Үүний дагуу Төрийн банк нь “Гоолингоо ментор клуб”-тэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Төрийн банк нь 2022 онд жижиг, дунд бизнес эрхлэгч, гарааны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд санхүүгийн боловсрол олгох, инкубатор төвүүдээр дамжуулан сургалт зөвлөгөөг өгөх, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг таатай нөхцөлөөр хүргэх, дундаж давхаргыг дэмжих банкны үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх юм.
“Гоолингоо ментор клуб” нь гарааны бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэгтгэх, тэдэнд тулгарч буй асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэх, бизнес эрхлэгч бүсгүйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр 2021 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 500 гаруй эмэгтэйчүүдэд сургалт зохион байгуулсаны зэрэгцээ 100 орчим эмэгтэй гишүүдтэйгээр ажиллаж, тэдний 16 шинэ бизнесийг амжилттай эхлүүлсэн байна.
Мөн дээрх ажлын хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгч, гарааны бизнес эрхлэгч нарын санхүүгийн боловсрол мэдээллийг нэмэгдүүлэхэд тулгарч буй асуудлыг нээн илрүүлэх, түүнийг даван туулах боломж бололцоог бий болгоход чиглэсэн хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлэх юм.
Уг хөтөлбөрүүд хэрэгжсэнээр бичил болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, санхүүгийн чадамжийг нэмэгдүүлж, дундаж давхаргын нийгэмд эзлэх хувь хэмжээг өсгөхөд бодитой хувь нэмрийг оруулж чадна хэмээн Төрийн банкны зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгааг цохон тэмдэглэлээ.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.