Бүх зүйлийг эерэг байлгах гэж хичээх нь сөрөг бодлоос ч илүү муу нөлөөтэй

UC Berkeley их сургуулийн гаргасан шинэ судалгаагаар өөрийгөө өөдрөг байлгах гэж хүчлэх юм бол сэтгэл гутралд илүү өртөмтгий болдог, харин сөрөг сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч чадвал яваандаа сэтгэл санаа дээрддэг болохыг тогтоожээ. "Сөрөг сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүсийн хувьд тэдгээрээс болж илүү бага шаналдаг, үүний нөлөөгөөр сэтгэл зүйн эрүүл мэндээ илүү сайн хамгаалж чаддаг" гэж судалгааны ахлагч, UC Berkeley-ийн сэтгэл судлалын дэд профессор Айрис Маусс ярьжээ. 

Бүх зүйлийг эерэг байлгах гэж хичээх нь сөрөг бодлоос ч илүү муу нөлөөтэй

Судлаачдын тайлбарлаж буйгаар сөрөг сэтгэл хөдлөлөө хүлээн авч чадсан тохиолдолд тэдгээр нь хуримтлагдаад байлгүй сарниж алга болдог байна. 

"Хэрэв та сөрөг сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол тэдгээр нь арилна гэсэн үг биш. Харин зүгээр л хуримтлагдсаар байх болно" гэж Маусс өгүүлжээ.

"Journal of Personality and Social Psychology" сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд Сан-Франциско болон Денвер хотын оршин суугч болох 1300 гаруй иргэн хамрагджээ. Судлаачид тэднийг байнга сөрөг сэтгэл хөдлөлтэй байлгавал ямар өөрчлөлт гарахыг ажигласан байна. 

Үр дүнд нь тэдгээрийг үгүйсгэдэг эсвэл үл хайхардаг хүмүүс сэтгэлийн хямралд илүү өртөмтгий болдог нь ил болжээ. 

Харин эсрэгээрээ уйтгар гуниг, урам хугаралт, үзэн ядалт зэрэг таагүй мэдрэмжүүдтэй эвлэрч чаддаг хүмүүс урт хугацааны дараа ч гэсэн сэтгэлзүйн хувьд асуудал багатай хэвээр байдаг байна. 

Торонтогийн их сургуулийн сэтгэл судлалын профессор, судалгааны удирдагч Бретт Форд "Бид өөрсдийн сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн хүлээж авах нь сэтгэцийн эрүүл мэндэд маань хамгийн чухал нөлөөг үзүүлдэг. Эдгээр сэтгэл хөдлөлийг дарж, өөрчлөх гэхийн оронд зүгээр л хүлээн зөвшөөрч, байх ёстой зүйл гэж үзэх нь стрессээ даван туулах үр дүнтэй арга юм." гэж ярьжээ. 

Судалгаанд оролцогчдыг нас хүйс, шашин шүтлэг болон нийгэмд эзлэх байр суурь зэргээр нь харгалзан 3 бүлэг болгон хуваажээ. 

"Боломжийн, тайван амьдралтай хүмүүсийн хувьд хүнд хэцүү мэдрэмжээ хүлээн авч давж гарахад хамаагүй амар байдаг бол хэцүү амьдралтай нэгэн ингэж чадах нь тун хэцүү. Тиймээс амьдралд эзлэх зэрэг зиндаагаар нь ангилж судалгаагаа явуулах нь чухал байсан" гэж Маусс ярьжээ. 

Эхний судалгаагаар 1,000 гаруй оролцогч сөрөг сэтгэл хөдлөлөө тэр даруйд нь дарахыг сонгоно гэсэн хариулт өгчээ. 

Дараа нь лабораторийн нөхцөлд 150 гаруй оролцогчид өөрсдийгөө ажлын ярилцлагад танилцуулсан 3 минутын бичлэг хийх даалгавар авчээ. Хүн бүрт үүнд бэлдэх 2 минут өгсөн байна. 

Үүний дараа оролцогчид энэхүү даалгаврын дараа юу мэдэрч байгаагаа хуваалцжээ. Өмнөх туршилт шиг сөрөг мэдрэмжээс зайлсхийдэг бүлэг хүмүүс илүү их дарамт мэдэрч байжээ. 

3 дахь туршилтаар 200 гаруй хүн сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд хамгийн их дарамттай байсан зүйлийнхээ тухай хуваалцав. 6 сарын дараа дээрх хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг шалгаж үзэхэд сөрөг сэтгэл хөдлөлөөс зайлсхийдэг гэж ярьсан хүмүүс мөн л илүү сэтгэлийн дарамтад орсон байжээ. 

Судлаачид үүний эцэст яагаад зарим хүмүүс сөрөг сэтгэл хөдлөлд бусдаас илүү мэдрэмтгий байдгийг ойлгохын тулд дээрх хүмүүсийн өсч төрсөн орчин, соёл, хүмүүжил зэрэг хүчин зүйлсийг судлахаар төлөвлөжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()