АНУ-ын Мэрилэнд мужийн "Olney" театрт тавигдсан шинэ мюзикл сүүлийн өдрүүдэд урлаг сонирхогчдын анхаарлыг татжээ.
Диснейн алдарт "Үзэсгэлэн гоо ба араатан" хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн тус мюзиклыг хариуцан ажилласан продюсер бүтээлээ шинэ өнгө төрхөөр амилуулахын тулд маш өвөрмөц ба цаг үетэй хөл нийцүүлсэн байдлыг илүүд үзжээ.
Тиймээс ч тус мюзиклын араатан жононгийн дүрд хорт хавдрын улмаас нэг хөлөө алдсан жүжигчин Эван Ружеро тоглосон байна.
Гэтэл үзэсгэлэнт Беллийн дүр үзэгчдийг бүр ч илүү алмайруулжээ. Тус үлгэрээс сэдэвлэсэн бүхий л бүтээлүүдэд цагаан арьстай, жижигхэн биетэй охины дүрээр гардаг Беллийг энэ удаа өнгөт арьстай, илүүдэл жинтэй, ижил хүйстэн жүжигчин Жейд Жонс амилуулсан байна.
Хэвлэл мэдээллийнхэн энэ явдлыг урьд өмнө нь хэзээ ч гарч байгаагүй, нэгэн хэвийн байдлыг эвдсэн зоригтой алхам хэмээн үзэж, гол дүрийн жүжигчнийг ихээр магтжээ.
Жүжигчин Жейд "Үзэгчийн суудалд байсан хар арьстай охид үнэхээр халуун дотноор хүлээн авч, чангаар баяр хүргэсэн. Белл бас ийм харагдаж болно гэдгийг хүмүүс мэдээсэй гэж хүсч байна. Ингэснээр тэд ч бас жинхэнэ гүнж болж чадна" хэмээн тэрээр ярьжээ.
Гэхдээ үзэгчдийн зүгээс энэхүү мюзиклийн талаар арай өөр бодолтой байгаагаа илэрхийлжээ. Ингээд тэдний зарим сэтгэгдлүүдээс хүргэж байна.
"Өөрийн гэсэн өв соёлгүй хүмүүс бусдын соёлыг булааж авах дуртай байдаг. Дараа нь тэрхүү булаасан соёлоо улам дордуулна. Баяр хүргэе"
"Араатныг олж харлаа. Гэхдээ үзэсгэлэн гоо нь хэн юм?"
"Ерөөсөө ойлгохгүй байна. Яагаад над шиг өнгөт арьстнууд өөрийн гэсэн түүхтэй байж болдоггүй юм? Муланыг хүйсээ сольсон Латин эмэгтэй, Үнсгэлжинг өнгөт арьстай пансексуал нэгэн болгож байгаагаас ялгаа алга. Орчин үеийн нийгэмтэй зохицох гэж ийм зүйл хийж байхаар шинэ дүр гаргаж яагаад болохгүй гэж?"
"Түүхийг өөрөөр дахин үзүүлж болно. Уран сайхны зохиол байсан ч ялгаагүй. Үндэстний төрөлжилт бол миний хувьд байх л асуудал. Гэхдээ илүүдэл жинг хэвийн зүйл, гоо сайхны стандарт мэт харуулахгүй байхыг хүсье. Энэ бол яавч эрүүл хэв маяг биш"