1
Долли Партон (Dolly Parton)
Алдарт дуучин Долли Партон 30 жилийн өмнө нүүр нь хөдлөхөө больсон гэж хошигнох дуртай. Тэрээр өөрийн гадаад үзэмжээ үргэлж нэн түрүүнд тавьдаг бөгөөд юмыг яаж мэдэх вэ гээд нүүрний будагтайгаа хүртэл унтдаг гэжээ. Хамгийн гол нь тэрээр нүүрний арьсны нэг хэсэг нь унжиж байвал шууд татуулах юмуу чангалах арга хэмжээ авдаг байна.
2
Жоселин Вилденштейн (Jocelyn Wildenstein)
Жоселин Вилденштейн өмнө нь тэрбумтны гэргий байсан бөгөөд түүнээс салахдаа олон сая ам.долларыг салгаж чадсан байна. Тиймээс тэрээр хөрөнгөө ашиглан тансаглан амьдрах болсон бөгөөд үүний хажуугаар мөнхийн залуу харагдуулна гэсэн болгоныг хэрэглэж иржээ. Харамсалтай нь тоймгүй олон мэс ажилбар хийлгэснээс болоод Жоселин зүүдэмд ором төрхтэй болсон гэдгээрээ олны танил болжээ.
3
Мики Рурк (Mickey Rourke)
80-аад онд сэтгэл татам төрхөөрөө олон сая шүтэн бишрэгчтэй болж чадсан Мики Рурк өдгөө танигдахын аргагүй болжээ. Нэг хэсэг боксчин болох гэж үзсэн тэрээр дээрээс нь нэмээд гоо сайхны мэс засал хэд хэдэн хийлгэснээс болоод баг зүүсэн гэлтэй төрхийг олсон аж.
4
Шер (Cher)
Шер нийт 50 гаруй гоо сайхны хагалгаанд орсон аж. Хамгийн тэрээр 70-аад онд буюу 30 настайдаа хамраа тэгшлүүлж байжээ. Дараа нь дуучин бүсгүй хацрын ясны хэлбэрийг тусгай суулгацын тусламжтайгаар өөрчилж, хөх, өгзөгөө томруулж, нүүрээ засуулж, бэлхүүсээ нарийсгахын тулд доод хавиргаа хүртэл авахуулжээ. Шер чухам "засвар" хийлгэсэн тухай илэн далангүй ярьдаг бөгөөд таалагдаагүй зүйлсээ өөрчлөх нь өөрт нь аз жаргал авч ирдэг хэмээн мэдэгджээ. Гэвч тийм олон мэс засал хийлгээгүй бол Шер одоогоосоо илүү сайхан харагдах байсныг доорх зургаас хараарай.
5
Голди Хоун (Goldie Hawn)
Холливудад Голди Хоун шиг дур булаам, хөөрхөн бүсгүй ховор байв. Одоо 75 настай тэрээр хэт олон мэс засал хийлгэснээс болоод дэндүү өөр царайтай болжээ. Гэхдээ бусдаас ялгаатай нь тэрээр өмнөх шигээ сайхан инээмсэглэдэг хэвээр юм. Үүний зэрэгцээ огт мэс засал хийлгээгүй бол тэрээр одоогоосоо илүү дээр харагдах байсан нь мэдээж.
6
Мадонна (Madonna)
63 настай Мадонна эрч хүчээр дүүрэн хэвээр ч гэсэн бас л хөгширөхгүйн тулд хэт олон мэс засал хийлгэжээ. Мэдээж хэрэг фенүүд нь түүнийг нүүрэндээ огт мэс хүргээгүй бол одоогоосоо хамаагүй дээр харагдах байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм.
7
Мелани Гриффит (Melanie Griffith)
64 настайдаа Мелани Гриффит биеийн галбираа гоолиг чигээр нь хадгалж чадсан ч Холливудын сайхан эрчүүд Антонио Бандерас, Дон Жонсон, Жек Николсон нарыг татаж байсан сайхан царайнаас нь юу чүлдээгүй байна. Мэдээж үүний цаад шалтгаан нь гоо сайхны мэс заслыг хэтрүүлж хийлгэсэн явдал аж. Тэрээр өөрөө ч гэсэн үүндээ харамсаж явдгаа нуугаагүй аж.
8
Жон Траволта (John Travolta)
Жон Траволта гоо сайхны мэс засал хийлгэсэн гэдгээ үгүйсгэдэг ч түүний шүтэн бишрэгчид нь худал ярьж байгааг нь аль эрт гадарлажээ. Учир нь ботокс тарилгын улмаас жүжигчний царай хуванцар баг шиг хөшсөн гэдгийг хэн ч хараад ойлгох юм.
9
Деми Мур (Demi Moore)
Холливудын хамгийн үзэсгэлэнтэ бүсгүйд тооцогдож явсан Деми Мур хөгширч байгаа гэдэгтэйгээ огт эврэлч чаддаггүй гэдгээ нуугаагүй бөгөөд залуу төрхөө хадгалахын тулд чадах бүхнээ хийдэг гэжээ. Тэрээр хөхөө томруулж, шүдний аппарат зүүж, хацрын яс, хамрын хэлбэрээ өөрчилсөн аж. Мур дор хаяж 4 сая ам.долларыг гоо сайхны мэс засалд зарцуулсан байна. Тэрээр бусдыгаа бодвол харьцангүй гайгүй харагдаж байгаа ч байгалийн төрхөөрөө байсан бол илүү дээр харагдах байжээ.
10
Майко Жексон (Michael Jackson)
Майкл Жексон арьс цайрах өвчнөөсөө болоод тусгай тарилга хийлгэсэн юм. Үүний улмаас тэрээр цагаан арьстай болсон байдаг. Гэхдээ тэрээр үүнийгээ дагаад гадаад төрхөө африк биш илүү европжуу болгохыг хүссэн учраас хамар, уруул, хацар гээд бүх зүйлээ өөрчилжээ. Хэрвээ арьсны өвчин тусаагүй, гоо сайхны мэс засал хийлгээгүй бол талийгаач ийм төрхтэй байх юм байна.