Угаалгын өрөөг хэрхэн зөв тохижуулах вэ?

Жижигхэн угаалгын өрөө байсан ч зөв тохижуулж чадвал та алжаалаа тайлах гайхалтай өрөөтэй боллоо л гэсэн үг. Хамгийн гол нь сангийн асуудал, тавилга гээд бүхий л зүйлээ зөв төлөвлөх хэрэгтэй. Ингээд бид танд жижиг угаалгын өрөөг хэрхэн тохижуулах талаар зөвлөгөөг хүргэе.

Угаалгын өрөөг хэрхэн зөв тохижуулах вэ?

1 Сантехникийн сонголт

Жишээлбэл: Та булангийн угаалтуурыг сонгож болох бөгөөд энэ нь цэвэрхэн харагдахаас гадна зайг хэмнэнэ. Суултуурын хувьд их зай эзэлдэггүй жижиг өлгөдөг суултуурыг сонгох хэрэгтэй. Мөн уг суултуурны ус, бохир зайлуулах төхөөрөмж нь ил харагддаггүй учир угаалгын өрөөг тань цэгцтэй харагдуулна. Үүнээс гадна энэ шийдлийг сонгосноор та цэвэрлэгээнд илүү бага хугацааг зарцуулах болно.

Сантехникийн сонголт

2 Халаалтын систем

Халаалтын систем нь угаалгын өрөөний тав тухын байдалд шууд нөлөөлнө. Ихэнхидээ халаалтын систем нь алчуур хатаагч, халаагуур болон шалны халаалт зэргээс бүрддэг. Энэ бүхнийг нэг бүрчлэн задлаж үзэцгээе. Алчуур хатаагч нь усан, цахилгаан болон холимог гэсэн 3 төрөлтэй. Эхний алчуур хатаагчийн хувьд төв халаалтын системтэй холбогддог. Харин хоёрдахь нь амархан халдаг ч энэ тохиолдолд уснаас хамгаалах залгуур хийх шаардлага тулгардаг. Гуравдахь төрөл нь ихэнхидээ цахилгааны асуудалтай байруудад илүү тохиромжтой. Том угаалгын өрөөний хувьд алчуур хатаагчаас гадна цахилгаан халаагуур суулгахад илүүдэхгүй.  Цахилгаан халаагуур нь метал эсвэл керамик гадаргуутай байх бөгөөд дотроо халаалтын ороомог болон сэнстэй байдаг. Уг төхөөрөмжийн гол зорилго нь угаалгын өрөөг тогтмол халааж, угаалгын өрөөг хуурай байлгахад оршино. Харин халаалттай шал нь тансаг зэрэглэлийн хэрэглээнээс аль хэдийн гарч энгийн хэрэглээ болсон бөгөөд таны гэрийг илүү тав тухтай болоход тусална. Усанд орсныхоо дараа хөлөө дааруулахгүйн тулд шалны халаалтыг ашиглаж болох юм. Өөрт илүү хялбар байлгах үүднээс автомат шалны халаалтыг сонгох нь тохиромжтой.

Халаалтын систем

3 Хадгалалтын систем

Угаалгын өрөөнд ямар нэгэн зүйлийг хадгалах нь бага зэрэг төвөгтэй байдаг. Тиймээс энэхүү жижиг өрөөнд хаана юуг хадгалж болох талаар сайн гэгч нь судлах хэрэгтэй. Жишээлбэл: Угаалтуурын доор шүүгээ хийж болно. Энэ нь зай эзлэхгүйгээс гадна угаалгын өрөөг цэгцтэй харагдуулна. Эсвэл шургуулга болон тавцан бүхий угаалтуурыг суурилуулах боломжтой. Энэ тохиолдол угаалтуурынхаа дээр та алчуур хатаагчаа байрлуулж, харин шургуулганд  нь ариун цэвэр, гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалж, шургуулганы доор угаалгын машинаа хийж ч болно.

Хэрвээ боломжтой бол ханан дээр өлгөдөг урт шүүгээг сонгож алчуур, гоо сайхны бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн зэргээ дээр нь өрж болно. Мэдээж, үүний ачаар угаалгын өрөө тань эмх цэгцтэй харагдана.

Хадгалалтын систем

4

5 Зарим зүйлийг илүү тодотгож өгөх

Өвөрмөц шийдэл нь уйтгартай угаалгын өрөөг амилуулж чадна. Жишээлбэл:  Угаалгын өрөөнийхөө нэг талын ханыг эсвэл хэсэг газрыг өнгө өнгийн керамик плитагаар  наах нь илүү өнгөлөг харагдуулна.  Керамик плита нь чийглэг орчинд хамгийн сайн тохирох материал юм. Зөвхөн дөрвөлжин биш өөр бусад төрлийн плитаг та өөрийн хүсэлд нийцүүлж сонгох боломжтой.

Зарим зүйлийг илүү тодотгож өгөх

6 Харагдах байдал

Толь нь угаалгын өрөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тухайн өрөөг илүү гэрэлтэй харагдуулахаас гадна том мэт харагдуулдаг байна.  Угаалгын өрөөнд нэг том толь эсвэл мозаик хэлбэртэй толийг ашиглаж болно. Үүнээс гадна толины суулгац бүхий тавилгыг хэрэглэх боломжтой.  Гэхдээ толины тусгалын нөлөөг идэвхижүүлж, угаалгын өрөөгөө илүү гэрэлтэй, том харагдуулахын тулд шүүгээгээ зөв байрлуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гэрлээс холгүй, гэрлийн тусгал толинд харагдах байхаар тавих нь зүйтэй юм.  

Харагдах байдал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()