"Нүүрээ нуусан" алдарт дүрүүдийн цаана хэн байсан бэ?

2022-01-01, 16:05
4,736

Адал явдалт кинон дээр ихэвчлэн эсрэг дүрүүд баг болон нүүр хувиргалтын тусламжтай өөрийн царай төрхөө нуусан байдаг шүү дээ. Ийнхүү "нууц ноёнтон" болсноор тэд үзэгчдэд илүү сүрдэм, айдас хүргэм сэтгэгдлийг төрүүлж, сонирхлыг нь улам татаж чаддаг. Ингээд та бүхэнд нүүрээ нуусан зарим дүрүүдэд ямар жүжигчин тоглосон болохыг сонирхуулж байна.

"Нүүрээ нуусан" алдарт дүрүүдийн цаана хэн байсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хью Кияс-Бёрн (Hugh Keays-Byrne)

"Mad Max: Fury Road" (2015) кинонд Иммортан Жо-ийн дүрийг бүтээснээрээ танигджээ. Мөн тэрээр анхны Mad Max (1979) кинонд Рипперийн дүрд тоглосон байдаг.

Хью Кияс-Бёрн (Hugh Keays-Byrne)

2 Дэвид Проуз (David Prowse)

"Оддын дайн" киноны Дарт Вэйдерийн дүрд тоглосон. Мөн тэрээр 1971 оны "A Clockwork Orange" кинонд жижиг дүр бүтээж байв.

Дэвид Проуз (David Prowse)

3 Питер Мейхью (Peter Mayhew)

"Оддын дайн" киноны Чюбаккагийн дүрд тогложээ.

Питер Мейхью (Peter Mayhew)

4 Ник Касл (Nick Castle)

Анхны "Halloween" (1979) кинонд Майк Майерсийн дүрд тоглосон тэрээр чадварлаг кино зохиолч, найруулагч юм. Тэрээр "Escape from New York" (1981), "Hook" (1991), "Major Payne" (1995) "August Rush" (2007) зэрэг бүтээлүүд дээр ажиллаж байв.

Ник Касл (Nick Castle)

5 Крис Касамасса (Chris Casamassa)

Мэргэжлийн тулаанч Крис Касамасса нь 1995 онд гарсан "Мortal Kombat" кинонд Скорпиогийн дүрд тогложээ. Түүнийг мөн "Shootfighter: Fight to the Death" кинонд тулаанчийн дүрд тоглосноор нь үзэгчид сайн мэднэ.

Крис Касамасса (Chris Casamassa)

6 Жереми Буллок (Jeremy Bullock)

Тэрээр "Оддын дайн" киноны хоёр ангид Боба Феттийн дүрд тоглосон юм. Мөн Жэймс Бондын цувралуудад жижиг дүрийг бүтээж байв.

Жереми Буллок (Jeremy Bullock)

7 Гуннар Хансен (Gunnar Hansen)

"The Texas Chainsaw Massacre" аймшгийн кинонд савхин нүүрт алуурчны дүрд тоглосон тэрээр хожим өөр нэгэн аймшгийн кино "Mosquito"-д баггүй төрхөө харуулжээ.

Гуннар Хансен (Gunnar Hansen)

8 Стивен Хибберт (Stephen Hibbert)

Алдарт "Pulp Fiction" кинон дээр гардаг Гимп хэмээх мазохист эрийн цаана жүжигчин Стивен Хибберт байжээ.

Стивен Хибберт (Stephen Hibbert)

9 Жон Кэрролл Линч (John Carroll Lynch)

Өөрийн бүтээсэн хамгийн алдартай дүр болох "American Horror Story" цувралын алиалагч Твистигийн дүрээс гадна тэрээр "Fargo" (1996), "Zodiac" (2007), "Gran Torino" (2008) зэрэг шилдэг кинонуудад тоглож байв.

Жон Кэрролл Линч (John Carroll Lynch)

10 Уорик Дэвис (Warwick Davis)

"Leprechaun", "Харри Поттер", "Оддын дайн" зэрэг олон кинонуудад ер бусын хүний дүрийг бүтээж байсан алдарт жүжигчин Уорик Дэвисийн баггүй, нүүр хувиргалтгүй төрхийг "Doctor Who" цувралын 2013 оны улирлаас харах боломжтой.

Уорик Дэвис (Warwick Davis)

11 Энтони Дэниелс (Anthony Daniels)

"Оддын дайн" цувралын C-3PO андройдын дүрд тогложээ.

Энтони Дэниелс (Anthony Daniels)

12 Ричард Брейк (Richard Brake)

"Хаан ширээний тоглоом" цувралд Шөнийн хааны дүрд тоглосноороо алдартай тэрээр мөн "Batman Begins" (2005), "Doom" (2005), "Hannibal Rising" (2007), "Thor: The Dark World " (2013) зэрэг кинонуудад тоглосон байна. 

Ричард Брейк (Richard Brake)

13 Майвенн Ле Беско (Maïwenn Le Besco)

"Fifth Element" киноны Дива Плавалгунагийн дүрд францын жүжигчин бүсгүй Майвенн Ле Беско тогложээ.

Майвенн Ле Беско (Maïwenn Le Besco)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()