Билл Гейтс яагаад нарны цацрагийг хаах "Сансрын хөшиг" бүтээхээр төлөвлөж байгаа вэ?

Дэлхийн дулаарлын нөхцөл байдал ноцтой түвшинд нэгэнт хүрээд байгааг 2021 онд болсон үйл явдлууд харуулсан билээ. Байгалийн гамшиг дэлхийн хаа сайгүй тохиох нь элбэгшсэн, Мадагаскар "Уур амьсгалын өлсгөлөн"-д нэрвэгдсэн анхны улс болсон, Гренландын төв хэсэгт түүхэнд анх удаа бороо орсон гээд олон жишээг дурдаж болно. Тэгвэл тэрбумтан Билл Гейтс чухам дээрх асуудлыг шийдэхийн тулд өөрийн хөрөнгөө нэгэн өвөрмөц төсөлд зарцуулсан байна. Энэ нь дэлхийд ирэх нарны туяаг хаах сансрын хөшиг юм. 

Билл Гейтс яагаад нарны цацрагийг хаах "Сансрын хөшиг" бүтээхээр төлөвлөж байгаа вэ?

Билл Гейтс ScoPEx хэмээх төслийг ивээн тэтгэж байгаа аж. Харвардын их сургуулийн нарны геоинженерийн чиглэлээр ажилладаг эрдэмтэд ScoPEx дээр ажиллаж байгаа юм.

Төслийн гол зорилго нь агаарын бөмбөлөг ашиглан кальцийн карбонатын тоосонцорыг сансарт цацаж, улмаар нарны цацрагийг хэсэгчлэн хаах замаар агаар мандлын халалтыг бууруулах юм байна. 

Эхний туршилтаа төслийнхөн Шведийн хойд нутагт хийхээр болсон бөгөөд 20 км-ийн өндөрт энэ 100 граммаас 2 кг хүртэлх хэмжээгээр кальцийн карбонатыг сансарт шүршихээр төлөвлөжээ.

Туршилтын гол зорилго нь болзошгүй эрсдэлийг судлахаас гадна сансрын орчинд цацаж буй бодис нь ямар урвалд орох, түүнчлэн нарны болон хэт улаан туяаны цацрагийг хэр сайн халхалж байгааг шалгах юм байна. 

Онолын хувьд энэ технологийг дэлхийн хэмжээнд ашигласнаар нарны цацрагийг хангалттай хэмжээнд хааж, улмаар дэлхийн дулаарлыг мэдэгдэхүйц  удаашруулах боломжтой гэнэ. 

Зарим инженерүүд бүр энэхүү аргыг илүү өргөн хэмжээнд нэвтрүүлэх юм бол дэлхийн дулаарлыг бүрмөсөн зогсоож, манай гарагийн агаарын дундаж хэмийг бууруулна гэжээ. Ялангуяа кальцийн карбонатыг шаардлагатай цэгүүдэд цацаж чадах юм бол үр дүн нь илүү хурдан мэдэгдэх аж.

ScoPEx анхны туршилтаа уг нь 2021 оны 6-р сард Харвардын зөвлөл болон Шведийн эрх баригчдаас зөвшөөрөл авсны дараа шууд хийх ёстой байв.

Гэвч өнгөрсөн оны 2-р сард байгаль орчныг хамгаалах байгууллагууд туршилтыг зогсоох, үгүй бол хойшлуулахыг уриалсан нээлттэй захидал бичсэн юм. Үүний нөлөөгөөр ScoPEx-ын зөвлөл хэдэн долоо хоног хуралдсаны эцэст туршилтыг нэг жилээр хойшлуулахаар шийджээ.

Энэхүү технологи нь мэдээж үр дүнгээ өгч чадах ч дэлхийн цаг агаарт үзүүлэх бүрэн хэмжээний үр дагаврыг нь тооцоолоход бэрх юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()