Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
АНУ-ын Лас Вегас хотноо төвтэй CCW нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг “Customer Contact Week Excellence Awards” саяхан болж, ХААН Банкийг “Харилцагчийн үйлчилгээний төв, ажилтнуудад зориулсан сургалт хөгжлийн хөтөлбөр” төрөлд 2021 оны шилдгийн шилдэг, “Зайны харилцагчийн төв” төрөлд Топ-5 байгууллагын нэгээр шалгарууллаа. Иргэд харилцагчдад үйлчилгээ үзүүлдэг салбар бүрийн төлөөлөл бүхий дэлхийн 150 мянга гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн тус нийгэмлэг энэ жил нийт 15 төрөлд шилдгүүдийг шалгаруулснаас Монгол Улсаас ХААН Банк хоёр шагнал хүртсэн нь манай банкны харилцагчийн үйлчилгээ, Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа, чанар стандарт олон улсын түвшинд хүрснийг илэрхийлж буй хэрэг юм.
ХААН Банк сүүлийн хоёр жилд цар тахалтай холбоотойгоор харилцагчдад зайнаас хүргэх үйлчилгээнийхээ нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэн, чанарыг сайжруулах чиглэлээр шат дараатай олон ажлыг тогтмол хийж ирсэн. Тухайлбал, Ковидын хөл хорионы үеэр салбар нэгж хаалттай үед зайны сувгуудаараа банкны үйлчилгээг 24/7 үзүүлж, харилцагчдад санхүүгийн үйлчилгээг тасралтгүй хүргэн ажилласан билээ. Мөн өмнө нь заавал салбар нэгжид биечлэн очиж авдаг байсан олон төрлийн үйлчилгээг онлайнаар болон бүртгэлтэй дугаараасаа залган авах боломжтой болсноор харилцагчдын талархлыг хүлээгээд байна. Дэлхий нийтээр цахим үйлчилгээ хурдацтай хөгжиж буйтай зэрэгцэн ХААН Банк цахим сувгаа хөгжүүлж, чатбот болон сошиал сувгуудаараа олон төрлийн мэдээлэл, хүсэлт авах боломжийг нэмэгдүүлж, харилцагчдад үйлчлэх хүртээмжээ улам сайжруулсаар байна. Жишээ нь, хамгийн сүүлд бид гадаадад ажиллаж амьдарч буй монгол иргэдэд ХААН Банкны үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлж төхөөрөмж баталгаажуулах хүсэлт хүлээн авах Viber видео сувгийг нээгээд байна. 2021 онд Үйлчилгээний нэгдсэн төвийн лавлах утас 1800-1917 шугамын тоог 50-иар нэмэгдүүлснээр нэгэн зэрэг 150 харилцагчид үйлчлэх хүчин чадалтай болж нийт 10 сая орчим дуудлагад үйлчиллээ.
Цаашдаа ч харилцагчид хамгийн хэрэгцээтэй үед хүлээлгэгүй, түргэн шуурхай үйлчлэхийг гол зорилтоо болгон үйлчилгээний чанар, харилцагчийн сэтгэл ханамжийг өндөр байлгахад онцгой анхааран ажиллаж байна.
Ташрамд хэлэхэд, 1999 онд байгуулагдсан CCW буюу Customer Contact Week нийгэмлэг нь харилцагчийн үйлчилгээтэй холбоотой арга хэмжээ, сургалт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, зохион байгуулдаг дэлхийн хамгийн том байгууллага юм. 20 гаруй жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүр дэх 3000 гаруй компанид харилцагчийн үйлчилгээний чиглэлээр зөвлөгөө үзүүлж, үнэлэлт дүгнэлт өгч, өргөн цар хүрээтэй сүлжээ үүсгээд буй.
Хамтдаа бүтээсэн үнэ цэн
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.