Омега-3 хүний биед үнэхээр хэрэгтэй зүйл мөн үү?

Өөх тос эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэх ойлголт аль хэдийн үгүй болсон.  Өөх тос ч гэсэн нүүрс ус, уургийн адилаар бие организмын хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай. Эдгээр бүтээгдэхүүнээс аль нэг нь л дутагдахад эрүүл мэндийн хувьд асуудал үүсэж болно. Гэхдээ бүх өөх тос бидэнд хэрэгтэй гэвэл бас л буруу ойлголт. Ингээд омега-3 бидний эрүүл мэндэд ямар тустай болохыг олж мэдэцгээе.

Омега-3 хүний биед үнэхээр хэрэгтэй зүйл мөн үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зүрх судас, тархины үйл ажиллагааг дэмжинэ

Ялангуяа ханаагүй тосны хүчлийг их хэмжээгээр агуулсан өөх тос эрүүл мэндэд тустай. Ханаагүй өөх тос болон ханасан өөх тос нь өөрийн бүтцээр хоорондоо ялгаатай. Ханасан өөх тосны хувьд атом нь хоорондоо нэг холбоостой байдаг бол ханаагүй өөх тосны хувьд энэ холбоос нь хоёр байдаг. Ханасан өөх тосыг их хэмжээгээр хэрэглэх нь цусан дахь холестирины түвшинг нэмэгдүүлж, судас бөглөрөх, харвалт, зүрхний шигдээс өвчлөлд хүргэх аюултай. Тиймээс энэ төрлийн тосыг хэрэглэж болохгүй. Харин ханаагүй өөх тос нь эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж буй хүний хувьд зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүний нэг юм.

Энэ төрлийн өөх тосонд омега-3 багтана. Омега-3 нь далайн гаралтай бүтээгдэхүүн,  сагамхайн элэг, оливын тос, буурцаг болон буурцагны төрлийн бүх бүтээгдэхүүнд бий.

Зүрх судас, тархины үйл ажиллагааг дэмжинэ

2 Омега-3 бидний бие махбодид ямар хэрэгтэй вэ?

Омега-3 нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна зүрх судасны үйл ажиллагаа болон мэдрэлийн системийн үйл ажиллагаанд сайн нөлөөтэй.

1980-аад оны үед хийсэн судалгаанаас харахад далайн гаралтай бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэж байсан Гринландын иргэд зүрх судасны өвчлөлөөр бага өвчилж байсан нь тогтоогджээ.  Мөн долоо хоногт хэд хэдэн удаа загас иддэг орнууд энэ байдал ажиглагдсан байна. Жишээлбэл: Япон, Нидерланд гэх мэт.

Цаашдын судалгаагаар омега-3 нь зүрхний үйл ажиллагаа дэмждэг болох нь тогтоогдсон бөгөөд үүнд цус бөглөрөх, триглицеридийн түвшинг бууруулж, хэм алдагдах болон даралт ихсэх зэрэг өвчлөлөөс сэргийлж байжээ. Хоол хүнсэндээ тогтмол омега-3 хэрэглэж байгаа хүмүүсийн хувьд цус харвах, зүрхний шигдээс болон бусад төрлийн зүрхний өвчнөөс тодорхой хэмжээнд айх аюулгүй болдог аж.

Гэхдээ омега-3 нь зөвхөн зүрх судасны үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмжиж, ой тогтоолт, төвлөрөлт, сэтгэн бодох чадварыг хүртэл сайжруулдаг аж.

Омега-3 бидний бие махбодид ямар хэрэгтэй вэ?

3 Омега-3 -ын дутагдалд орсон үед ямар арга хэмжээ авах вэ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судлаачид долоо хоногт 3-аас багагүй удаа загас идэж, оливын тос хэрэглэхийг зөвлөсөн байна.

Долоо хоногт ядаж нэг удаа загас идэх нь зүрхний өвчлөл, зүрхний шигдээс өвчнөөс болж нас барах магадлалыг 16%-иар буулгадаг болох нь судалгаагаар батлагдсан байна.

Хэрвээ загас идэх боломжгүй бол омега-3 агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх нь хамгийн зөв сонголт байх болно. Гэхдээ бидний хүүхэд байхаас мэдэх загасны тосыг загасны элэгнээс гаргаж авдаг учир эрүүл мэндэд тустай тосноос гадна хорт бодис байгаа гэдгийг санах нь зүйтэй болов уу. Өдөрт нэг ширхэг омега-3 уухад л таны бие организмыг эрүүл байхад тусална. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь эм, бэлдмэл биш гэдгийг санаарай.

Омега-3 -ын дутагдалд орсон үед ямар арга хэмжээ авах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()