Дэлхийн хамгийн ухаалаг, сэтгэн бодох чадвар өндөртэй үндэстнүүд

Хүний оюун гэдэг хил хязгааргүй гэдэг нь өнгөрсөн бүх л цаг хугацаанд бидний зохион бүтээсэн бүхнээс ил харагдаж буй биз ээ. Гэхдээ хүн төрөлхтний дундаас сэтгэх чадамжаараа хамгийн өндөр орон аль улс бол? Хамгийн ухаалаг иргэдтэй орны жагсаалтыг Нобелийн шагналт иргэний тоо, IQ болон боловсролын түвшин гэсэн гурван үндсэн үзүүлэлтийг голчлон авч үздэг ажээ.

Дэлхийн хамгийн ухаалаг, сэтгэн бодох чадвар өндөртэй үндэстнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Япон

Оюуны чадамж өндөртэйн хувьд тэд өдгөө техник технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлж, өндөр хөгжилтэй орнуудын тоонд бичигдэж буй биз ээ.

Япон

Тус улсаас нийт 29 Нобелийн шагналтан төрөн гарсан байдаг нь дэлхийд 6-р байрт орох үзүүлэлт бол сэтгэх чадвараараа ч 6-р байрт жагсдаг ажээ. Түүнчлэн боловсролын чанар 58.01 хувьтайгаар дэлхийд 5-р байрт ордог.

2 Швейцарь

Алдартай эрдэмтдээрээ зартай Швейцарь улсаас оюуны чадамж дорой хэн нэгнийг олно гэдэг тун ч хүндрэлтэй хэрэг гэдэг.

Швейцарь

Швейцарь улс нь Нобелийн шагналтны тоогоор Японтой ижил 6-р байрт бичигдэхээс гадна сэтгэх чадамжаараа 11-р байрт ордог байна. Харин боловсролын чанар 38 хувиар 7-р байрт жагсаж байна.

3 БНХАУ

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болоод буй БНХАУ нь  боловсролын чанар маш өндөртэй орнуудын нэгт зүй ёсоор нэрлэгддэг.

БНХАУ

Хэдийгээр оюуны чадамжийн хувьд дэлхийд хоёрдугаарт, боловсролын чанар Швейцарь улстай зэрэгцэн очдог ч Нобелийн шагналтны тоогоор 21-т ордог байна.

4 АНУ

Түүхэндээ хамгийн олон Нобелийн шагналтанд төрөн гарсан улс болох АНУ нь оюуны чадамжаараа 28-т жагсдаг ажээ.

АНУ

Түүнчлэн олон улс орны оюутан, сурагчдын очиж суралцахыг хамгийн ихээр хүсдэг энэ улсын боловсролын чанар 29.84 хувьтайгаар 13-р байрт ордог боловч дэлхийн хамгийн шилдэг 100 их сургуулийн 33 нь тус улсад байрладаг.

5 Нидерланд

Нидерланд улсын боловсролын чанар дэлхийд 24-р байрт ордог бол тэд оюуны чадамжаар 8-р байрт, Нобелийн шагналтнуудын тоогоор 11-р байрт бичигддэг.

Нидерланд

6 ОХУ

Олон улсын оюутан, сурагчид төдийлөн их зорьж очиж сурах нь бага байдаг явдал нь магадгүй дэлхийн хамгийн шилдэг 100 их сургуулийн ердөө 1 нь л тус улсад байдагтай холбоотой биз ээ.

ОХУ

Гэсэн ч тэд боловсролын чанарын үзүүлэлтээр дэлхийд 6-р байрт, Нобелийн шагналтнуудын тоогоор 8-р байрт бичигддэг аж. Харин оюуны чадамжийн хувьд харьцангуй сул буюу 32-р байрт жагсаж байна.

7 Бельги

Боловсролын чанарын хувьд Нидерланд улсаас илүү боловч оюутан залуус нь гадаад орон руу сурахаар явахыг илүүд үздэг энэ улсын иргэд оюуны чадамжаараа дэлхийд 15-р байрт, Нобелийн шагналтнуудын тоогоор 18-р байрт жагсдаг.

Бельги

8 Их Британи

Нобелийн шагналтнуудын тоогоор 2-т ордог Их Британи улс манай жагсаалтын 8-р байрт орлоо.

Азийн өндөр хөгжилтэй орнуудын нэгэн адил тэдний боловсролын чанар харьцангуй сул буюу 30-р байрт жагсдаг бол оюуны чадвараар 17-р байрт ордог ажээ.

Их Британи

9 Канад

Канад улс нь Нобелийн шагналт иргэдийн тоогоор дэлхийд 8-р байрт ордог боловч боловсролын чанараар 34-р байрт жагсдаг байна.

Канад

10 БНСУ

Гадаад хэл, компьютерын шинжлэх ухааны сургалтаараа дэлхийд дээгүүрт ордог БНСУ нь боловсролын чанараар 2-р байрт жагсдаг.

Түүнчлэн тэд оюуны чадамжаараа дэлхийд 4-р байрт ордог бол Нобелийн шагналтнуудын тоогоор 46-р байрт жагсдаг ажээ.

БНСУ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()