Хүн бүрийн өрөвч сэтгэлийг төрүүлж байсан Хятадын "Мөсөн жаал"-ын түүх

Одоогоос 3 жилийн өмнө буюу 2018 онд Ван Фуман хэмээх хүү Хятадын цахим орчинд жинхэнэ од болсон юм. Өвлийн хүйтэнд хол замыг алхаж туулан сургуульдаа ирсэн 8-хан настай хүүгийн мөстсөн толгой, даарч улайсан хацар ангийн хүүхдүүдийг нь хөгжөөж, зураг нь цахим орчинд тархсан байна. Гэхдээ цахим хэрэглэгчид түүнийг үнэн голоосоо өрөвдөж, энэрэнгүй сэтгэлээр хандаж байлаа.

Хүн бүрийн өрөвч сэтгэлийг төрүүлж байсан Хятадын "Мөсөн жаал"-ын түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ван Фуман нь Хятадын өмнөд нутгийн Юннань мужийн ядуу тосгонд эмээ, эгчийн хамт аж төрдөг байжээ. "Мөсөн жаал"-ын ээж 5 жилийн өмнө түүнийг эмээ, эгчтэй нь орхиод явсан аж.

Харин түүний аав нь хол газар ажил хийж, олсон мөнгөө илгээхийн зэрэгцээ жилд хэдэн удаа гэртээ ирдэг байна.  Хүүгийн гэр бүл өвлийн малгай авч чадахааргүй тарчиг амьдралтай байжээ. 

Хүү сургуульдаа очихын тулд 5 км зайтай орших Жаотонг хэмээх жижиг хот руу өдөр бүр алхдаг байжээ.

Тэрээр сайн боловсрол эзэмших нь ядуурлаас салах ганцхан гарц гэдгийг ойлгосон учраас ингэхээс өөр арга байгаагүй аж.

Нэгдүгээр сарын тэр өглөө хүү шалгалттай байсан учраас яагаад ч хичээлээ таслаж болохгүй гээд хасах 9 хэмийн хүйтэнд алхахаар шийджээ. 

Түүнийг ангидаа орж ирэхэд хүүхдүүд нирхийтэл инээлджээ. Учир нь хүүгийн үс, хөмсөг, сормуус нь тэр чигтээ цантаж, хацар нь даарч тод улаан өнгөтэй болсон нь тэдэнд инээдтэй санагдсан байна. Харин багш нь түүний зургийг авч олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. 

Хүүгийн сурдаг сургууль нь халаалтгүй учир хүүхдүүд ангидаа гадуур хувцастайгаа суудаг аж. Тиймээс Ван ангидаа ороод ч дулаацаж чаддаггүй байв. 

Түүнчлэн Ван хүйтэнд удаан байсны улмаас гар нь байнга жиндэж өвддөг байжээ.

Гэхдээ хүү яарч ирээд өгсөн шалгалтандаа 100 онооноос 99-ийг авчээ.

Багшийнх нь цахим орчинд байршуулсан зураг олон нийтийн сүлжээнд жинхэнэ шуугиан дэгдээсэн юм. Хятад даяар хүүг өрөвдөж, тэсвэр тэвчээрийг нь магтаж байсан бөгөөд хүмүүс бүр хандив цуглуулж эхэлжээ. Үүний үр дүнд 9 сая юань буюу 450 мянган ам.доллар боссон байна.

Үүний зэрэгцээ эрх баригчид ч зүгээр суусангүй. Тэд хүүг эгчтэй нь хамт Бээжин хотод авчран аялуулсан байна.

Эгч дүү хоёр дулаан хувцастай болоод зогсохгүй буудлагын талбай, Мао Зэдуны бунхан, хаданд авиралтын төвөөр зочилсон аж.

Бяцхан Ван амьдралдаа анх удаа скүүтер унаж, онгоцоор нисэв.

Гэхдээ эдгээрээс өөр зүйл түүнийг хамгийн их гайхшруулсан байна.

Тэрээр “Бид гэртээ байнга л модны нүүрс түлж, хүрэмтэйгээ унтдаг. Харин энд, ийм дулаахан байшинд би дан цамцтайгаа л явж болж байна шүү дээ. Би ийм юм анх удаа харж байна. Халаалт гэдэг гайхамшиг юм байна” гэжээ.

Хятад даяар алдартай болсон түүнд олон нийт "Мөсөн жаал" гэсэн хоч өгсөн бөгөөд олон сонин хэвлэлийн ярилцлага, телевизийн нэвтрүүлгүүдэд уригдсан байна. Гэхдээ Ван өөрийгөө од биш гээд жинхэнэ нэрээр нь түүнийг дуудахыг хүссэн гэнэ. 

Хандиваар цугларсан мөнгө нь хүүгийн сургуулийг халаалттай болгосны дээр сурагч бүрт дулаан хувцас авч өгөхөд хангалттай хүрсэн аж. Мөн тус сургууль шинжлэх ухааны лаборатори, урлаг, компьютерийн тэнхимтэй болсон байна. Мөн зарим хүмүүс спортын хэрэгсэл хандивласан гэнэ.

Эцэст нь сургуулийн хажууд дулаан дотуур байр баригджээ.

Ван ярилцлага өгөхдөө ядуу хүүхдүүдийн төлөө хандив өргөсөн бүх хүмүүст талархал илэрхийлээд зогсохгүй том болоод хүн болгонд мөнгийг нь буцааж өгнө гэж амласан байна.

Түүний аав арай ойр Кунминь хотод ажилд орсон бөгөөд сард 3 удаа гэртээ ирэх боломжтой болжээ. Цалингийн хувьд тэрээр гэр бүлийнхээ хэрэгцээг бүрэн хангах хэмжээний мөнгө авдаг гэнэ. 

Ван хүүгийн гэр бүл сургуультай нь ойр газар төвийн халаалттай байшинд нүүж ирсэн байна. Өдгөө Ван 10 минут алхаад л сургуульдаа хүрдэг гэнэ.

Хэдийгээр түүний амьдрал эрс сайжраагүй ч гэсэн сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт Ван итгэлтэй байгаа гэнэ. 

Түүний ээж нь мөн эргэж ирсэн бөгөөд өдгөө тэд халуун ам бүлээрээ аж төрөх болжээ.

Аав ээж хоёр нь ногоо тариалдаг талбайтай болоод зогсохгүй цөөн тооны ямаа худалдаж авсан гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()