Цагаан сарыг хамгийн "элбэг дэлбэг" тэмдэглэдэг Азийн орнууд

2022-01-12, 16:38
5,376

Азийн олон оронд шинэ бүхний эхлэл, аз хийморь, элбэг дэлбэг байдлыг бэлгэддэг энэ баяраар жил бүр дэлхийн 1.5 тэрбум хүн гэр бүл, төрөл төрөгсөдтэйгээ уулзаж, амттай хоол идэж, бэлэг солилцож, сайн сайхны төлөө залбирч өнгөрүүлдэг байна. Ялангуяа ирэх усан бар жилд зөвхөн манай оронд гэлтгүй дэлхий дахинд цар тахлаас нэг мөсөн салж, хэвийн амьдралдаа эргэн орохыг хүсэж байгаа нь дамжиггүй. Ингээд та бүхэнд цагаан сарыг элбэг хангалуун байдал, баяр хөөрөөр бялхан өнгөрүүлдэг орнуудыг танилцуулж байна.

Цагаан сарыг хамгийн "элбэг дэлбэг" тэмдэглэдэг Азийн орнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хятадын цагаан сар

Билгийн тооллын шинэ жилийг хамгийн удаан хугацаанд тэмдэглэж ирсэн Хятад оронд энэ баяраар бүх зүйл улаан өнгөөр тунардаг. Баярын уур амьсгал орж эхлэхэд Хятадын бүхий л айлууд гэр орноо цэмцийтэл цэвэрлэж, эд баялаг, эрч хүчийг бэлгэддэг улаан өнгийн чимэглэлүүдийг гэрийн гаднаа өлгөнө. Мөн хотуудын гудамж талбай улаан дэнлүүнүүдээр дүүрч, хүмүүс цуглан луу болон арслан бүжиглүүлэх наадам хийж, шөнөдөө салют буудуулдаг.

Хятадын цагаан сар

Цагаан сар мэдээж гэр бүлийн баяр учраас хятад айлууд тэрхүү өдөр халуун бүлээрээ цуглаж, эхлээд өвөг дээдсийнхээ дурсгалын өмнө идээний дээжээ өргөөд дараа нь баярын зоогоо идэцгээнэ. Элбэг дэлбэгийг бэлгэддэг загасны мах ширээн дээр заавал байх ёстойн зэрэгцээ ембүү хэлбэртэй чимхсэн бууз банш, ниангао хэмээх будааны боовыг ихэвчлэн бэлддэг байна. 

Бэлгийн хувьд тэд голдуу хүүхдүүд болон ахмадууддаа улаан дугтуйнд хийсэн мөнгө бэлэглэдэг. Хятадууд тооны бэлгэдэлд их анхаардаг учраас ихэвчлэн тэгш тоогоор эхэлсэн, ялангуяа 8 болон 6-аар эхэлсэн хэмжээ бүхий мөнгө хийсэн дугтуйг барьдаг аж.

2 Монголын цагаан сар

Нүүдэлчин монголчуудын цагаан сарын баярын эрхэм зорилго нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэж, бие биесээ хүндэтгэх ёс, зан үйлд оршдог. 

Монголчуудын цагаан сарын салшгүй нэг хэсэг болох битүүний өдөр бүх айлууд цэвэр цэмцгэрийг эрхэмлэж, ажил төрлөө цэгцэлсний дараа хамгийн залуу айлдаа цуглан идээ ундаагаа зооглож, айл хотлоороо тоглон наадаж "битүүлцгээдэг". Харин шинийн нэгний өдөр монголчуудын бусад азийн орнуудын баяраас ялгардаг нэгэн зан үйл нь зүг мөрөө гаргах ёс юм.

Монголын цагаан сар

Цагаан сараар мэдээж цагаан идээг эрхэмлэхийн зэрэгцээ айл бүр ул боов өрж зассан идээ, хонины чанасан ууц бүхий мах шүүсийг бэлддэг. Ийнхүү гэр бүлээрээ цугласны дараа төрөл төрөгсдийн өндөр настнуудынхаа гэрт нь заавал зочлон очиж золгон хүндэтгэл үзүүлдэг. 

Үүний зэрэгцээ мэдээж уулзаж золгосон хүмүүс нэг нэгэндээ утга учиртай, сайн сайхныг бэлгэшээсэн бэлэг өгцгөөдөг билээ. Тэгвэл Юнител компаниас танд сар шинийн баярыг тохиолдуулан төгс урамшууллыг санал болгож байна.

Гэр интернетийн хэрэглэгч та "Элбэг дэлбэг" цэнэглэгч картын 200GB болон 400 GB-ийн төрлүүдээр дансаа цэнэглээд үйлчилгээний хугацаагаа хоёр дахин уртасгахын зэрэгцээ гайхалтай хэмнэлтийг хийгээрэй.  Жишээлбэл, 70 мянган төгрөгийн үнэтэй картаар цэнэглэснээр 25 мянган төгрөгийн картаас 5 дахин их буюу 200 GB дата эрхтэй болж, дээр нь 30 биш 120 хоногийн турш үйлчилгээний хугацаанд санаа зовохгүй байх боломжтой.

Мөн ирэх жилийн аз хийморийг угтаж, дансаа цэнэглэсэн нийт хэрэглэгч дундаас iPhone 12 гар утасны эзнийг тодруулах ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ аваарай.

3 Вьетнамын цагаан сар (Тет)

Вьетнамчуудын шинэ жил буюу Тет сар эхлэх дөхөхөд хүмүүс гэр гэртээ амарч, өвөг дээдсийнхээ оршуулсан газрыг цэвэрлэж, бурхан тахилдаа хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ эд хөрөнгө, эрүүл байдлыг бэлгэдэн гэр орноо тоор, чангаанзны навч, кумкуат модны мөчрөөр чимэглэнэ. 

Бусад Азийн орнуудтай нэгэн адил Тет нь гэр бүлийн баяр бөгөөд шинийн нэгэнд зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэж, дараа өдрөөс хамаатан садан болон найз нөхдөө гэртээ урьж, зоог барих нь гол онцлог юм.

Вьетнамын цагаан сар (Тет)

Гадилын навчинд ороосон махан шанзтай будаа, вьетнам маягаар бэлтгэсэн зайдас нь баярын гол зоог юм. Мөн тухайн өдөр хүүхдүүдэд бэлэг өгөх бөгөөд тэр нь голчлон улаан дугтуйнд хийсэн мөнгө байна. Сонирхолтой нь Тет сарын үеэр гэрт нь зочилсон анхны зочин тухайн жилийн өнгө төрхийг тодорхойлдог гэж вьетнамчууд үздэг тул ойр дотнын, нэр хүндтэй хүнийг эхэлж урьдаг байна. 

Харин гудамж талбай улаан өнгийн чимэглэлээр дүүрч, чанга хөгжим хаа сайгүй хангинах бөгөөд цугласан хүмүүс баярын бүжиг, жагсаал хийнэ. Муу муухайг, буг чөтгөрийг үлдэн хөөдөг гэдэг тул хүмүүс хэнгэрэг, бөмбөр нүдэж, хонх дуугаргаж, галын наадам хийх зэргээр аль болох чанга чимээ гаргахыг хичээдэг байна.

4 Солонгосын цагаан сар

Солонгосын билгийн тооллын шинэ жил гурван хоног үргэлжилдэг гэдгээрээ бусад орнуудаас ялгаатай. Хүн бүр үндэсний хувцас "ханбуг"-аа өмсөж, өвөг дээдсийнхээ дурсгалын газар очиж газар сөгдөн мөргөснөөр баяр эхэлнэ. Багачууд эцэг эх болон ахмадууддаа мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлээд бэлэг авцгаана. 

Солонгосын цагаан сар

Баярын ширээн дээр байх ёстой зоог гэвэл нарийн хэрчсэн будааны боовтой шөл (Доггук), солонгос маягаар бэлтгэсэн банш зэрэг юм. Цагаан будаа нь шинэ оныг цэвэр ариун, цоо шинээр эхлүүлэхийг бэлгэддэг бөгөөд мөн хүүхдүүдийг будааны боов идэхгүй бол нас нэмэхгүй хэмээн идүүлдэг байна. 

Зоогийн дараа гэр бүлээрээ халуун дотно, хөгжөөнтэй цагийг өнгөрүүлдэг. Жишээлбэл гадаа цаасан шувуу хөөргөх, олноороо "ютнори" хэмээх хөлөгт тоглоом тоглох, караоке дуулах, эсвэл зүгээр л халуун дулаан яриа өрнүүлж болно.

5 Төвд цагаан сар (Лосар)

Азийн орнуудын шинэ жилийн баяруудаас Буддын шашны нөлөө хамгийн их орсон нь Төвдийн Лосар юм. Эхэндээ арвай боловсрох цагт, сүүлдээ хаврын эхэн сард тэмдэглэдэг болсон энэ баярын бүхий л зорилго нь муу муухайг хөөн зайлуулж, билэг дэмбэрэлтэй, буянтай бүхнийг авчрах явдал юм.

Лосарын битүүн болон битүүний өмнөх өдөр айлууд гэр орон, хашаа хороогоо цэвэрлэхийн зэрэгцээ гэрийн эзэгтэй баярын гол зоог болох "Гүтхүк" хэмээх банштай шөл, "Хавсай" хэмээх боовыг  бэлтгэнэ. Хүмүүс мөн оройн цагаар гудамжинд цуглан замбаа гурилаар хийсэн балинг шатааж, галын наадам хийх замаар буг чөтгөрийг хөөх зан үйл хийнэ. Битүүний өдөр хүмүүс хийдэд очин залбирч, лам нарт өргөл барьц өргөдөг. 

Төвд цагаан сар (Лосар)

Шинийн нэгэнд гэрийн эзэгтэй нар үүрээр босож, "шинэ оны эхний усыг авах" бөгөөд түүгээрээ гэртээ очин цай чанаж, хоол хийдэг учраас их ач холбогдолтой. Ингээд гэр бүлээрээ цуглаж, бурхан тахилдаа идээ өргөсний дараа баярын зоогоо идэцгээж, бэлэг солилцоно. Харин шинийн хоёронд хамаатан садан, найз нөхдөө гэртээ урьж дайлдаг бол шинийн гурванд дахин хийдэд очиж, өргөл барьц өргөдөг байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.