Одод хоорондын орон зайд орсон "Вояжер-2" бидэнд ямар мэдээлэл дамжуулсан бэ?

1977 онд НАСА хагас сарын зайтай "Вояжер 1" ба "Вояжер 2" нэртэй хоёр судалгааны станцыг сансарт хөөргөсөн нь түүхэнд бичигдэхээр үйл явдал байлаа. Тус хоёр төхөөрөмж нь хүний хүрч чадахгүй сансрын гүн рүү аялж мэдээлэл илгээх зорилготойгоор бүтээгдсэн аж. "Вояжер 1" нь Бархасбадь болон Санчирыг, "Вояжер 2" Тэнгэрийн ван, Далай ван зэрэг гарагуудыг судлах даалгавартай байсан юм. 

Одод хоорондын орон зайд орсон "Вояжер-2" бидэнд ямар мэдээлэл дамжуулсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1979 онд "Вояжер 2" Бархасбадь гарагт чадах чинээгээрээ ойртсон байна. Үүний ачаар эрдэмтэд тус гарагийн аварга дагуул болох Европагийн гадаргуу дээрээс ус байж болох шингэн илрүүлжээ.

Харин 1986 онд "Вояжер 2" Тэнгэрийн ванг өнгөрч, 3 жилийн дараа Далай ванд хүрсэн байна. Тэндээс "Вояжер 2" тус гарагийн Тритон сарны гадаргуугийн гэрэл зургуудыг илгээсэн юм. 

Ийнхүү 2018 оны өвөл "Вояжер 2" нарны аймгийг орхиж, одод хоорондын орон зайнд орсон байна. 

Холбоо тасарсан жил

НАСА-д манай нарны аймгаас гадна орчинд буй станцтай холбогдож чадах гурван төхөөрөмж бий. Тэдгээр нь бүгд хүлээн авах чадал асар өндөртэй, том хэмжээтэй радио дуран авай аж. Гэхдээ эдгээрээс ердөө нэг нь л "Вояжер 2"-той харьцаж чадах юм байна. 

Учир нь тус станц төлөвлөсөн замаасаа хазайсан учраас дэлхийн бөмбөрцгийн хойд хагас дахь радио дурангуудтай холбоо тасарсан байна. Тиймээс Австралид байдаг тэрхүү сансрын ажиглалтын төв л Вояжертай харилцах боломжтой болжээ. Үүний зэрэгцээ ашиглалтын явцад тус төхөөрөмж хэт хуучирсан тул 2020 оны хавар шинэчлэлт, засварууд хийсэн байна. Тодруулбал шинэ загварын радио дамжуулагч суурилуулж, бүх системийг нь сайжруулсан аж.

Сонирхолтой нь 2019 онд нэг алдаа гарснаас болоод "Вояжер 2"-оос холбоо тасарсан боловч жилийн дараа буюу 2020 оны намар дахин холбогдож чаджээ. 

Холбоо тасарсан жил

Станцын өгсөн мэдээлэл

Дахин холбоо тогтоосны дараа "Вояжер 2"-ын дамжуулсан мэдээлэл тэр үедээ жинхэнэ шуугиан тарьсан юм. Учир нь тус станц манай нарны аймаг болон одод хоорондын "интерстеллар" орон зайн заагт юу байдаг тухай нарийн мэдээлэл өгсөн байна.

Өмнө нь нарны аймгийн соронзон орны хязгаар буюу гелиопаузын гадна талын тухай анхны мэдээллийг "Вояжер 1" станц дамжуулсан байдаг. Тэр үед сансрын уудам дахь соронзон урсгалын чиглэл нарны аймгийн доторх чиглэлтэй ижилхэн байдаг нь ил болж байв.

Өмнө нь эрдэмтэд од хоорондын орон зай дахь соронзон урсгалын чиглэл нь эсрэг зүгт байдаг гэж үздэг байжээ. Тиймээс "Вояжер 1"-ийн ирүүлсэн мэдээлэлд олон эрдэмтэн эргэлзэж байсан бөгөөд "Вояжер 2"-ын ирүүлэх мэдээлэл энэ бүгдийг үнэн гэдгийг батлах ёстой болсон юм.

Тэгтэл ч үнэхээр "Вояжер 2" энэхүү онолыг баталж, сансрын уудам дахь плазмын температур болон нягтыг судалсны үр дүнд нарны аймгийн гадна ч гэсэн ижилхэн соронзон урсгалын чиглэл байгааг тогтоосон юм. Үүний хажуугаар яг хаана нарны аймгийн соронзон орны нөлөө дуусч байгааг эрдэмтэд тогтоож чаджээ. 

Станцын өгсөн мэдээлэл

Нарны аймгийн соронзон орны бүсийн хязгаар буюу гелиопауз өмнө нь тооцоолж байснаас хамаагүй ойр оршдог гэдэгт эрдэмтэд их гайхсан байна. Мөн од хоорондын орон зай дахь цацрагийн түвшин нарны аймаг доторхоос хэд дахин их байсан аж.

Хамгийн гайхалтай нь гелиопаузын хил хязгаар нь эрдэмтийн тооцоолж байсантай адил шугам татсан юм шиг нэг жигд бус байнга гадны нөлөөгөөр хэлбэлзэн өөрчлөгдөж байдгийг илрүүлжээ. 

Мөн нарны соронзон салхи гелиопаузаас цааш гарч чаддагүй гэдэг байсан бол энэ бас худал болж таарчээ. "Вояжер 2"-ын илгээсэн мэдээллээр бол гелиопауз болон од хоорондын орон зайн заагт хэд хэдэн "цоорхой" байдаг бөгөөд түүгээр дамжин нарны аймгийн матер гадагшилдаг юм байна. 

Эндээс үзвэл бид сансар огторгуйн соронзон орны хуулийг сайн мэддэг болох хүртэл нэлээн удах бололтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()