Амьдралаа эрс өөрчилсөн 5 залуугийн түүх

2012-02-25, 02:21
484

Мөрөөдөл хэмээх зүйл гэнэт үгүй болчихдоггүй, харин цаг хугацаа өнгөрөх тусам бүдгэрч, "зэвэрсээр" биелэхээсээ бүр мөсөн өнгөрдөг аж. Харамсалтай нь чухам юунаас болж ийм байдалд хүрч, бууж өгөхөөс өөр аргагүй болсноо хүмүүс төдийлөн ухаардаггүй. Тэгвэл дараах залуус өөрийг нь юу зогсоогоод байгааг олж мэдэж, амьдралынхаа эргэлтийн цэгийг энгийн, жижигхэн зүйлээс эхлүүлснээр мөрөөдөлдөө хүрч чаджээ.

Амьдралаа эрс өөрчилсөн 5 залуугийн түүх

1 Эван Шпигел - Snapchat-ыг үндэслэгч

Эван Шпигель нь Лос-Анжелесийн чинээлэг дүүрэгт, хуульч эцэг эхийн гэрт төрсөн бөгөөд бага насаа юугаар ч дутагдалгүй өнгөрүүлж, шилдэгт тооцогдох боловсролыг эзэмшжээ. Хэдэн мянган долларын төлбөртэй элит ахлах сургуулийг төгсөж, хожим Стэнфордын их сургуульд элссэн тэрээр нэлээд хөнгөмсөг амьдралтай, дураараа тансаглаж зугаацахаас буцдаггүй нэгэн байв. Гэхдээ хичээлийнхээ хажуугаар Эван томоохон компаниудад дадлага хийж, туршлага хуримтлуулсан бөгөөд энэ үедээ өөрийн хожмын бизнесийн хамтрагчид болох Режи Браун, Бобби Мерфи нартай танилцаж нөхөрлөсөн байна.

Эван Шпигел - Snapchat-ыг үндэслэгч

Тэрээр Стэнфордын их сургуулийг төгсөж чадаагүй нь найзуудтайгаа эхлүүлсэн бизнестэй нь холбоотой. 2011 онд тэрээр хэдхэн мөчийн турш үзэгдээд алга болдог мессежний апп-ын санаа гаргаж, дээрх хоёр найзын хамт энэ төсөл дээрээ шаргуу ажиллаж эхэлсэн байна. Эхэндээ "Picaboo" нэртэй байсан апп нь "Snapchat" нэртэй болж, 2012 оны сүүл гэхэд идэвхтэй хэрэглэгчдийнх нь тоо нэг саяд хүрсэн байлаа.

Эван ид амжилтын үедээ компаниа "Facebook" компанид зарахаас татгалзсан нь маш зөв шийдвэр болжээ. 2013 онд Марк Зукербергийн саналыг хүлээн авч "Snapchat"-ыг 3 тэрбумаар зарчихсан байсан бол өдгөө тэрээр 20 тэрбум доллараар үнэлэгдэх компанийг удирдаж, "Forbes" сэтгүүлийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтанд багтана гэдэг мөрөөдөл хэвээр үлдэх байсан биз ээ.

2 Эрик Файнман - Бяцхан хүүгийн "том" шийдвэр

2011 онд нэг биткойн 12 долларын үнэтэй байх үед 11 настай хүү Эрик эмээгээсээ бэлгэнд авсан 1000 доллараа ахаараа заалган бүгдийг нь биткойн болгожээ. Ийнхүү 2013 оны төгсгөлд биткойн 1200 доллар хүрэхэд хүү амьдралынхаа хамгийн зөв шийдвэрийг гаргаснаа ойлгожээ. 

2015 онд тэрээр хөрөнгөө ирээдүйтэй зүйлд зарцуулахаар шийдэж, боловсролын старт-ап компани байгуулсан нь мөн л гайхалтай үр дүн авчирчээ. Нэгэн эрхэм түүний компанийг 100 мянган доллар, эсвэл 300 биткойны аль нэгээр худалдаж авах санал тавихад Эрик эргэлзэх зүйлгүй биткойныг сонгосон байна.

18 насандаа долларын саятан болсон Файнман амьдралаас туршлага олж авахыг илүүд үзэж, их сургуульд сурахгүй байхаар шийджээ. Өдгөө тэрээр төрөл бүрийн төсөл дээр хөрөнгө оруулдаг бөгөөд тэдгээр дунд НАСА-тай холбоотой ажил ч бий гэнэ.

Эрик Файнман - Бяцхан хүүгийн "том" шийдвэр

Монгол улсын крипто зах зээлийн 80%-ийг эзэлдэг Ихбит компани 2-р сарын 28-ний өдөр “Small to BIG” арга хэмжээг зохион байгуулан 2022 онд хийгдэх ажлын төлөвлөгөөгөө олон нийтэд нээлттэй танилцуулах гэж байна. Тус арга хэмжээ нь виртуал хэлбэрээр явагдах бөгөөд үзэхийг хүссэн хүмүүс https://www.facebook.com/ihcoinofficial фейсбүүк хуудас руу орон онлайн хэлбэрээр үзэх боломжтой

3 Саша Траутвейн - Алслагдсан тосгоны ядуу хүү дэлхийн загварын нүүр царай болсон нь

Сибирийн Красноярскийн хязгаарт төрж өссөн Саша модон байшинд амьдарч, өвөл хасах 40 градуст мод түлэн дулаацдаг байв. 17 нас хүрснийхээ дараа тэрээр нүүрэн дээрээ "wake up" буюу "сэр" гэсэн үг шивүүлээд, сургуулиасаа гарч, аавынхаа эвдэрхий машиныг зарж, 5000 километрийн зайд орших Санкт-Петербургийн нэгэн охинтой уулзахаар үүргэвчээ үүрэн гарсан юм.

Том хотод халаасандаа ердөө 3 доллартай тэнцэх мөнгөтэй ирсэн тэрээр хоолны газруудад хүмүүсийн үлдээсэн хоолыг идэж, заримдаа дэлгүүрээс хулгай хийж амь зогоодог байжээ. Үүний хажуугаар олдсон бүхий л ажлыг гололгүй хийж, олон найз нөхөдтэй болсон тэрээр үдэшлэг, цуглаануудад хуучирсан бэлтгэлийн өмд цамцтайгаа очдог байсан нь хүмүүст өвөрмөц сэтгэгдэл төрүүлжээ. 

Саша Траутвейн - Алслагдсан тосгоны ядуу хүү дэлхийн загварын нүүр царай болсон нь

Сашаг анх загварын ертөнцөд хүч үзэхийг зөвлөсөн хүн бол Украины хип-хоп уран бүтээлч Иан Блок. Tүүнээс хойш Саша модель болохоор шийдэж гудамжны зурагчдын хараанд өртөн загварын гараагаа эхэлсэн гэдэг.  

Хамгийн анх Парисын "Off-White" брэндийн үзүүлбэрт оролцон олны өмнө гарч байсан Саша өдгөө Оросын загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий "trendsetter" болсны зэрэгцээ Америкийн "Esquire"  сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн загварлаг 10 залуугийн тоонд оруулжээ.

Өнөөдөр тэр дээд зэргийн брэндийн бүтээгдэхүүнүүд худалдан авч, Европт алдартнуудын хамтаар үдэшлэгт оролцох хэмжээний амжилтад хүрсэн. Гэвч тэрээр брэндийн хувцсаар үргэлж гоёлгүй томдсон гудамжны хувцаснуудтайгаа хослуулснаар илүү олон хүний сонирхлыг татаж чаджээ.

4 Донг Нгуен - Энгийн тоглоомоор гайхамшгийг бүтээсэн нь

Вьетнамын Ханой хотод эцэг эхийн хамт амьдардаг 28 настай даруухан залуу Донг Нгуен дуудлагын таксины компанид программистаар ажиллаж, амралтын өдрөөрөө гар утасны тоглоом хөгжүүлдэг байв. Багадаа тоглож өссөн Nintendo-ийн тоглоомноос санаа аван тэрээр энгийн мөртлөө маш хэцүү тоглоом бүтээхийг зорьжээ. Ингээд тэрээр ногоон яндангуудын завсраар том амтай нэгэн шувууг нисгэдэг тоглоомыг хийж, "Flappy Bird" хэмээн нэрлэжээ.

Донг Нгуен - Энгийн тоглоомоор гайхамшгийг бүтээсэн нь

Үнэгүй татаж авах боломжтой байсан түүний тоглоом эхэндээ уур хүрмээр хэцүү, дүрсний чанар муутай хэмээн шүүмжлэл хүртэж байсан ч 8 сарын дараа гэнэт тэсрэлт хийсэн байна. Тус тоглоом PlayStore, AppStore-ийн жагсаалтыг тасархай тэргүүлж, 50 сая гаруй удаа татагдсан амжилтыг үзүүлж эхлэх үед Нгуен зар сурталчилгаагаар нэг өдөрт дунджаар 50 мянган доллар олж байлаа. 

Сонирхолтой нь нүд ирмэх хугацаанд саятан болсон залуу маань хэвлэлээс зугтаж, зургаа ч авхуулахаас татгалзаж байлаа. Тухайн үед түүнийг оюуны өмч хулгайлсан, луйвардсан хэмээн асар их дайралтууд ирж байв. Энэ бүгдээс залхсан тэрээр өөрийн тоглоомоо бүх платформоос устгаж, энгийн тайван амьдралаа сонгосон юм. 

5 Хаби Лейми - Ажлаасаа халагдаад TikTok дээр тэсрэлт хийсэн залуу

Хөгжилтэй царайны хувирал, хошин шогийн мэдрэмжээ ашиглан TikTok дээр олон сая дагагчтай болсон Хаби Леймийн бичлэгийг үзээгүй хүн өдгөө тун ховор байх. 

Тэрээр 2000 онд Африкийн Сенегалд төрсөн бөгөөд түүнийг нэг настай байхад гэр бүл нь Италийн Чивассо хот руу цагаачилсан байна. Сургуулиа төгссөнийхөө дараа тэрбээр эгэл жирийн амьдралыг сонгож, дижитал тоног төхөөрөмжийн үйлдвэрт машинистаар ажилд орсон байна. Гэвч 2020 оны 3-р сард орон тооны цомхотголоос болж ажлаасаа халагдсан нь түүний амьдралын эргэлтийн цэг болжээ.

Хаби Лейми - Ажлаасаа халагдаад TikTok дээр тэсрэлт хийсэн залуу

Ийнхүү эцэг эхтэйгээ дахин хамт амьдрах болсон тэрээр гэртээ уйдахын эрхэнд TikTok дээр бичлэгээ оруулахаар шийджээ. Тэрээр олон янзын бичлэг хийж, удаан зүтгэсний эцэст 2 сая дагагчтай болоод байв. Тэгтэл өнгөрсөн оны 4-р сараас эхлэн lifehack-уудыг элэглэж эхэлсэн нь түүний хувьд жинхэнэ "тэсрэлт" болсон байна. Сая сая хүмүүс Хабигийн бичлэгийг хуваалцаж эхэлсэн бөгөөд өдгөө тэрээр нийт 132.6 сая дагагч, 2.1 тэрбум лайк цуглуулж чаджээ. 

TikTok-ын хэмжээнд дагагчдын тоогоор хоёрдугаарт жагсдаг Хаби мэдээж цахим орчны нэр хүндээ ашиглаж BOSS тэргүүтэй олон томоохон брэндүүдтэй хамтран ажиллажээ. Түүний нийт хөрөнгийн хэмжээг 1.3-аас 2.7 сая доллар хэмээн тооцоолсон байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.