Сэтгэлзүйчид 400 гаруй киног үзэж, сэтгэцийн өвчтэй хүнийг хамгийн бодитой харуулсан бүтээлийг нэрлэжээ

Бельгийн сэтгэлзүйч нар болох Сэмюэль Лейстедт, Пол Линковски нар 3 жилийн дотор 400 гаруй кино үзэж, тэдгээрт гардаг сэтгэцийн өвчтэй хүмүүсийг судалсан байна. Тэд бүр зарим киног 2 дахин үзэж байж дүн шинжилгээгээ гаргасан гэдгээс нь ямар их зүтгэл гаргасан нь харагдана. Энэ бүхний үр дүнд хоёр сэтгэлзүйч маань сэтгэцийн өвчтэй хүмүүсийг хамгийн бодитойгоор харуулсан бүтээлүүдийг тодруулжээ

Сэтгэлзүйчид 400 гаруй киног үзэж, сэтгэцийн өвчтэй хүнийг хамгийн бодитой харуулсан бүтээлийг нэрлэжээ

1915-2010 оны хооронд нээлтээ хийсэн дэлгэцийн бүтээлүүд дээрээс Сэмюэль, Пол нар 105 эрэгтэй, 21 эмэгтэй нийлсэн 126 дүрийг сэтгэцийн өвчтэй хэмээн тодорхойлж судалгаа явуулсан байна.

Ингэхдээ тэд чөтгөр шуламтай, эсвэл хэт фантази сэдэвтэй кинонуудыг шууд алгасаад явжээ. 

Сэмюэль, Пол нарын гаргасан дүг шинжилгээг өөр 10 сэтгэлзүйчээс бүрдсэн баг хянаж шалгасан учраас тус судалгааг үнэхээр үнэн бодитой гэж хэлж болох юм. 

Ингээд та бүхэнд хамгийн бодитой болон бодит бус байдлаар бүтээсэн сэтгэцийн өвчтэй кино дүрүүдийг танилцуулъя. 

1 Хамгийн бодитой

1. "No Country for Old Men" - Антон Чигур (Anton Chigurh)

"No Country for Old Men" хэмээх кинон дээр жүжигчин Хавиэр Бардемийн бүтээсэн Антон Чигур нь хамгийн бодит, байж болох сэтгэцийн өвчтэй дүр аж.

Хамгийн бодитой

Түүний хүний амийг юман чинээ бодолгүй хөнөөж байгаа нь үнэхээр бодит байдал дээр байдаг хандлага аж. Лейстедт яг ийм хүмүүстэй Энэтхэгт ажлын шугамаар хэд хэдэн удаа уулзсан гэжээ. Тэдгээр хүмүүс нь яг Чигуртай адил алуурчид байсан юм байна. 

"Тэдний сэтгэл нь мөс шиг хүйтэн, ухаалаг боловч гэмших сэтгэл огт төрдөггүй байсан" гэж сэтгэцийн эмч нэмж хэлжээ.

2. "M" - Ханс Беккерт (Hans Beckert)

1931 онд бүтээгдсэн сонгодог кино "M" дээр германы жүжигчин Питер Лорре нь Ханс Беккерт хэмээх гаж донтой цуврал алуурчны дүрийг бүтээдэг. Тухайн үед сэтгэлзүйн шинжлэх ухаан төдийлөн сайн хөгжөөгүй байсан учраас ийм төрлийн хүмүүсийг оношилж мэддэггүй байсан юм. Тиймээс "M"-ийн зохиол нь жинхэнэ цаг үеэсээ түрүүлсэн гэхэд болно. 

Ханс Беккерт нь гаднаасаа энгийн хүн шиг боловч яагаад ч юм насанд хүрээгүй хүүхдүүдийг хөнөөх хүсэл гэнэт төрж цөөнгүй хүний аминд хүрч байгаагаар гардаг.

Лейстедт, Линковски нар "Энэ кинон дээр сэтгэцийн өвчнөөсөө болоод цуврал алуурчин, харгис бэлгийн хүчирхийлэгч болж хувирсан хүнийг маш бодитойгоор дүрсэлсэн юм." хэмээн бичсэн байна. 

3. "Henry: Portrait of a Serial Killer" - Хенри Ли (Henry Lee)

Жүжигчин Майкл Рүүкерийн бүтээсэн Хенри Ли хэмээх дүр нь зүгээр л зугаагаа гаргахын тулд бусдыг хайрлахгүй хөнөөж байгаагаар гардаг. Ингэхдээ тэрээр уйдахгүйн тулд аллага бүрээ "шинэлэг" байлгахыг хичээж буйгаар дүрсэлжээ. 

Цуврал алуурчид маш бага зүйл мэдэрдэг учраас хүний амь хөнөөх, тамлах мэтийн хэтэрсэн зүйлс хийж өөрсдийгөө "зугаацуулдаг" аж. Энэхүү кинон дээр харин яг үүнийг маш бодитойгоор харуулсан байна. Мөн сэтгэл хөдлөл гэх зүйл байхгүй учраас тэд өнөө маргаашаа л бодохоос холын ирээдүйгээ огт төлөвлөж чаддагүйг эндээс харж болно. 

2 Хамгийн үнэмшилгүй

1. "Kiss of Death" - Томми Удо (Tommy Udo​)

Харгис алуурчин Томми Удогийн дүр нь бодит байдалд огт нийцэхгүй юм. Түүнийг сэтгэцийн өвчтэй гэдгийг харуулахын тулд найруулагч нь байнга инээж, хөхөрч байгаагаар харуулжээ. Гэхдээ өмнө нь хэлсэнчлэн хүний амийг юман чинээ бодолгүй хөнөөдөг нэгэн бараг ямар ч сэтгэл хөдлөл мэдэрдэггүй эмгэгтэй учраас инээж эсвэл уйлдаггүй байна. 

Хамгийн үнэмшилгүй

2. "Psycho" - Норман Бейтс (Norman Bates)

Харамсалтай нь бүх цаг үеийн шилдэг найруулагч нарын нэг Алфред Хичкок жинхэнэ сэтгэцийн өвчтэй хүнийг харуулж чадаагүй аж. 

1957 онд хүний мах иддэг Эд Гейн хэмээх цуврал алуурчин баривчлагдсан юм. Энэхүү явдал нийгмийг цочроосон бөгөөд Холливуд ч үүнийг ашиглан гаж донтой алуурчдын талаарх бүтээл ар араас нь гаргаж эхэлсэн байдаг.

Норман Бейтсийн дүр нь хий юм харж сонсдогоосоо болоод хэд хэдэн хүнийг хөнөөж байгаагаар гардаг. 

Гэвч бодит байдал дээр ийм төрлийн эмгэгтэй хүмүүс огт хүний аминд хүрдэггүй аж. 

3. "Silence of the Lambs" - Ханнибал Лектер (Hannibal Lecter

Энтони Хопкинс суут ухаантай хэрнээ сэтгэцийн эмгэгтэй алуурчин Ханнибал Лектерийн дүрийг тун чадварлагаар бүтээсэн юм. Үүнийг дагаад цуврал алуурчид үнэхээр ийм ухаантай хэмээн олон нийт үзэх болсон байдаг. Гэвч энэ нь бодит байдалд огт нийцэхгүй зүйл юм. 

Сэтгэл зүйчдийн тайлбарлаж байгаагаар сэтгэцийн эмгэгтэй хүн яавч Ханнибал шиг тайван, ухаалаг, эелдэг, боловсролтой байж чадахгүй гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()