Хуурамч аз жаргалыг мэдрүүлдэг 9 зүйл

Хүн бүр л аз жаргалтай байхыг хүсдэг ч бүгд өөр өөрийн гэсэн замаар энэхүү аз жаргалыг мэдэрдэг. Зарим нь зүгээр л өнөөдрөөрөө амьдарч өдөр бүр тохиолдож буй зүйлсийг ч баяртайгаар хүлээж авдаг. Харин зарим нь үргэлж түүнийг аз жаргалд хүргэх зүйлийг эрж хайдаг. Гэхдээ таныг аз жаргалтай болгон гэж хайж эцэст нь олсон зарим зүйлс тань үнэндээ таны төсөөлж байсан зүйл биш ч байж болно гэдгийг санаарай. Ингээд бид танд хуурамч аз жаргалыг мэдрүүлдэг 9 зүйлийг танилцуулъя. Та заавал энэ бүхэнд хүрэх гэж тэмүүлэх хэрэггүй гэдгийг санаарай.

Хуурамч аз жаргалыг мэдрүүлдэг 9 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өөрийнхөө амьдралыг бүрэн хянах чадвар

Амьдрал нэгэн хэвийн огт өөрчлөлтгүй оршин тогтнох боломжгүй. Хэдийгээр танд одоогийн байгаа бүх зүйл таалагдаж, та өөрийн эргэн тойронд болж буй бүхий л зүйлийг хянаж, аз жаргалыг мэдэрч чадаж байгаа ч энэ аз жаргал нь төдийлөн удаан үргэлжлэхгүй. Өөрийгөө болон өөрийнхөө амьдралыг бүрэн хянаж байгаа нь танд аз жаргалыг мэдрүүлж байна гэж та бодож болох ч хэсэг хугацааны дараа та энэ бүх зүйлээс залхах болно. Нэгдүгээрт, та бүх зүйлийг хяналтандаа барьж байна гэж өөртөө худал хэлж байгаа юм. Учир нь та зарим нэг зүйлийг жишээлбэл: цаг агаар, бусдын үйл хөдлөл, замын түгжрэл, эдийн засаг гэх мэт зүйлсийг хянаж чадахгүй. Хоёрдугаарт, таны амьдрал үнэхээр уйтгартай болно. Та бүх зүйлийг хянах гэж хичээх үедээ санаандгүй зүйлээс мэдрэх аз жаргал, баяр баясал гэх мэт зүйлсийг өөрөөсөө холдуулж байгаа хэрэг юм. Бүх зүйл таны хүссэнээр байгаа энэ аз жаргалыг аз жаргалд тооцохгүй бөгөөд нэг л мэдэхэд та аз жаргалгүй, уйтгартай нэгэн болж хувирна.

Өөрийнхөө амьдралыг бүрэн хянах чадвар

2 Эргэн тойрны хүмүүсийн хүндэтгэлийг хүлээх

Эргэн тойронд буй хүмүүсийн хүндэтгэл, талархлаар та аз жаргалыг мэдэрдэг бол энэ нь мөн л хуурамч аз жаргалын нэг хэлбэр юм. Үнэн хэрэгтээ бусдын ярьж буй зүйлийг өөртөө гүн тусгаж авахгүй байх нь таныг илүү эрх чөлөөтэй, аз жаргалтай байхад тусална. Эс тэгвээс та зөвхөн бусдын сайшаал магтаалыг л хүлээсэн нэгэн болно. Үүнээс гадна таны энэ занг мэдсэн тохиолдолд бусад хүмүүс сайшаал магтаалын тусламжтайгаар таныг гарынхаа үзүүрээр хөдөлгөх болно гэдгийг санаарай. Орчин үед хүмүүс өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд заль ашигладаг гэдгийг мартаж болохгүй. Та зөвхөн өөрөө өөрийгөө сайшааж, урамшуулах эрхтэй. Бусдаас ямар нэгэн эерэг сэтгэгдлийг хүлээж байгаа цагт та хэзээ ч өөрийн зорилгыг зөв тодорхойлж, зөв шийдвэрийг гаргаж чадахгүй. Ерөнхийдөө та бусдын бодлоос хамааралтай болж байна гэсэн үг.

Эргэн тойрны хүмүүсийн хүндэтгэлийг хүлээх

3 Эрх чөлөө

Хэрвээ аз жаргалтай байхын тулд бүрэн эрх чөлөө, биеэ даасан байдал хэрэгтэй гэж үзэж байвал та эндүүрч байна. Хэн нэгний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагагүй эрх чөлөөтэй байх нь эхэн үедээ мэдээж танд таалагдана. Гэхдээ эрх чөлөө гэдэг нь хэд хэдэн ойлголт дээр суурилдаг. Жишээлбэл: Зарим хүмүүс сонгох эрх чөлөөг эдлэж өөрийн сонгосон хүнд хэцүү ч зөв замаар явж болно. Харин зарим нь эрх чөлөө гэх ойлголтыг өөр дээрээ хариуцлага авахгүй байхын тулд ашигладаг.  Бүрэн эрх чөлөө нь хэсэгхэн хугацаанд аз жаргалыг мэдрүүлдэг бөгөөд амьдрал тань нэгэн хэвийн үргэлжилж байгаа нь танд бага багаар таалагдахаа болино.  Харин ч эрх чөлөөт амьдралыг сонгосноор та ойр дотны хүмүүсээ алдаж, өөртөө итгэх итгэлгүй болж, ямар нэгэн гайхалтай сэтгэл хөдлөлийг мэдэрч чадахгүй болно.

 

Эрх чөлөө

4 Санаа зовох зүйлгүй амьдрах

Санаа зовох, бодож санах зүйлгүй амьдрах нь аз жаргалыг мэдрүүлдэг гэвэл бас л худлаа. Заримдаа хэт их стресс, тогтмол ямар нэгэн хүндрэлтэй асуудлын шийдвэрийг гаргах шаардлага тулгарах үед та амьдралын идэвхигүй болж зүгээр л хэд хоногийн турш юу ч хийхгүй амрахыг хүснэ. Гэтэл үнэн хэрэгтээ хүндрэлийг давж туулах нь таны амьдралыг утга учиртай болгодог гэдгийг мартаж болохгүй. Удаан хугацааны турш юу ч хийхгүй байх үедээ та ямар мэдрэмжийг авдаг вэ? Жишээлбэл: Ээлжийн амралтаа авчихаад хэд хоног хэвтсэнийхээ дараа өөр ямар нэгэн сонирхолтой зүйл хийх гэж хайж эхэлдэг. Хэдийгээр та юу ч хийхгүй байхыг хүсэж байсан ч хэсэг хугацааны дараа ямар нэгэн шинэ зүйлийг турших эрмэлзэл төрөх болно. Хүндрэл, бэрхшээлийг даван туулснаар  та өөрийгөө хөгжүүлж чадна.

Санаа зовох зүйлгүй амьдрах

5 Төгс гадаад төрх

Хэрвээ би төгс галбиртай, хөөрхөн царайтай байсан бол аз жаргалтай байх байсан гэж бодох нь хүн бүрт тохиолддог асуудлуудын нэг болов уу.  Гэтэл үнэндээ төгс төгөлдөрийн төлөөх эрмэлзэл нь бас л хуурамч аз жаргалын мэдрэмж юм. Эргэн тойрноо ажиглаад үзээрэй. Таны хувьд төгс санагддаг нэгэн өөрийнхөө талаар тэс өөр бодолтой байх нь бий.  Байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж аз жаргалыг мэдрэхийн тулд та нэн түрүүнд өөрийгөө байгаа чигээр нь хүлээж авч сурах хэрэгтэй. Гэхдээ энэ нь та илүүдэл жиндээ анхаарал хандуулахгүй байх, өөрийгөө арчлахгүй бай гэсэн үг биш. Өөрийгөө хайрлах болон өөртөө анхаарал хандуулахыг хүсэхгүй байх хоёрыг холих хэрэггүй. Ингээд өөрийгөө байгаа чигээр нь хүлээж авч сурснаар та илүү аз жаргалыг мэдрэх болно.

Төгс гадаад төрх

6 Өөртөө байхгүй зүйлийг авах

Цахим сүлжээнд болон бодит амьдрал дээр та хүмүүс хэрхэн таны худалдаж авч чадахгүй байгаа зүйлийг худалдаж авч байгааг ажигласаар л  сууна уу. Энэ бүхнийг худалдаж авах нь танд аз жаргалыг мэдрүүлэх мэт санагдаж байгаа бол энэ тийм биш. Нэгдүгээрт,  хүн бүр өөрийн гэсэн хэрэгцээ шаардлагатай. Хэрвээ хэн нэгэн сүүлийн үеийн гар утас барих хэрэгцээтэй байгаа бол энэ таны хэрэгцээ болно гэсэн үг биш. Таны утас тань хуучраагүй үүргээ гүйцэтгэж чадаж байгаа бол та бусдыг дуурайж өөрт шаардлагагүй зүйлийг худалдаж авах гэж хичээсний хэрэггүй. Хоёрдугаарт, аз жаргал гэдэг материаллаг зүйл дээр тогтдоггүй бөгөөд өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж аз жаргалыг мэдрээрэй. Жишээлбэл: Ойр дотны хүмүүс, чөлөөт цаг, хобби, аялал, үйл явдал гэх мэт. Энэ бүхэн худалдан авалтаас илүү үнэ цэнэтэй гэдгийг бүү мартаарай.

Өөртөө байхгүй зүйлийг авах

7 Төгс эмэгтэйг хайх

Таны хувьд төгс эмэгтэйг тодорхойлсон мянга мянган хэмжүүр байдаг болов уу. Гэхдээ бодит байдал дээр өөрийн төсөөллийн эмэгтэйтэйгээ учрах нь юу л бол. Төгс эмэгтэйтэй учирснаар та өөрийгөө аз жаргалтай болно гэж бодож байвал энэ бас л ташаа ойлголт. Та өөрийн төгс төгөлдрийн шалгуурт нийцэх эмэгтэйг удаан хугацааны турш хайж эцэст нь олж болох ч таны хүлээсэн зүйл биш гэдгийг ойлгох болно. Харин эсрэгээр нь та өөрт төгс тохирох эмэгтэй олж, энэ эмэгтэй л танд хэрэгтэй байсныг ойлгосноор аз жаргалыг мэдэрнэ.

Төгс эмэгтэйг хайх

8 Завгүй амьдрал

Завгүй амьдралын хэв маягтай болсноор та өөрийгөө аз жаргалтай болно гэдэгт итгэлтэй байж болох юм. Таны хувьд аз жаргалын нууц гэдэг шинэ сэтгэл хөдлөл, шинэ танил, өдөр бүр шинэ зүйлийг турших мэт санагдаж байж ч болно. Гэвч та өөрийгөө хэт ачаалалснаар энэ бүхнээс залхаж, өөрийгөө ядрааж аз жаргалыг мэдэрч чадахгүй. Үнэн хэрэгтээ завгүй амьдралын хэв маягт дуртай хүмүүс заримдаа ганцаараа амрах, хөгжилтэй бичлэг үзэж инээх, шар айраг ууж зурагт үзэнгээ юу ч бодохгүй байх эрхтэй. Үргэлж өөрийгөө завгүй байлгах гэж хичээх хэрэггүй.

Завгүй амьдрал

9 Мөнгө

Эхэн үедээ мөнгө үнэхээр танд аз жаргалыг бэлэглэж чадна. Та асуудлаа шийдвэрлэж, өөрийгөө зугаацуулж, стресснээс ангижрах боломжтой. Гэхдээ хэсэг хугацааны дараа та мөнгө бол зөвхөн зорьсондоо хүрэхэд ашиглах багаж гэдгийг ойлгоно. Мөнгөтэй байх сайхан ч аз жаргал мөнгөөр хэмжигддэггүй гэдгийг санах нь зүйтэй.

 

 

Мөнгө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()