Жонни Депп эхнэрээ зоджээ

Саяхныг болтол Холливуудын хамгийн сайхан хос гэгдээд байсан жүжигчин Жонни Депп (Johnny Depp), Амбер Херд (Amber Heard) нар Калифорни мужын шүүхэд салах өргөдлөө өгчээ. Хосуудын салалтын шалтгаан нь жүжигчин залуу, өөрөөсөө үе мултарсан залуу эхнэртээ санаатайгаар халдаж, биед нь бэртэл учруулсанд оршино. Урьд нь 2009 онд, RnB дуучин Крис Браун (Chris Brown), найз бүсгүй дуучин Рианна (Rihanna)-ийн биед гэмтэл учруулж, ял эдэлсэн билээ. Энэ мэт найз бүсгүй, эхнэртээ халдах нь олны танил эрчүүдийн, бусдын  анхаарлыг татах  гэсэн оролдлого уу?

Жонни Депп эхнэрээ зоджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Хэрэг гарахын өмнөхөн хосууд маш их маргалдан, харилцаанд нь таагүй уур амьсгал орсон байжээ. Улмаар жүжигчин эр, залуу эхнэрийнхээ нүүрыг iPhone маркын гар утсаараа цохиж, бэртэл учруулсан аж. Түүний энэхүү зохисгүй үйлдлийн дараа бүсгүй найзыгаа дуудан, өөрийг нь ирж авахыг хүсчээ.

2

Ийнхүү бүсгүй найзынхаа машинд суусан даруйдаа нөхөртөө гомдож, маш ихээр харуусан уйлсан байна. Энэ бүхний дараа бүсгүй өөрийн хөхөрсөн нүүр, бэртлийг баталгаажуулах зургийг авч, шүүхэд ханджээ.

3

Тэрээр тус зургийнхаа хамтаар, өөрийн нөхрийг ямар балмад хэрцгийн зантай болохыг, мөн урьд нь хэд хэдэн удаа дарамт, сүрдүүлгэнд автаж байснаа болон маш их айж байгаагаа хэлжээ. Өнгөрсөн баасан гарагт буюу 2016.05.27-ны өдөр бүсгүй, өөрийн салах өргөдлөө шүүхэд өгсөн байна.

4

Урьд нь тэдний талаар цахим ертөнцөөр нэг цуурч, хамгийн сайхан төгс хосууд хэмээж байсан билээ. Гэвч энэ их нэр төр, шүтэн бишрэгчдийн хүндлэл хормын дотор нуран унасан гэхэд болно. Харин жүжигчин эрийн шүтэн бишрэгчид, бүсгүйг амнаасаа болж зодуулсан, бүсгүйн буруу гэх зэргээр талцаад байгаа юм.

5

Бүсгүй шүүх хурлын үеэр нүүрээ будалгүй, энгийн хар даашинзыг өмссөн нь хүмүүсийн анхаарлыг бүр ч ихээр татжээ. Одоогоор Депп сэтгүүлч, хэвлэлийнхэнд ямар нэгэн тайлбар хийгээгүй, нам гүм байгаа аж.

6

Өнгөрсөн 5-р сарын 21-нд бүсгүй, 30 насныхаа төрсөн өдрийг нижгэр тэмдэглэсэн бөгөөд үдэшлэгийн оройноос тэдний харилцаа муудаж эхэлсэн гэнэ. Тэрээр энэ талаар хэлэхдээ:

7

“Жонни надруу шилтэй дарс шидсэн. Хэрвээ би түүнээс нь бултаж чадаагүй бол өнөөдөр ингээд зогсож байхгүй байлаа. Дараа нь тэр намайг хүчээр чирж, үснээс минь зулгаан, өрөөнд минь оруулаад хаалга гаднаас нь түгжээд гарсан. Үргэлж л над руу хашгичиж, заналхийлж байсан. Би одоо түүнтэй дахин хамт амьдарч чадахгүй. Миний тэвчээр барагдаж байна” хэмээжээ.

8

Анхан шатны шүүхээс жүжигчин Жонни Депп-д торгуулын арга хэмжээг ноогдуулсан байна. Мөн түүнийг хэсэг хугацаанд эхнэртээ ойрхон байхыг хориглосон байна.

9

Хосуудыг муудалцсаны өмнөх өдөр, жүжигчин эрийн ээж Бетти Палмер (Betty Sue Palmer) зуурдаар нас барсан юм. Деппт эдгээр таагүй үйлдлүүд, тэсэхийн аргагүй их уй гашууг өгсөн нь ойлгомжтой бизээ.

10

Амбер өөрийн нөхрийг архинд донтсон, уусан үедээ юу ч хийхээс буцахгүй хэмээн мөн мэдүүлжээ.

11

Мөн хэрүүл гарсан шалтгааныг Депп эхнэрээ ор үндэсгүй зүйлээс болж хардан, үүндээ хэт итгэж, биеэ барьж чадахаа байсан хэмээжээ. Жүжигчин эр эхнэрээ хардаж байсан залуу руу нь залгуулж, улмаар утсыг нь булаан авч түүгээрээ нүүр рүү нь хүчтэй цохисон байна. Ийнхүү бүсгүй найзыгаа ирж авахыг хүсэж, 911 рүү дуудлага өгчээ.

12

911 ирэхэд гэрт хэн ч байхгүй байсан бөгөөд, жүжигчин эр хэдийн явчихсан байж. Магадгүй түүнд энэ бүхнийг тайлбарлах зориг дутаж, бурхан болсон эхийнхээ хойноос гашуудсан байж мэдэх юм.

13

Урьд нь жүжигчин эр болзож байсан бүсгүйчүүддээ танхайрч, хэд хэдэн удаа баривчлагдан, өндөр торгуулыг төлж байсан удаатай ажээ.

14

Жонни Депп одоогоор шүүх хуралд ирэх боломжгүй байгаа бөгөөд өөрийн амьд хөгжмийн хамтлаг болох “Hollywood Vampires” аялан тоглолтоо хийж байгаа юм.

15

Шүүх хурлаас эцсийн шийдвэр гартал жүжигчин эр эхнэртэй ойртох эрхгүй болоод байна. Түүгээр ч зогсохгүй Амбер өөрийгөө хамгаалж өгөхийг хууль цагдаагийн байгууллагынхнаас хүсчээ.

16

Түүний галзуу шүтэн бишрэгчдэд, жүжигчин эрийн зохисгүй үйлдэл огтхон ч нөлөөлөөгүй байгаа харагдана.

17

Тэд анхандаа үнэхээр гал халуун гэмээр харилцаатай байсан билээ. Хосууд анх 2009 онд “The Rum Diary” киноны зураг авалтын үеэр танилцаж, хэд хэдэн удаа салж нийлсээр, 2013 онд үерхэж байгаагаа албан ёсоор зарласан юм.

18

Хэдийгээр 23 насны зөрүүтэй ч өнгөрсөн оны 2-р сарын 3-ны өдөр тэд гэрлэлтээ батлуулсан байдаг.

19

Түүний үнэнч шүтэн бишрэгчид

20

21 Түүний хайрын романсуудыг эргэн сөхвөл:

Хамгийн анхны гэрлэлт нь нүүр будагч эмэгтэй Лоре Анне Аллисон (Lore Anne Allison) байсан юм. Энэ үед Депп дөнгөж 20 настай байжээ. 

Түүний хайрын романсуудыг эргэн сөхвөл:

22

Анхны гэрлэлт нь хоёрхон жил үргэлжилсэн түүний дараагийн "зогсоол" жүжигчин Шэрилин Фенн (Sherylin Fenn) байлаа. 

23

Мөн л удаан үргэлжлээгүй хайрын түүхийн дараагийн эзэн нь "Бохир Бүжиг" киноны од, Женнифер Грэй (Jennifer Grey) байв. Тэдний харилцаа өмнөхүүдээс огтхон ч ялгарч чадсангүй, тэгэсгээд өндөрлөсөн юм. 

24

Түүний амрагуудын хамгийн үзэсгэлэнтэй нь жүжигчин Винона Райдер (Winona Ryder) юм. Тэд 1990 онд "Хайчин гарт Эдвард" киноны зураг авалтын үеэр танилцан дотносч, Депп гаран дээрээ "Үүрд Винона" гэсэн шивээс хүртэл хийлгэж байв. Тэднийг сүй тавих үед Винона дөнгөж 19-хөн настай байсан гэдэг. Хожим Депп нэгэн ярилцлагандаа "Тэр л миний жинхэнэ анхны хайр, сэтгэлд хамгийн тод үлдсэн хүн минь юмдаа" хэмээн дурссан удаатай. 

25

Тэрээр 1994 онд загвар өмсөгч Кэйт Мосс (Kate Moss)-той үерхэж байхдаа Нью-Йорк хотын "Марк" хэмээх зочид буудалд мөн л зохисгүй авир гаргаж, баривчлагдаж байсан билээ. 

26

Тэд 1990 оноос 1994 оны хооронд үерхсэн юм. 

27

Хоёр хүүхдийнх нь ээж жүжигчин, модель Ванисса Парадис (Vanissa Paradis)-тай тэр 14 жил хамт амьдарсан юм. Өдгөө тэдний охин Лили Рөүз 16 нас, хүү Жэк нь 14 нас хүрчээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()