Фейнман аливаа зүйлийн мөн чанар тун энгийн бөгөөд ямар ч сэдвийг зөв хураангуйлж чадвал хэнд ч зааж болно гэдэгт итгэдэг байжээ. Харин элдэв төрлийн нэр томъёо болон онол гаргаж ирээд заавал цээжлэх ёстой гэж тулгах юм бол хэн ч ойлгож чадахгүй.
Хүмүүст боловсрол олгохын гол зорилго нь ертөнцийг танихад туслаж, амьдралыг илүү амар болгох билээ. Харамсалтай нь орчин үеийн боловсролын салбар насанд хүрэгчдийг хүртэл төөрөгдүүлдэг.
Тиймээс "Фейнманы техник" нь туйлын онцлог юм. Гол санаа нь аливаа зүйлийг хэн ч ойлгоход хялбар болгох явдал. Тус арга нь ерөнхийдөө дөрвөн үе шатаас бүрдэнэ.
1
Сэдвээ сонгох
Мэдээж хэрэг сэдвээ сонгох нь чухал. Ингэхдээ та энэ ч хэцүү, тэр ч том хэмээн айж мэгдэх хэрэггүй. Учир нь Фейнманы техник нь зөвхөн математик, физик мэтийн хэцүү сэдвүүдийг хүртэл амар болгож чаддаг.
2
Энгийн үгсээр тухайн сэдвийг тайлбарла
Хэрвээ та судалж буй сэдвээ зөв ойлгосон эсэхээ шалгах, бататгахыг хүсвэл өдий хүртэл сурсан юмаа хүүхэд хүртэл ойлгох хэмжээнд энгийн болгож тайлбарлах хэрэгтэй.
Та сэдвээ зөв ойлгосон бол үүнийг туйлын хялбар хийж чадна. Харин зарим нэг зүйл дээр эргэлзэж байвал яг юун дээр анхаарах ёстойгоо бас л амархан ойлгож авах юм.
3
Ямар нэг зүйл дээр гацвал эхнээс нь эхэл
Тухайн сэдвээ энгийнээр тайлбарлаж чаддаг болсон байвал гарт тань бүрэн орсон гэсэн үг.
Хэрэв энэ нь хэтэрхий хэцүү эсвэл сурах бичгийн нэр томьёог ашиглах шаардлагатай болж байвал та үүнийг бүрэн дүүрэн ойлгож чадаагүй л байна.
Үүний ачаар та ямар нэг зүйлийг цээжлэх гэж оролдох үед мэдлэг тань танд наалдаж, алга болохгүй. Энгийн үг хэллэгээр тайлбарлаж чадахгүй байвал бүгдийг нь эхнээс нь эхлэн сайтар судлах хэрэгтэй.
4
Дахин дахин шалга
Мөн хоёр ба гурав дахь алхмыг аль болох олон удаа давтах хэрэгтэй. Бүрэн дүүрэн ойлгосон гэж бодсон үедээ өөрийн мэдэж, сурсан зүйлээ энгийн үгээр дүгнэж бичээрэй. Тухайн сэдвээрээ ямар нэг төсөл юмуу эссэ бичээд өөрийнхөө дүгнэлтийг ахин дахин шалгаж сурах хэрэгтэй юм.