Агуйгаас олдсон бугуйвч хүн төрөлхтний 30 мянган жилийн түүх алга болсныг гэрчилжээ

2008 онд Хойд хөршийн Алтайн хязгаарт байх Денисовын агуйд археологичдын баг хүн төрөлхтний нэн эртний түүхийг өгүүлэх олдворыг олжээ. Тэрхүү олдворууд дундаас хамгийн анхаарал татсан нь нэгэн бугуйвчны хэлтэрхий байсан аж. Тус бугуйвчийг 40-50 мянган жилийн настай хэмээн тогтоожээ. 

Агуйгаас олдсон бугуйвч хүн төрөлхтний 30 мянган жилийн түүх алга болсныг гэрчилжээ

Чухамдаа ийм эртний зүйл олдсон нь хүн төрөлхтний түүхийн мөчлөгийг дахин тооцоолоход хүргэж байгаа аж. 

Тус бугуйвчийг хризолит буюу алтан чулуу хэмээгддэг шар туяат ногоон өнгөт эрдэнийн чулуугаар хийсэн байна. Ингэхдээ туйлын уран хүн нарийн багаж ашиглан урласны дээр үл мэдэгдэх бодисоор хийсэн цавуу ашигласан байжээ. 

Өөрөөр хэлбэл одоогоос 50 мянган жилийн өмнө хүн төрөлхтөн бидний бодож байснаас илүү өндөр хөгжилтэй байсан гэсэн үг.

Энэ үеийн хүмүүсийн багаж хэрэгсэл болоод ур чадвар нь хүрэл зэвсгийн үеийн хамгийн боловсронгуй орон болох Египеттэй (МЭӨ 3300-1200 он) ойролцоо байгаа юм. 

Бугуйвчинд гаргасан нүхнээс харахад л энэ нь ойлгомжтой байна. Учир нь чулуунд ийм цэвэрхэн нүх гаргахын тулд маш нарийн өрөмдөх төхөөрөмж шаардлагатай байдаг аж.

Түүхчдийн үзэж байгаагаар египетчүүд боржин чулуунд нүх гаргахын тулд мөн өрөм ашигладаг байжээ. 

Үүний дээр бугуйвчийг хагарсных нь дараа ямар нэг цавуу ашиглан эргүүлэн наасан байна. Харьцангуй өндөр хөгжилтэй болсон хойноо л хүмүүс ийм төрлийн арга сэддэг болсон шүү дээ. 

Мэдээж хэрэг ийм зүйлийг ганцхан овог аймаг бус бүхэл бүтэн соёл иргэншлийн суурин дээр л ийм хэмжээний технологи хөгжих боломжтой юм.

Эндээс харвал одоогоос 50 мянган жилийн өмнөх хүмүүс 5000-6000 жилийн өмнөхтэй ижижл хэмжээний хөгжилтэй байсан байж таарах нь.

Чухам энэхүү оннолыг дэмжих өөр нэг олдвор байдаг нь Турк  улсын нутаг дэвсгэрээс олдсон Пузатын толгой буюу Гебекли-Тепе аж.

Гебекли-Тепе нь өнөөгөөс МЭӨ 10-р зууны үед буюу одоогоос 12 мянган жилийн өмнө боссон барилгын туурь юм.

Археологчдын тус тууриас 2 метрийн өндөртэй нарийн хийц бүхий хэд хэдэн хөшөө олсон төдийгүй маш нарийн зохион байгуулалттай сүмийн барилга болохыг нь мөн тогтоожээ. 

Энэ малтлагаас өмнө хэн ч эртний хүмүүс ийм хэмжээнд соёлжсон байх юм гэж тооцож байгаагүй билээ. Сүмийн цогцолборыг барих ажил бүр хэдэн зуун жилийг дамнан үргэлжилсэн байх гэж зарим эрдэмтэд таамагладаг. 

Ингээд үзвэл хүн төрлөхтөн 40-50 мянган жилийн өмнө хөгжил цэцэглэлтийн оргилд хүрээд буцаж ухарсан ч 10 мянган жилийн өмнөөс дахин соёлжсон байх бүрэн боломжтой.

Гэхдээ тэр олон жилийн өмнөх соёл иргэншлийг гэрчлэх олдворууд хаашаа алга болсон бэ гэх асуулт гарч ирнэ. 

Бодоод үзэхэд хичнээн олон жил өнгөрсөн ч ямар нэг байдлаар өндөр хөгжилтэй эртний өвөг дээдэс маань өөрсдийн үүх түүхээ бичиж үлдээсэн байх учиртай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()