Одууд шоудахдаа хэдэн доллар үрдэг вэ?

Олны танил, од байна гэдэг үзэгч, сонсогчдод уран бүтээлээ хүргэхээс гадна зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстой хэмээх ёс зүйн ойлголтыг давхар агуулдаг атал өнөө цагт харин ч эсрэгээрээ эргэж байгаа нь бидний нүднээ ил байна. Өөрсдийн амжилт, нэр хүнддээ бардан, буруу замаар будаа тээн, шоу цэнгээнийхээ амьдралд хэт донтсон алдартнуудын арай ч хэтэрхий гэмээр явдлуудыг та бүхэндээ танилцуулъя.

Одууд шоудахдаа хэдэн доллар үрдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Виз Калифа (Wiz Khalifa) - жилийн хар тамхины хэрэглээ 120,000 доллар

Одуудын өвчин гэгддэг мансууруулах бодисыг хэрэглэдэггүй уран бүтээлч ховор болжээ. Харин реппер Виз Калифагийн хувьд сард 10,000 долларыг зөвхөн мансууруулах бодист зарцуулдаг байна. Түүний машинд хар тамхи байсныг цагдаа нар илрүүлж, баривчилж байсан удаатай. Хэдий тийм боловч тэр хашраагүй л бололтой. 

Виз Калифа (Wiz Khalifa) - жилийн хар тамхины хэрэглээ 120,000 доллар

2 Рианна (Rihanna) - Тайчих клубд 100,000 доллар үрсэн

Өмнө нь хайр сэтгэлийн холбоотой байсан дуучин Рианна болон реппер Дрэйк нарыг эргээд болзож байгаа гэх мэдээлэл газар аваад байгаа билээ. Харин үүнийг батлах гэсэн шиг залуус саяхан тайчих клубд хамтдаа зугаацсан байна. Зүгээр нэг зугаацах бус Барбадосын алдарт дуучин бүсгүй 100,000 долларыг үрж, Дрэйкийг дайлсан сурагтай. Тус шөнийн цэнгээний газар байсан нэгэн залуу “Тэд их дотно байсан. Үнсэлцээд л, тэврэлдээд л... бүр үүрийн 5 цаг болж байгааг ч анзаарах сөхөөгүй байсан” хэмээсэн байна.

Рианна (Rihanna) - Тайчих клубд 100,000 доллар үрсэн

3 Линдсэй Лохан (Lindsay Lohan) - 27 насны төрсөн өдөр

Нэгэн үе нэрд гарч, амжилт өөд тэмүүлж явсан залуу жүжигчин хар тамхи, согтууруулах ундаанд донтон, шоу цэнгээнд живээд, бараг л амьдралаа алдах шахсан юм. Үүнээс болж өөрийн байр сууриа алдаж, нэр хүнд нь хогтой хутгалдсанаас гадна өөрийгөө ч хянах чадалгүй болсон билээ. Мөн хэд хэд удаа цагдаа нарт баригдаж байв. Иймд бүсгүй эмчилгээ хийлгэж, өөрийн 27 насны төрсөн өдрөө эмчилгээний өрөөнд өнгөрүүлсэн байдаг. Харин одоо бол бүсгүй намба сууж, хэт задгай амьдралаасаа хөндийрөн, Оросын тэрбумтны ганц хүүтэй амьдралаа холбох гэж байгаа сураг чих дэлсээд байгаа юм.

Линдсэй Лохан (Lindsay Lohan) - 27 насны төрсөн өдөр

4 Жастин Биебер (Justin Bieber) - Тайчих клубд 75,000 доллар үрсэн

Охидын зүрх сэтгэлийг уянгалаг хоолой, дэгжин төрхөөрөө эзэмддэг залуу дуучин Жастин согтохоороо ухаан мэдрэлээ алддаг гэнэ. Рестораны хогийн хувинд хүртэл бие засаж байсан хүн шүү дээ... Тэрээр Миами хот дахь “King of Diamonds” тайчих клубийг  75 мянган доллараар түрээсэлж аван, мансууруулах бодис, согтууруулах ундааг найз нөхдийн хамт гамгүй хэрэглэж байсан гэдэг.

Жастин Биебер (Justin Bieber) - Тайчих клубд 75,000 доллар үрсэн

5 Анжелина Жоли (Angelina Jolie) - Донтолт

Хэн ч харсан үзэсгэлэнтэй сайхан бүсгүй Жолиг мансууруулах бодис хэрэглэдэг гэдгийг та мэдэх үү? Түүний хар тамхины түнш Франклин Мэер (Franklin Meyer) жүжигчин бүсгүйг долоо хоногт гурван удаа кокейн, геройн захиалж авдаг тухай мэдээллэсэн нь олныг цочроосон юм. Нэг ёсондоо бүсгүй хар тамхинд донтсон аж. Түүний хэт тураад байгаа шалтгаан нь энэ ч байж болно. 

Анжелина Жоли (Angelina Jolie) - Донтолт

6 Маколей Кулкин (Macaulay Culkin) - Сар тутмын үдэшлэг

"Гэртээ ганцаараа" кинонд дүр бүтээсэн хүү, хэдэн жилийн дараа өөртөө бардан, хар тамхи хэрэглэх болж, удалгүй цагдаа нарт баригдаж байсан билээ. Тэрээр жүжигчний мэргэжил өөрт нь тохирохгүй хэмээн бодож, 2012 оноос эхлэн Нью-Йорк хотын шөнийн цэнгээний газар DJ хийж байгаа юм. Мөн Кулкин сардаа нэг удаа нүсэр үдэшлэг зохиодог бөгөөд амьдралынхаа ихэнх хугацааг шөнийн цэнгээний газар өнгөрүүлдэг аж.

Маколей Кулкин (Macaulay Culkin) - Сар тутмын үдэшлэг

7 Рассэл Брэнд (Russel Brand) - Өнгөрсөн үеийн донтолт

Хэт замбараагүй амьдрал, хар тамхи, согтууруулах ундаа зэрэг нь түүнийг алж байсан гэхэд хилсдэхгүй. Үүнээс гадна замбараагүй сексийн амьдралд ч мөн донтоод байсан юм. Харин тэрээр өөрийгөө энэ намгаас татаж гаргасан нь сайшаалтай билээ. Рассэл өөрийн өнгөрсөн амьдралын талаар ярихдаа огт ичдэггүй бөгөөд тэрхүү хүнд үеийг даван гарч чадсандаа харин ч бахархдаг хэмээжээ.

Рассэл Брэнд (Russel Brand) - Өнгөрсөн үеийн донтолт

8 Кэйт Мосс (Kate Moss) - 4 өдөр дараалан зогсоо зайгүй наргисан

Бүх цаг үеийн хамгийн шилдэг загвар өмсөгчдийн нэг хэмээн нэрлэгддэг тэрээр архи, хар тамхи, секст донтон, нэр хүндээ шаварт хутгасан юм. 2009 онт Кэйт өөрийн 35 насны төрсөн өдрөө 4 хоног дараалан, нижгэр гэж хэлэхэд ч багадмаар тэмдэглэсэн байдаг. 

Кэйт Мосс (Kate Moss) - 4 өдөр дараалан зогсоо зайгүй наргисан

9 Бага Роберт Дауни (Robert Downey Jr) - Гэрээ андууран, дотуур өмдтэйгээ орж ирсэн

Бүтээсэн дүр бүрээсээ чамгүй ашиг олдог баян эр шоу цэнгээнд гар татдаггүйн дээр цаг заваа ч харамладаггүй байна. Нэгэн удаа тэрээр согтуу, коккейн хэрэглэсэн дээрээс нь дотуур өмдтэйгээ хөршийндөө андуурч оржээ. Түүгээр ч зогссонгүй, хаалгыг нь эвдэж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар сүйтгэсэн хэрэгт унаж, мөнгөн торгууль төлсөн байна. 

Бага Роберт Дауни (Robert Downey Jr) - Гэрээ андууран, дотуур өмдтэйгээ орж ирсэн

10 Майли Сайрус (Miley Cyrus) - Согтуу од

Мэдээж тэр бол шоучин бүсгүй. Тэрээр 22 насны төрсөн өдрөөрөө шоудах гэж юу байдгийг үзүүлээд өгсөн гэдэг. Согтууруулах ундааг хэт их хэрэглэж, яг л галзуу хүн мэт аашилж байсан бөгөөд түүний төрсөн өдрийн бялуунд мансууруулах бодис хүртэл хийсэн байсан аж. Хэт их ууж согтон, дээрээс нь мансуурсан дуучин бүсгүй шөнийн цэнгээний газар дотуур өмдгүй бүжиглэж байсан гэнэ.

Майли Сайрус  (Miley Cyrus) - Согтуу од

11 Парис Хилтон (Paris Hilton) - Согтууруулах ундаанд 230,000 доллар зарцуулдаг

Үдэшлэгийн хатан хаан дээрээс нь тансаг зэрэглэлийн зочид буудлын өв залгамжлагч бүсгүй өдий дайны мөнгө үрсэн гэхэд гайхах зүйлгүй. Тэрээр 11 найзынхаа хамт Нью-Йорк хотын нэгэн цэнгээний газар орж, хөрөнгө мөнгөө гайхуулсан байна. Үүгээр ч зогсохгүй үйлчлэгч, ажилчдад 47,000 долларыг цайны мөнгө болгож өгсөн нь түүнийг хэр өгөөмөр гэдгийг харуулсан мэт.

Парис Хилтон (Paris Hilton) - Согтууруулах ундаанд 230,000 доллар зарцуулдаг

12 Стив О (Steve O) - Засаршгүй хар тамхичин

Инээдмийн жүжигчин эр оюутан байхаасаа л үдэшлэг, цэнгээнийг алгасдаггүй нэгэн байжээ. Цаашлаад телевизийн шоу нь ч амжилттай байж, нэр хүнд, ашиг орлого ихээр олох болов. Үүндээ хэт бардсан уу, ямартай ч тэр хар тамхинд донтсон юм. Үүгээр ч үл барам цагдаа нарт баригдаж байсан бөгөөд ухаан сууж хар тамхинаас гарах амлалт хүртэл бичсэн нь олон нийтийн сүлжээнд тархаад байсан билээ.

Стив О (Steve O) - Засаршгүй хар тамхичин

13 Лил Вэйн (Lil Wayne) - Тайчих клубд 250,000 доллар үрсэн

Нэрт реппер эр, олсныхоо хэрээр үрж чаддаг нэгэн аж. 2011 онд реппер Дрэйкийн хамтаар тайчих клуб орж 250,000 долларыг үрсэн байдаг. Тэр их мөнгийг яаж ганц шөнийн дотор үрсэн нь энгийн иргэдийн сонирхлыг ихэд татаж байсан юм шүү.

Лил Вэйн (Lil Wayne) - Тайчих клубд 250,000 доллар үрсэн

14 Флавор Флав (Flavor Flav) - 6 жилийн турш мансууруулах бодисд 5 сая доллар зарцуулсан

Реппер, дуучин Флавор Флав 6 жилийн турш мансууруулах бодис хэрэглэсэн бөгөөд өдөрт л 2,600 долларыг зарцуулдаг байсан аж. Ингээд тооцоолж үзвэл тэрээр 6 жилийн хугацаанд 5,696,600 долларыг зөвхөн мансууруулах бодист хэрэглэсэн байх юм. Харин 2015 онд тэрээр хууль бусаар мансууруулах бодис хэрэглэсэн гэсэн хэргээр баригдсан билээ.

Флавор Флав (Flavor Flav) - 6 жилийн турш мансууруулах бодисд 5 сая доллар зарцуулсан

15 Майк Тайсон (Mike Tyson) - Муу зуршилууд

Домогт боксчин эр архи, хар тамхи зэргийг ихээр хэрэглэдэг бөгөөд зүй бус үйлдлүүдээрээ нэрд гарсан нэгэн билээ. Хүчингийн хэрэг, хүнд гар хүрсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх хэргүүдээр ял авч байв. Харамсалтай нь эдгээр хар толбонуудын үүсэх болсон гол шалтгаан нь нөгөө л гайт мансууруулах бодис, согтууруулах ундаа байсан нь тун харамсалтай. Өдгөө ч тэрээр эдгээр хорт зуршлуудаасаа салж чадаагүй бөгөөд хэрэглэхгүй удвал яг л ус агаар эрэх мэт давчдан, байж яддаг аж. 

Майк Тайсон (Mike Tyson) - Муу зуршилууд

16 Рик Росс (Rick Ross)- тайчих клубд 1 сая доллар үрсэн

Тэрээр өөрийн төрсөн өдрөөрөө Миами дахь “King of Diamonds” тайчих клубд зочлон, ганцхан шөнийн дотор 1 сая долларыг үрж, хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргасан юм. Росс өөрийн 50 гаруй найз, танилуудаа урин хамтдаа цэнгэсэн бөгөөд мэдээж бүх тооцоог нь хийж, тэднийг тултал нь дайлсан гэдэг. Мөн үйлчлэгч охидод гар таталгүй мөнгө өгч байжээ.

Рик Росс (Rick Ross)- тайчих клубд 1 сая доллар үрсэн

17 Дэйрик Вибли (Deryck Whibley) - Зугаа цэнгээнээс болж 5 удаа үхэх шахсан

“Sum 41” хамтлагийн дуучин Дэйрик согтууруулах ундаанаас болж 5 удаа амиа алдах шахсан байна. Эмч нар түүнд согтууруулах ундаа элэг болон уушгийг чинь өвчлүүлж байна хэмээсэн боловч тэр юман чинээ тоосонгүй. Ийн үхэл амьдралын заагт олонтаа очиж байсан дуучин эр сая нэг ухаан орж, эрүүл мэнддээ анхаарахаар шийдсэн юм. 

Дэйрик Вибли  (Deryck Whibley) - Зугаа цэнгээнээс болж 5 удаа үхэх шахсан

18 Скотт Сторч (Scott Storch) - Хагас жилийн дотор 30 сая долларыг хар тамхинд зарцуулсан

Хамгийн агуу хөгжмийн продюсерүүдийн нэг тэрээр асар их хөрөнгөтэй. Тиймдээ ч зургаахан сарын дотор 30 сая долларыг зөвхөн хар тамхинд зарцуулсан гэвэл та итгэх үү? Хэн нэгний насаараа хөдөлмөрлөөд ч олж чадахааргүй их мөнгийг зөвхөн мансууруулах бодист зарцуулсан нь олон хүний дургүйцлийг төрүүлж байсан юм.

Скотт Сторч (Scott Storch) - Хагас жилийн дотор 30 сая долларыг хар тамхинд зарцуулсан

19 Филип Сеймур Хоффман (Phillip Seymour Hoffman) - Үхэлд хүргэсэн хар тамхи

Нэрт жүжигчин Филип хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алдсан билээ. Харин түүний үхэлд олон жилийн турш хар тамхины түнш байсан Роберт Вэйнбэргийг буруутгасан байдаг. Жүжигчин эр их сургуульд байхаасаа буюу 1989 оноос эхлэн мансууруулах бодис хэрэглэсэн төдийгүй сард л 10,000 долларыг геройн авахад зориулдаг байсан гэнэ. Үнэхээр аймшигтай юм аа.

Филип Сеймур Хоффман (Phillip Seymour Hoffman) - Үхэлд хүргэсэн хар тамхи

20 Витни Хьюстон (Whitney Houston) - Дахиад л хар тамхи...

Хүчирхэг хоолой, үзэсгэлэнт төрхөөрөө хүн бүрийг харцыг булааж, хайрыг татаж байсан дуучин бүсгүй эртнээс л хар тамхинд донтсон байж. Гэтэл энэ бүх донтолтыг дийлээгүй тэрээр 48 насандаа хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж, зүрхний шигдээсээр амиа алдсан билээ.

Витни Хьюстон (Whitney Houston) - Дахиад л хар тамхи...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()