Нүүрээ будсан ч будаагүй мэт харагдуулах 6 заль

Бүсгүйчүүд бидний нэг мөрөөдөл нь нүүрээ будсан ч будаагүй мэт харагдах байдаг билээ. Энэ тохиолдолд “no makeup makeup” гэсэн дүрмийг баримталсан нь илүү зохимжтой. Гэхдээ уг аргыг хэрэгжүүлэхэд та хэд хэдэн бьюти- хак мэдэх хэрэгтэй болох бөгөөд энэхүү зөвлөмжийг бид танд хүргэе.

Нүүрээ будсан ч будаагүй мэт харагдуулах 6 заль

1 Төгс арчилгааг хийх

Ерөнхийдөө бүхий л нүүр будалтыг төгс арчилсан арьсан дээр хийвэл сайхан харагдах болно. Та өдөр бүр нүүрээ цэвэрлэж, чийгшүүлж, тэжээл өгөх хэрэгтэй бөгөөд хамгийн гол нь өөрийнхөө арьсны төрөлд тохирсон бүтээгдэхүүнийг сонгоорой.

Хэрвээ та нүүрнийхээ арьсыг яаралтай сэргээх хэрэгтэй болсон бол чийгшүүлэгч тосны доор серум түрхээрэй. Мөн нүүрэндээ маск тавихаа мартаж болохгүй.

Төгс арчилгааг хийх

2 Нүүр будалтын суурийг зөв сонгох

Хүнд будалт хийдэг цаг үе аль хэдийн ард хоцорч бага хэмжээний гоо сайхны бүтээгдэхүүнээр шилдэг үр дүнд хүрье гэсэн зарчмыг баримтлах болсон. Нүүр будалтыг будсан ч будаагүй мэт хийхийн тулд суурийг нь зөв сонгох хэрэгтэй бөгөөд суурь нь таны арьсыг гүн чийгшүүлж, дотроос нь гэрэлтүүлж өгдөг байх шаардлагатай. Үүнээс гадна суурийг зөөлөн үстэй багс эсвэл спонжоор тавих нь нүүрний арьсыг толигор харагдахад тусална.

Нүүр будалтын суурийг зөв сонгох

3 Зайлшгүй шаардлагатай тохиолдолд өө дарагч хэрэглэ

Хэдийгээр өө дарагчаар нүүрний бүх төрлийн өө сэвийг арилгахыг зөвлөдөг ч хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй. Хэрвээ хамрын ойролцоо улайх, батга гарах эсвэл нүдний тань доор хар тойрог үүссэн бол л синтетик багсаар өө дарагч түрхээрэй.

Гэхдээ нүдний доор бол хурууныхаа өндгийг ашиглаж түрхсэн нь илүү зохимжтой бөгөөд энэ нь сайн шингэж өгдөг.

Зайлшгүй шаардлагатай тохиолдолд өө дарагч хэрэглэ

4 Бага зэргийн хайлайтер ашиглаарай

Будсан ч будаагүй мэт харагдах нууцын нэг нь хайлайтер хэрэглэх явдал юм. Өөрийн арьсанд тохирсон хайлайтерийг сонгож хацарны дээд цэг, хамрын үзүүр, хөмсөгний доор бага зэрэг түрхэх нь зүйтэй. Энэ нь нүүрний хэлбэрийг тодотгож, гэрэл сүүдрийг гайхалтайгаар зохицуулах болно.

Бага зэргийн хайлайтер ашиглаарай

5 Хацар өнгөлөгчийг зөв ашиглах

Хацар өнгөлөгчний ачаар та гэрэлтсэн сайхан арьстай харагдаж боломжтой. Хамгийн гол нь зөв түрхэх хэрэгтэй. Тосон хацар өнгөлөгч сонгож шанаан дээрээ бус харин хацарны алиман дээр түрхэх нь зүйтэй.  Энэ нь өдөр тутмын хөнгөн будалттай төгс зохицно.

Хацар өнгөлөгчийг зөв ашиглах

6 Бор өнгийн сормуусны будаг хэрэглэх

Хэт их сормуусны будаг түрхэх нь таны будалтыг хүнд харагдуулах болно. Хэрвээ та төрөлхийн өтгөн сормуустай бол сормуусаа будахгүй байсан ч болох юм.

Бор өнгийн сормуусны будаг нь таны нүдийг тодотгож өгөхөөс гадна хэт будсан мэт харагдахгүй байхад туслана. Харин сормуус дэрвийлгэгчийг заавал хэрэглэх хэрэгтэй гэж бүх гоо сайханчид зөвлөх болов уу

Бор өнгийн сормуусны будаг хэрэглэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()