Энэ жил нээлтээ хийх топ 7 зомбитой видео тоглоом

2022-04-09, 16:47
1,908

2010-аад оноос хойш амьд үхдэл буюу зомбины сэдэв тренд болж, олон төрлийн бүтээлүүд энэ сэдвийн хүрээнд хийгдсэн билээ. Тэгвэл энэ онд нээлтээ хийх видео тоглоомууд дунд ч олны хүлээлт их үүсгэж буй зомбитой тоглоомууд цөөнгүй байгаа нь видео тоглоомын ертөнцөд энэ тухай сэдэв хуучрах болоогүйг илтгэж буй биз ээ. Хүний нийгэм задран унаж буй цаг үед очсон мэт мэдрэмжийг авах боломжийг олгох энэ жил нээлтээ хийх гэж буй хамгийн их хүлээлттэй 7 видео тоглоомыг танилцуулж байна.

Энэ жил нээлтээ хийх топ 7 зомбитой видео тоглоом
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Dead Matter

Сүйрэл, адал явдалт төрлийн, хүний нийгэм нуран унасны дараа амьд үлдэхийн төлөө тэмцэж буй хүмүүсийн тухай өгүүлэх Dead Matter видео тоглоом анх 2021 онд нээлтээ хийхээр товлосон байсан ч 2022 он хүртэл хойшлуулаад байсан билээ. Тоглогч амьд үхдэлтэй тэмцэхэд хэрэгцээтэй нөөц хэрэгсэл, зэр зэвсэг цуглуулж, газар тариалан эрхэлж амьд үлдэхийн төлөө бүхнийг хийж буй мэдрэмжийг танд өгөх энэ тоглоом нэг болон олон тоглогчид хоорондоо холбогдон тоглох горимтой байх ажээ.

Dead Matter

Synced: Off Planet

Бидний мэдэх зомби бус технологийн алдаанаас үүдэлтэйгээр хүний эсрэг босох болсон хүн төрхтэй роботуудын эсрэг тэмцэх энэ тоглоом нь тулааны үзэгдлүүд дээр гурав дахь биеийн буудагч буюу дүрийг араас нь харж тоглох зураглалтай болж байгаа ажээ. Түүнчлэн орон зай самнах технологи, тактик тэмдэглэх, тоглоомын явцад цуглуулах оноогоор түвшин ахих гэх мэт олон үйлдэлтэйгээр тоглогчдын хүртээл болох аж.

Synced: Off Planet

Resident Evil RE:Verse

Resident Evil цувралын шүтэн бишрэгчдэд дуулгах таатай мэдээ бидэнд байна. Энэ жил нээлтээ хийх товтой байсан ч хойшлогдоод байсан тус цувралын шинэ анги болох Resident Evil RE:Verse удахгүй нээлтээ хийхээр зэхэж байгаа ажээ. Энэ анги нь гуравдугаар биеийн буудагчийн байрлалаас тоглогч харж тоглох бөгөөд цахим үхлийн тоглолт хийх боломжийг нэмж өгч байгаа юм. Шинэ ангийн трейлер бичлэгт 2, 3 болон 7-р ангид гарч байсан эртний танил дүрүүд ахин эргэн ирж байгаа нь ил болоод байгаа билээ.

Resident Evil RE:Verse

Evil Dead: The Game

Алдарт Evil Dead цувралын нэгэн шинэ анги энэ онд нээлтээ хийх гэж байна. Ижил нэрт телевизийн цувралын дүрүүдээс сонгон авч тоглодог уг аймшгийн төрлийн тоглоомд тоглогч харь ертөнцийн амьтадтай тулалдахаас гадна тэдний дэлхийд нэвтэрсэн хаалга олж хаах зорилготой байх ажээ. Түүнчлэн тоглогч эсрэг дүрийг сонгон авч хүмүүсийн эсрэг тоглох ч боломжтой.

Evil Dead: The Game

Dying Light 2: Stay Human

Видео тоглоом сонирхогчдын дунд чанартай зураглал, олон төрлийн дүрүүдтэй гэдгээрээ алдартай Dying Light тоглоомын дараагийн анги болох Dying Light 2: Stay Human энэ онд нээлтээ хийхээр зэхэж байна. Энэ ангид эхний ангийн төгсгөлөөс даруй 15 жилийн дараа хүн төрөлхтөн устахын ирмэгт байгаа тухай түүхийг өгүүлэх гэнэ.

Энэ ангийн хувьд өмнөх ангиас 4 дахин том газарт үйл явдал нь өрнөх ба тоглогчийн сонголтоор үйл явдал, тоглох орчин дагаж өөрчлөгдөх гэдгээрээ онцлогтой байх ажээ. Түүнчлэн энэ ангид тэд амьд үхдлүүдээс гадна амьдрах хүслээ гээж зэрлэгшсэн хүмүүстэй ч тулгарах хүндхэн даалгаварууд таныг хүлээж байна.

Dying Light 2: Stay Human

Daymare: 1994

2019 онд Invader Games студи Resident Evil 2 тоглоомыг ремейк хувилбарыг Daymare: 1998 нэрээр гаргаж байсан билээ. Тэгвэл тус студийн зүгээс энэ онд Daymare: 1994 буюу өмнөх ангид болсон үйл явдлын үүдэл түүхийг өгүүлэх ангийг гаргахаар зэхэж байгаа ажээ. Тус тоглоомонд тоглогч Делила Рейес хэмээх агентийн дүрээр тоглох ба аймшигт зомби төрхтэй мангасуудын эсрэг тэмцэх гэнэ.

Бусад зомбитой тоглоомуудаас ялгаатай нь энэ тоглоомын эсрэг дүрүүд илүү ухаалаг байх ажээ.

Daymare: 1994

The Day Before

Тоглогч хүссэн газар луугаа чөлөөтэй явах боломжтой нээлттэй ертөнцөд үйл явдал нь өрнөх энэ тоглоом цар тахлын дараах Америкын нийгмийг дүрслэн харуулж байгаа гэнэ. Хүн төрөлхтөн зомби болон хувирч байгаа цаг үед эрүүл үлдсэн цөөн тооны хүмүүс эзэнгүй хотод нуугдаж, амьд үлдэхийн төлөө тэмцэх уг тоглоомын трейлер бичлэгт график дүрслэл маш сайн, зэвсэг хэрэглэл нь бодит мэт харагдаж байсан нь видео тоглоом сонирхогчдын дунд ихээхэн хүлээлт үүсгээд буй юм.

The Day Before

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()