Өдгөө 26 настай Неринга Крижюте нь шилдэг гэмээр боловсролыг эзэмшсэн нэгэн юм. 2016 онд тэрээр Вильнюсийн дүрслэх урлагийн академийг бакалавраар төгссөн бол хоёр жилийн дараа тус сургуульдаа архитектурын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна. Нэгэнт мэргэжлийн зэрэг авсан болохоор түүний хийдэг зүйл нь зураг зурах юм. Гэхдээ өмнө нь Вильнюс, Каунас хотуудад хэд хэдэн удаа үзэсгэлэн гаргасан ч түүний уран зургууд төдийлөн өндөр амжилт авчраагүй аж.
Тиймээс бүсгүй уран зургийг зөвхөн өөрийн сэтгэлийг баясгах зүйл болгож, харин гадаад төрхөөрөө бусдын сэтгэлийг баясгахаар шийджээ. Фото моделийн карьерыг орлогын эх үүсвэрээр сонгосон тэрээр өдгөө инстаграм дээр 3 сая гаруй дагагчтай болжээ. Мэдээж түүний гэрэл зургууд хэдэн мянган лайк, коммент цуглуулдгийг дурдах нь илүүц биз.
Неринга дотуур хувцасны хэд хэдэн брэндтэй хамтран ажиллахын зэрэгцээ өөрийн халуухан зургуудаа Patreon сайт дээр зардаг аж. Литва моделийн төгс гэмээр бие галбирыг харахад түүнийг багадаа гадаад төрхөөсөө болж дээрэлхүүлдэг байсан гэдэгт итгэхэд бэрх. Илүүдэл жинтэй удаан хугацаанд тэмцсэн тэрээр төрөл бүрийн дэглэм барьж үзсэн ч үр дүн гараагүй байна.
Охин удалгүй фитнесст идэвхтэй явж, хувийн дасгалжуулагч хөлсөлснөөр бүх зүйл өөрчлөгдсөн байна. Ердөө хоёр жилийн дотор тэрээр өөрийг нь шоолдог байсан хүмүүсийн амыг таглажээ. Өдгөө тэрээр зөвхөн Литва бус Балтын орнуудын хамгийн халуухан моделуудын нэг болжээ. Сайхан зүйлийг нуух нь утгагүй тул Неринга халуухан, заримдаа ил задгай гэмээр зургуудаа хуваалцаж, фэнүүдийнхээ нүдийг баясгахаас огт ичиж зовдоггүй.
Ингээд үзэсгэлэнт модель, инста-блоггер Неринга Крижютегийн зургуудаас хүргэж байна.
Эцэст нь түүний уран бүтээлийн талаар дурдахаа бараг мартсан байна. Зураач бүсгүй өөрийн уран бүтээлдээ голчлон абстракт, импрессионист хэв маягийг шингээж өгөхийн сацуу шинэ хэв маягийг байнга туршдаг. Гэхдээ түүний моделийн карьер нь илүү чухал учраас Неринга зурсан зургуудаа зарахаас илүү найзууддаа, шүтэн бишрэгчиддээ бэлэглэхийг илүүд үздэг гэнэ.