2021 оны хамгийн царайлаг 100 залууг цахим хэрэглэгчдийн саналаар тодруулжээ

"TC Candler" платформоос дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 бүсгүйг уламжлал ёсоор тодруулсныг өмнө нь хүргэсэн билээ. Тэгвэл өнөөдөр та бүхэнд 2021 оны хамгийн царайлаг, сэтгэл татам 100 эрийн жагсаалтыг хүргэж байна. Цахим хэрэглэгчдийн саналыг гол шалгуур болгодог энэ жагсаалтыг өнгөрсөн жил Шведийн интернет од Pewdiepie буюу Феликс Кьеллберг тэргүүлж, BTS хамтлагийн гишүүн Ким Тэхён, Энэтхэгийн жүжигчин Шахрух Хан нар удаалж байв. Тэгвэл энэ жил ямар өөрчлөлт орсон бол?

2021 оны хамгийн царайлаг 100 залууг цахим хэрэглэгчдийн саналаар тодруулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жагсаалтыг гаргахдаа дараах гурван хэмжүүрээр шалгаруулж, эцэст нь санал асуулга явуулсан байна. Үүнд: 

50% - нүүрний тэгш хэм 
30% - олон нийтийн санал
20% - Бие махбодь, харизма, оюун ухаан зэрэг дэлхийн гоо сайхны ерөнхий стандарт

Ингээд TC Candler-ийн 2021 оны хамгийн царайлаг 100 эрийн жагсаалт дахь онцлох залуус, мөн эхний 20 байрт орсон залуусыг танилцуулж байна.

 

Эхний 100-д багтсан онцлох эрчүүд

Алдарт жүжигчин, "Хад" хочит Дуэйн Жонсон 8 дахь удаагаа энэ жагсаалтад багтахдаа энэ жил 100-р байрт орсон байна.

Эхний 100-д багтсан онцлох эрчүүд

"Тэнгэрээс дээш 3 метрт" киноны гол дүрээр нь бидний мэдэх Испанийн жүжигчин Марио Касас 94-рт бичигджээ.

Харин агуу Кристиано Роналдогийн хувьд 86-р байрт оржээ.

Олон жилийн турш бүсгүйчүүдийн харцыг булаасаар ирсэн жүжигчин Зак Эфрон 82 дугаарт орсон байна.

People сэтгүүлээс өнгөрсөн оны хамгийн хүсэмжит эрээр тодорч байсан жүжигчин Майкл Б.Жордан энэ жагсаалтад 74-рт бичигджээ.

Алдарт Арнольд Шварценеггерийн хүү Патрик энэ жил 47-р байрт оржээ.

Дэвид Бекхэмтэй ч юм ярилтгүй биз... Энэ жагсаалтад 9 дэх жилдээ багтаж буй тэрээр энэ удаа 39-т бичигдсэн байна.

Токиогийн олимпын 100 метрийн гүйлтийн төрөлд аварга болсон Италийн тамирчин Марселл Жэйкобс 33-р байрт орсон байна.

Харин жагсаалтын эхний 30 дотор Туркийн жүжигчин Жан Яман багтаж чаджээ.

Сүүлийн үед гадаад төрхөөрөө байлдан дагуулж буй Сири гаралтай Германы загвар өмсөгч Тони Махфуд 23-р байрт бичигджээ.

20 Херо Файнс Тиффин (Hero Fiennes Tiffin) - Их Британийн жүжигчин, загвар өмсөгч

Херо Файнс Тиффин (Hero Fiennes Tiffin) - Их Британийн жүжигчин, загвар өмсөгч

19 Харри Стайлс (Harry Styles) - Их Британийн дуучин

Харри Стайлс (Harry Styles)  - Их Британийн дуучин

18 Ni-ki (Нишимура Рики) - Японы дуучин, Солонгосын ENHYPEN хамтлагийн гишүүн

Ni-ki (Нишимура Рики) - Японы дуучин, Солонгосын ENHYPEN хамтлагийн гишүүн

17 Трой Сиван (Troye Sivan) - Австралийн дуучин

Трой Сиван (Troye Sivan) - Австралийн дуучин

16 Идрис Элба (Idris Elba) - Их Британийн жүжигчин

Идрис Элба (Idris Elba) - Их Британийн жүжигчин

15 Винни Хакер (Vinnie Hacker) - Америкийн интернет од

Винни Хакер (Vinnie Hacker) - Америкийн интернет од

14 Jimin (Пак Жимин) - Солонгосын дуучин, BTS хамтлагийн гишүүн

Jimin (Пак Жимин) - Солонгосын дуучин, BTS хамтлагийн гишүүн

13 Зэйн Малик (Zayn Malik) - Их Британийн дуучин

Зэйн Малик (Zayn Malik) - Их Британийн дуучин

12 Hyunjin (Хван Хён Жин) - Солонгосын дуучин, Stray Kids хамтлагийн гишүүн

Hyunjin (Хван Хён Жин) - Солонгосын дуучин, Stray Kids хамтлагийн гишүүн

11 Шиао Жан (Xiao Zhan) - Хятадын жүжигчин

Шиао Жан (Xiao Zhan) - Хятадын жүжигчин

10 Жэйсон Момоа (Jason Momoa) - Америкийн жүжигчин

Жэйсон Момоа (Jason Momoa) - Америкийн жүжигчин

9 Pewdiepie (Феликс Кьеллберг) - Шведийн интернет од

Pewdiepie (Феликс Кьеллберг) - Шведийн интернет од

8 Дин Шнайдер (Dean Schneider) - Швейцарийн амьтан хамгаалагч

Дин Шнайдер (Dean Schneider) - Швейцарийн амьтан хамгаалагч

7 Люсьен Лависконт (Lucien Laviscount) - Их Британийн жүжигчин

Люсьен Лависконт (Lucien Laviscount) - Их Британийн жүжигчин

6 Хенри Кавилл (Henry Cavill) - Их Британийн жүжигчин

Хенри Кавилл (Henry Cavill) - Их Британийн жүжигчин

5 Jungkook (Чон Жонгүг) - Солонгосын дуучин, BTS хамтлагийн гишүүн

Jungkook (Чон Жонгүг) - Солонгосын дуучин, BTS хамтлагийн гишүүн

4 Тимоте Шаламе (Timothée Chalamet) - Франц гаралтай Америкийн жүжигчин

Тимоте Шаламе (Timothée Chalamet) - Франц гаралтай Америкийн жүжигчин

3 V (Ким Тэхён) - Солонгосын дуучин, BTS хамтлагийн гишүүн

V (Ким Тэхён) - Солонгосын дуучин, BTS хамтлагийн гишүүн

2 Крис Хемсворт (Chris Hemsworth) - Австралийн жүжигчин

Крис Хемсворт (Chris Hemsworth) - Австралийн жүжигчин

1 Паинг Тахон (Paing Takhon) - Мьянмарын жүжигчин, дуучин, загвар өмсөгч

Паинг Тахон (Paing Takhon) - Мьянмарын жүжигчин, дуучин, загвар өмсөгч

Жагсаалтын бүтнээр нь энэхүү бичлэгнээс үзээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()