60 нас хүрснийхээ дараа үрийн зулай үнэрлэсэн алдартан эрчүүд

Хүмүүс хөгширсөн болохоос үхсэн биш гэж ярьдаг билээ. Үнэхээр ч амьд мэнд, эрүүл саруул байвал хичнээн өндөр насыг зооглосон гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болох хэцүү биш юм. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон эрчүүдийн тухай хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр эрхмүүд 60 хол гарсан хэрнээ залуусаас дутахааргүй эрүүл чийрэг гэдгээ харуулж чаджээ. 

60 нас хүрснийхээ дараа үрийн зулай үнэрлэсэн алдартан эрчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Пол Маккартни (Paul McCartney) - 61 настайдаа

2003 онд Пол Маккартнигийн хоёр дахь эхнэр Хитер Миллс нь Беатрис хэмээх охиноо төрүүлсэн байна. Беатрис өдгөө 18 настай аж. 

Пол Маккартни (Paul McCartney) - 61 настайдаа

Пол Маккартни охин Беатрисын хамт - 2013 он

2 Аль Пачино (Al Pacino) - 61 настайдаа

Аль Пачино 2001 онд 61 насандаа Антон Жеймс, Оливиа гэсэн хоёр ихэр хүүхэдтэй болжээ. Одоо ихрүүд 20 настай бол алдарт аав нь 81 нас зооглож байна.

Аль Пачино (Al Pacino) - 61 настайдаа

Аль Пачино охин Жули Мари болон ихрүүдийн хамт - 2020 он

3 Мел Гибсон (Mel Gibson) - 61 настайдаа

2017 онд 61 настай Мел Гибсоны найз бүсгүй Розалинд Росс түүнд хүү төрүүлж өгсөн юм. 

Мел Гибсон (Mel Gibson) - 61 настайдаа

4 Роуэн Аткинсон (Rowan Atkinson) - 62 настайдаа

"Мистер Бин" буюу Роуэн Аткинсон 62 настайдаа гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан байна. 

Роуэн Аткинсон (Rowan Atkinson) - 62 настайдаа

5 Алек Болдуин (Alec Baldwin) - 63 настайдаа

2012 онд 54 настай Алек Болдуин хоёр дахь удаагаа гэрлэжээ. Түүний эхнэр Хилариа 9 жилийн хугацаанд 6 хүүхэд төрүүлсэн бөгөөд хамгийн отгон нь Болдуиныг 63 настай байхад мэндэлсэн байна. 

Алек Болдуин (Alec Baldwin) - 63 настайдаа

6 Жефф Голдблюм (Jeff Goldblum) - 64 настайдаа

2017 онд уран сайхны гимнастикч Эмили Ливингстон, 64 настай Жефф Голдблюм нар Ривер хэмээх хүүтэй болсон байна. 

Жефф Голдблюм (Jeff Goldblum) - 64 настайдаа

7 Клинт Иствуд (Clint Eastwood) - 65 настайдаа

Клинт Иствуд 65 настайдаа түүний аав болсон бөгөөд охин Морган нь одоо 25 нас хүрсэн байна.

Клинт Иствуд (Clint Eastwood) - 65 настайдаа

Клинт Иствуд эхнэр Дина болон охин Морганы хамт - 1999 он

8 Род Стюарт (Rod Stewart) - 66 настайдаа

Род Стюарт 66 нас хүрэх үед найм дахь хүүхэд Эйден нь мэндэлжээ.

Род Стюарт (Rod Stewart) - 66 настайдаа

9 Стив Мартин (Steve Martin) - 67 настайдаа

2012 онд 67 настай Стив Мартин анх удаа аав болжээ. Тэрээр арай залуудаа аав болсон бол хүүхэд бус ажилдаа хамаг анхаарлаа зарцуулах байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. 

Стив Мартин (Steve Martin) - 67 настайдаа

10 Роберт Де Ниро (Robert De Niro) - 68 настайдаа

Роберт Де Ниро 68 насандаа зургаа дахь хүүхдээ өлгийдөн авчээ. 

Роберт Де Ниро (Robert De Niro) - 68 настайдаа

Роберт Де Ниро эхнэр Грейс Хайтауэр, охин Хелен Грейс болон жүжигчин Чилина Кеннедигийн хамт

11 Билли Жоэл (Billy Joel) - 68 настайдаа

Дуучин Билли Жоэлийг 68 настай байхад нь Реми охин нь мэндэлжээ. 

Билли Жоэл (Billy Joel) - 68 настайдаа

12 Ричард Гир (Richard Gere) - 70 настайдаа

Ричард Гир 68 настайдаа гурав дахь эхнэртэйгээ гэрлэсэн юм. Нэг жилийн дараа хосууд анхны хүүхдээ өлгийдөн авсан бол дараа жил нь Гирийг 70 настай байхад нь эхнэр Силва нь хоёр дахь хүүхдээ төрүүлжээ. 

Ричард Гир (Richard Gere) - 70 настайдаа

Ричард Гир эхнэр Алехандра Силвагийн хамт

13 Руперт Мердок (Rupert Murdoch) - 72 настайдаа

2003 онд тэрбумтан Руперт Мердок зургаа дахь удаагаа аав болж, түүний охин Хлое мэндэлжээ. 

 

 

Руперт Мердок (Rupert Murdoch) - 72 настайдаа

Руперт Мердок хуучин эхнэр Вэнди болон 2 охин Грейс, Хлое нарын хамт - 2019 он

14 Мик Жаггер (Mick Jagger) - 73 настайдаа

2016 онд элэнц өвөө болоод байсан Мик Жаггер 73 насандаа отгон хүүгээ өлгийдөн авсан байна. 

Мик Жаггер (Mick Jagger) - 73 настайдаа

15 Берни Экклстоун (Bernie Ecclestone) - 89 настайдаа

Формула 1 группын гүйцэтгэх захирал асан Берни Экклстоун 2020 онд аав болсон байна. Өдгөө тэрээр 91 настай юм.

Берни Экклстоун (Bernie Ecclestone) - 89 настайдаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()