"Бүтэлгүй дурлалын хатан хаан": Тэйлор Свифт-тэй учраад зүрхээ шархлуулж хоцорч байсан залуус

Алдарт дуучин Тэйлор Свифт нь 12-р сарын 13-ны баасан гаригт төрсөн, нумын орд болохоор энэ нь түүний зан ааш, хайр дурлалын харилцаанд нөлөөлсөн байх магадлалтай. Үнэхээр ч тэрээр хамгийн төгс гэмээр залуустай үерхэж, гал халуун дурлалын романс үүсгэдэг ч бүгд шахуу гунигтай байдлаар төгссөн юм. Өдгөө дөнгөж 32 настай гэхэд Тэйлор Свифт нэлээд олон залуустай учирч, бас салж үзсэн бөгөөд энэ удаа тэдний дундаас онцлохыг нь жагсаан хүргэж байна.

"Бүтэлгүй дурлалын хатан хаан": Тэйлор Свифт-тэй учраад зүрхээ шархлуулж хоцорч байсан залуус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жо Жонас (Joe Jonas)

“Jonas Brothers” хамтлагийн дуучин Жо Жонас дуучин бүсгүйн бүтэлгүй дурлалын анхны "хохирогч" болжээ. Хэдий тэд 2008 оны 7 сараас 10-р сарыг дуустал богинохон хугацаанд болзсон ч Тэйлор Свифт түүнд ухаангүй дурласан байжээ. Хэл аманд дурлагсдын хэлж буйгаар Жо дуучин бүсгүйг жүжигчин Камилла Беллээр сольсон гэх яриа ч бий. Дурлалт залуудаа хаягдсан бүсгүй төдийлөн гуниглаагүй бөгөөд шинэ уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орсон байна.

Жо Жонас (Joe Jonas)

2 Тейлор Лотнер (Taylor Lautner)

Бүсгүйн ээлжит дурлалт залуу бол “Twilight” киноны Тэйлор Лотнер бөгөөд тухайн үед залуу аль хэдийн олны танил болж, өсвөр насны охидын хайрыг ид булааж байсан юм.

Энэхүү хайрын харилцаа мөн л удаан үргэлжлээгүй. Тэд 2009 оны 8-р сараас 12-р сар хүртэл болзжээ. Уг харилцаа нь бүсгүйн кино урлагийн нуугдмал авъяасыг сэргээсэн юм. Учир нь Тэйлор Свифт болон Лотнер нарын дурлалын оргил үе нь “Valentine's Day” кинонд хамтран тоглосон явдал байв. Үүнээс хойш тэд зүгээр л найзууд болсон байна.

Тейлор Лотнер (Taylor Lautner)

3 Жон Майер (John Mayer)

Шавж, могойноос бусад зүйлээс айдаггүй хэмээн өөрийгөө тодорхойлдог үзэсгэлэнт бүсгүй Тэйлор эрчүүдийг "ангуучлах" ажлаа үргэлжлүүлсээр. Энэ удаад тэрээр дуучин залуу Жон Майертай болзсон байна. Дурлалт залуу нь ч хоосонгүй нэгэн бөгөөд өмнө нь Жессика Симпсон болон Женнифер Энистон нартай үерхэж байсныг дурдах хэрэгтэй. Тиймээс ч залуухан бүсгүйтэй эхлүүлсэн энэ харилцаа төдийлөн удаан үргэлжлэхгүй нь тодорхой байв. Тухайн үед Тэйлор 19, Майер 35 настай байсан аж.

Хос хоёр 3 сарын дараа л салсан бөгөөд Тэйлор ээлжит уран бүтээлээ Жон Майерт зориулан бичжээ. Майерт энэхүү дуу таалагдаагүй бололтой, багагүй шүүмж хэлсэн байна.

Жон Майер (John Mayer)

4 Жейк Жилленхол (Jake Gyllenhaal)

Энэ удаад үзэсгэлэнт бүсгүй жүжигчин Жейк Жилленхолын зүрх сэтгэлийг булааж чадсан бөгөөд Жейк өөрийн мэдэлгүй бүсгүйн арганд оржээ. Тэдний харилцаа мөн л 3 сарын дараа дуусгавар болсон аж. Гэвч хосуудын харилцаа дуусахын өмнө Жейк илт мэдэгдэхүйц гуниглаж эхэлсэн байна. Учир нь тэр залуухан Тэйлорийн эрч хүчийг гүйцэхгүй байгаагаа хэлжээ. Ингээд 2011 онд тэр Тэйлороос салсан боловч үүнээс10 жилийн дараа дахин залуухан бүсгүйтэй гэр бүл болсон нь хачирхалтай.

Жейк Жилленхол (Jake Gyllenhaal)

5 Зак Эфрон (Zac Efron)

Хосуудын харилцаа үнэхээр чин сэтгэлээсээ байсан уу үгүй юу гэдэг нь одоог хүртэл эргэлзээтэй. Гэхдээ тэдний хооронд ямар нэгэн дурлалын оч үүссэн гэдэг нь гарцаагүй. Тухайн үед Зак Эфрон өөрийн дурлалт бүсгүй Ванеса Хаженсаас салсан байсан бөгөөд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр Свифтийг “маш үзэсгэлэнтэй эмэгтэй” хэмээн хэлж байжээ. Харин Тэйлор түүнийг “хамгийн шилдэг залуу” болохыг зарласан байна. Тэд өөрсдийн харилцааны талаар төдийлөн дэлгэрүүлээгүй ч Закын автомашинд болон нэгэн томоохон ресторанд оройн хоол идэж байхдаа тэд папарацийн дуранд өртжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн хосуудыг гэрлүүлэх гэж хичээсэн ч оролдлого нь бүтэлгүйтсэн аж.

Зак Эфрон (Zac Efron)

6 Коннор Кеннеди (Connor Kennedy)

Зоригтой, зорьсондоо хүрэхийг эрмэлздэг Тэйлор энэ удаад Америкийн ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн удам, баян залуу Коннор Кеннедитэй болзож эхэлжээ. Тухайн үед Коннор 18 настай байсан бөгөөд үзэсгэлэнт, алдартай дуучин бүсгүйтэй болзох нь түүний хувьд зүүдэнд ч оромгүйаз байсан биз. Гэвч хосуудын харилцаа мөн л 3 сараас дээш үргэлжилсэнгүй. Үүнээс нэг дүгнэлтийг хийхэд бүсгүй нэг залуутай хамгийн ихдээ 3 сар л болздог бололтой.

Коннор Кеннеди (Connor Kennedy)

7 Харри Стайлс (Harry Styles)

“One Direction” хамтлагийн гишүүн Харри Стайлс болон Тэйлор нарын харилцаа энэ удаа ердөө л нэг сар үргэлжилсэн байна. Дуучин бүсгүйн шүтэн бишрэгчид энэхүү болзоог ямар нэгэн сурталчилгаа эсвэл PR-ын арга байсан юм болов уу хэмээх таамгийг дэвшүүлсэн аж. Харин Стайлсын найз болох шивээсчин Фредди Негрете нь Свифтийг хүйтэн хөндий, Харрид ямар ч сэтгэлгүй хэмээн хэлсэн байна. Гэхдээ хэсэг хугацааны дараа Харри жинхэнэ дурлалт бүсгүйгээ олсон бөгөөд өдгөө тэр жүжигчин Оливия Уайлдтай болзож байгаа гэнэ.

Харри Стайлс (Harry Styles)

8 Кэлвин Харрис (Calvin Harris)

Шотландын DJ, хөгжимчин Кэлвин Харрис өөрийгөө аль хэдийн Тэйлорын сүйт залуу болсон хэмээн бодож, түүнтэй гэрлэхэд бэлэн байжээ. Учир нь Тэйлор, Кэлвин нарын харилцаа жил гаруй үргэлжилсэн юм.

Гэхдээ бүсгүй энэ талаар ихээр нууцлаж байсан тул олон нийтийг төрөл бүрийн таамаг дэвшүүлэхэд хүргэсэн байна. Гэвч Кэлвинтэй болзож байх үедээ Тэйлор нь Том Хиддлстонд дурласнаар хосуудын харилцаа дууссан аж.

Кэлвин Харрис (Calvin Harris)

9 Том Хиддлстон (Thomas Hiddleston)

Өмнөхөөс ялгаатай нь жүжигчин Том Хиддлстон болон Тэйлор Свифт нар харилцаагаа олон нийтээс нуугаагүй бөгөөд бусдын нүдэнд тэд үнэхээр төгс хос мэт харагдаж байсан юм. Тэр ч байтугай дуучин бүсгүйн шүтэн бишрэгчид хуримын ёслолыг тэсэн ядан хүлээж байжээ. Мөн тэд хоёр талынхаа гэр бүлтэй хүртэл танилцаад амжсан байна. 

Ийнхүү хүн бүрийн тэсэн ядан хүлээсэн мөч ирж, Том хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан ч Тэйлор татгалзсан хариуг өгсөн гэнэ. Ингээд хосууд салсан бөгөөд салалтын шалтгаанаа ажлын хуваарь таараагүй гэх бөөрөнхийлсөн хариултаар аргалсан байна. Гэтэл үнэн хэрэгтээ Том өөрийн хосын харилцааг олны өмнө ил гаргахаас татгалзахгүй байсан бол Тэйлорын хувьд энэ нь таалагдахгүй байсан бололтой.

Том Хиддлстон (Thomas Hiddleston)

10 Жо Элвин (Joseph Alwyn)

Жүжигчин эртэй харилцаагаа дуусгасны дараа Тэйлор шинэ харилцаагаа зарлах гэж төдийлөн яарсангүй. Тэрээр британийн жүжигчин 27 настай Жо Элвинтэй болзож байгаа талаар 2017 оны 5-р сард ил болсон байна. Хосууд харилцаагаа бусдаас нууж байсан бөгөөд ярилцлагын үеэр “Мэдээж, хүн бүхэнд бидний хувийн амьдрал сонирхолтой санагдаж байгаа байх. Гэхдээ бид үүнийг нууц хэвээр хадгалж чадаж байгаа бөгөөд энэ байдалд хүмүүс аль хэдийн дассан. Үнэн хэрэгтээ би урлагийн талаар илүү ярих дуртай” хэмээн жүжигчин залуу “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хэлжээ.

Жо Элвин (Joseph Alwyn)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()