1
Тахианы махтай нийслэл салат
Орц:
- 80 гр тахианы мах
- 80 гр төмс
- 10 гр лууван
- 40 гр давсалсан өргөст хэмх
- 30 гр энгийн өргөст хэмх
- 1 өндөг
- 40 гр майонез
- Давс, перец, ногоон гоньд, яншуй амталгаагаар
Хийх арга:
Алхам 1. Тахианы мах, төмс, лууван болон өндгөө чанаж бэлдэнэ.
Алхам 2. Дээрх чанасан зүйлээ шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ.
Алхам 3. Давсалсан өргөст хэмх болон энгийн өргөст хэмхний хальсийг нь арилгаж мөн дөрвөлжин хэрчинэ.
Алхам 4. Бүгдийг майонезтай холино.
Ширээн дээр тавихын өмнө ногоон гоньд, яншуйгаар амтална.
2
Яргай загас, майонезтай нийслэл салат
Орц:
- 90 гр давс багатай яргай (салмон) загас
- 1 өндөг
- 80 гр чанасан төмс
- 60 гр чанасан лууван
- 40 гр давсалсан өргөст хэмх
- 60 гр энгийн өргөст хэмх
- 30 гр ногоон вандуй
- 15 мл сүүн крем
- 30 гр майонез
- 10 мл сой соус
Хийх арга:
Алхам 1. Сүмс бэлдэхийн тулд сүүн крем болон майонезаа хооронд нь холино.
Алхам 2. Яргай загасаа дөрвөлжин хэрчинэ.
Алхам 3. Төмс, луувангаа дөрвөлжин хэрчинэ.
Алхам 4. Давсалсан болон энгийн өргөст хэмхнийхээ хальсийг авч дөрвөлжилж хэрчинэ.
Алхам 5. Өндгөө том үрэгч дээр үрнэ.
Алхам 6. Ингээд бүх хэрчсэн орц дээрээ вандуйгаа нэмээд зуурсан маойнезтайгаа холино.
3
Яргай загас, улаан түрстэй нийслэл салат
Орц:
- 15 гр төмс
- 20 гр өндөг
- 40 гр энгийн өргөст хэмх
- 10 гр лууван
- 20 гр ногоон вандуй
- 40 гр яргай загас
- 20 гр майонез
- 10 гр улаан түрс
- 1\4 бөднө шувууны өндөг
- Ногоон гоньд, яншуй амталгаагаар
Хийх арга:
Алхам 1. Төмс болон луувангаа чанаж дөрвөлжин хэрчинэ.
Алхам 2. Өргөст хэмх, яргай загасыг мөн дөрвөлжин хэрчинэ.
Алхам 3. Ногоон гоньд, яншуйг жижиглэж хэрчинэ.
Алхам 4. Бэлэн болсон орцуудаа хольж дээрээс нь бага зэрэг шанцай нэмээд майонезтай хутгана.
Алхам 5. Салатаа таваглаж улаан түрс болон бөдөнгийн өндгөөр чимэглэнэ.
4
Савтай нийслэл салат (6 хүн)
Орц:
- 110 гр төмс
- 110 гр лууван
- 3 өндөг
- 3 давсалсан өргөст хэмх
- 220 гр ногоон вандуй
- 220 гр чанасан үхрийн мах
- Майонез, давс, ногоон ургамал амталгаагаар
Хийх арга:
Алхам 1. Төмс, лууван, өндгөө чанаад дөрвөлжин хэрчинэ.
Алхам 2. Өргөст хэмх, үхрийн махаа мөн дөрвөлжин хэрчинэ.
Алхам 3. Бүх орцоо хооронд нь хольж хутгана.
Алхам 4. Давс, перцеер амтлаж жижиг шилэн саванд хувааж хийнэ.
5
Хулд загастай нийслэл салат
Орц:
- 40 гр чанасан төмс
- 30 гр чанасан лууван
- 10 гр энгийн өргөст хэмх
- 15 гр давсалсан өргөст хэмх
- ½ чанасан өндөг
- 30 гр майонез
- 5 гр ногоон вандуй
- 5 гр бальзамик-крем
- 3 гр ногоон гоньд
- 1 бөднө шувууны өндөг
- 30 гр давс багатай хулд загас
Хийх арга:
Алхам 1. Ногоогоо чанаж, цэвэрлэнэ.
Алхам 2. Ногоогоо дөрвөлжин хэрчинэ.
Алхам 3. Чанасан өндгөө мөн дөрвөлжин хэрчинэ.
Алхам 4. Хулд загасаа дөрвөлжин хэрчинэ.
Алхам 5. Бүгдийг нь нэг саванд хийж майонезтай хутгана. Хулд загасаа бусад орцтойгоо холихгүйгээр дээрээс нь тавьж болно.
Алхам 6. Салатаа таваглаж бөднө шувууны өндөг, яншуйгаар чимэглэж, бальзамик цацахад хангалттай.
6
Үхрийн хэлтэй нийслэл салат
Орц:
- 40 гр төмс
- 30 гр лууван
- 25 гр давсалсан өргөст хэмх
- 20 гр энгийн өргөст хэмх
- 1 өндөг
- 1 бөднө шувууны өндөг
- 40 гр майонез
- 100 гр үхрийн хэл
- Давс, перец амталгаагаар
Хийх арга:
Алхам 1. Төмс, лууван, өндгөө чанаж, дөрвөлжин хэрчинэ. Бөдөнгийн өндөг хэрчихгүй.
Алхам 2. Давсалсан болон энгийн өргөст хэмхээ мөн дөрвөлжин хэрчинэ.
Алхам 3. Ногоон вандуй нэмж хийгээд хооронд хутгана.
Алхам 4. Бэлэн болсон салатаа салат навч бололон үхрийн хэл, бөдөнгийн өндгөөр чимэглэнэ.
7
Махгүй нийслэл салат
Орц:
- 25 гр төмс
- 45 гр өндөг
- 25 гр давсалсан өргөст хэмх
- 10 гр энгийн өргөст хэмх
- 15 гр лууван
- 25 гр майонез
- Давс, перец амталгаагаар
Хийх арга:
Алхам 1. Ногоо чанаж, дөрвөлжин хэрчинэ.
Алхам 2. Давсалсан өргөст хэмхний хальсийг нь авч, шүүсийг нь сайн шахаад дөрвөлжин хэрчинэ.
Алхам 3. Харин энгийн өргөст хэмхний голыг нь аваад зөвхөн хальсийг нь хэрэглэнэ. Энэ нь салатыг шаржигнасан амттай болоход туслана.
Алхам 4. Бүгдийг нь маойнезтай холино.
8
Яргай загас, хясаатай нийслэл салат
Орц:
100 гр давс багатай яргай загас
50 гр хясаа
50 гр чанасан төмс
50 гр давс багатай өргөст хэмх
20 гр ногоон вандуй
50 гр майонез
10 гр тобико түрс
Хийх арга:
Алхам 1. Яргай загас, төмс, өргөст хэмхээ жижиг дөрвөлжин хэрчээд вандуйтай холино.
Алхам 2. Майонез болон тобико түрс нэмж дахин хутгана.
Алхам 3. Хясаагаа сайн угааж хатаана.
Алхам 4. Хайруулын тавганд тос хийж сайн халаагаад хясаагаа шаргал өнгөтэй болтол нь шарна.
Алхам 5. Салатаа таваглаж, хясаа болон тобико түрсээр чимэглэнэ.