Аяллын хөтөч нар жуулчдын асууж байсан хамгийн инээдтэй асуултуудыг хуваалцжээ

2021-12-15, 14:30
6,945

Орчин үед аялагч жуулчдын мэдээлэл авах арга хэрэгсэл улам хялбар болсон ч аяллын хөтчийн сонирхолтой яриа, заавар зөвлөгөөг "Google" орлож чадахгүй нь ойлгомжтой. Яг газар дээр нь, яг цагт нь мэдээлэл өгөхийн зэрэгцээ учирч болох аливаа асуудлаас сэргийлэхэд тусалдаг болохоор хөтөчтэй аялахын ач холбогдол их. Гэхдээ хөтөчийг лавлах хуудас, эсвэл үйлчлэгч мэтээр хандаж харьцаж болохгүйг дараах тохиолдлууд баталжээ. Ингээд та бүхэнд тэд жуулчдын асууж байсан хамгийн хачирхалтай, инээдтэй асуултуудаас хуваалцсаныг хүргэж байна.

Аяллын хөтөч нар жуулчдын асууж байсан хамгийн инээдтэй асуултуудыг хуваалцжээ

- Нидерландын салхин сэнснүүдийг үзсэн жуулчид хөдөлгүүр нь хаана байдгийг байнга асуудаг. Яагаад ч юм тэд сэнсийг хөдөлгөдөг гол зүйл нь салхи гэдэгт итгэдэггүй. Мөн тус улсын өөр нэгэн нэрийн хуудас болсон алтан зул цэцгийг хаана үйлдвэрлэдэг талаар сонирхсон хүмүүс их байдаг нь хачирхалтай.

- Аялахаар төлөвлөж буй хүмүүст захихад "Өөр ажил хийдэг үү?", "Та гэрлэсэн үү?", "Хэр ихийг олдог вэ?" гэх мэт хувийн асуултуудыг хөтөчөөс хэзээ ч битгий асуугаарай. 

- Өмнөд Африкт сафари аяллын хөтөчөөр яваад замынхаа дунд хүрч байтал нэг эмэгтэй "Бид нар хэзээ бар харах вэ?" гэж асуудаг юм байна. Африк тивд бар байдаггүйг түүнд хэлтэл "Байдаг гэсэн шүү дээ. Барыг олоод илж үзэж буй зургаа хүүхдүүддээ илгээнэ гэж би амласан" гэв. "Ямартаа ч энд бар байхгүй. Бас арслан таарвал битгий илж үзээрэй" хэмээн хариултал тэр уурлаж, аяллын үлдсэн хугацаанд гомдоллосоор байгаад буцсан даа.

- Авга ах маань Исландад хэсэг хугацаанд хөтөч хийсэн. Нэг удаа бүлэг америк жуулчдад уулсын дундах мөсөн голыг үзүүлээд, олон мянган жилийн турш тэрхүү мөсөн гол огт хайлаагүй болохыг ярьжээ. Ингээд аяллынхан буцахаар автобусандаа суух гэж байтал нэг эмэгтэй голын мөснөөс хэлтэлж аваад цүнхэндээ хийхийг ах маань харжээ. "Уучлаарай, наад мөс чинь удахгүй хайлчихна шүү дээ" хэмээн түүнд хэлтэл бүсгүй "Гэхдээ та үүнийг хайлдаггүй гэж хэлсэн шүү дээ" гэж хариулжээ.

- Парист миний аяллын группт байсан хоёр америк хатагтай дэлгүүрт америк долларын дэвсгэртээр наймаа хийхийг оролдож, худалдагчийг загнаж байхтай таарсан. Тэднийхээр бол худалдагч долларыг үг дуугүй аваад, өөрсдөө явж солиулах хэрэгтэй гэнэ.

- Америкийн алдарт Их Хавцал (Гранд Каньон) дээр очсон жуулчид тэрхүү байгалийн гайхамшгийг ямар хүмүүс хэдэн онд бүтээснийг асуух нь түгээмэл. Олон сая жилийн турш салхи, усны нөлөөгөөр бий болсон хавцлыг яагаад хүний гараар бүтээгдсэн гэж төсөөлдөг байнаа...

-Ватиканд аялж байсан хүмүүсийн нэг нь хэзээ Пап ламтай уулзахыг байнга надаас асууж байв.

Танд өөр ямар хөтөч тусалж чадахыг мэдэх үү?

Юнивишнтэй холбоотой асуултууд, зааврыг Юнивишнийн хөтөч болох help.univision.mn-ээс аваарай 

- Лондоны Шерлок Холмсын музейд тайлбарлагч хийдэг найз бүсгүй маань хичнээн олон хүн Шерлок Холмс гэж үнэхээр бодит хүн гэдэгт итгэдэг тухай ярьсан юм. Тэр ч байтугай зарим хүмүүс тус музей дотор Шерлок Холмс амьдардаг гэж бодоод түүнтэй уулзахыг хүссэн гэнэ.

-"Та африк гаралтай америк хүмүүсийг яагаад хар хүмүүс гэж дуудаад байгаа юм? Та арьс өнгөөр ялгаварлагч юм уу" гэж нэг америк эр намайг буруутгасан. Гол нь би Америкт биш Англид аяллын хөтөч хийж байсан л даа.

- Хавай арал дээр жуулчдын нэг нь надаас "Энэ арал чинь гурван талаасаа усаар хүрээлэгдсэн юм уу, эсвэл дөрвөн талаасаа юм уу?" гэж асуув.

-Йеллоустоуны дархан цаазат газар ирсэн нэг эмэгтэй "Тэгэхээр эндхийн амьтдыг өвөл хаана аваачдаг юм бэ?" гэж хээвнэг асуусан түүх бий.

-Грекийн эртний хотын туурийг жуулчдад үзүүлж байтал нэг нь "Грект бороо ерөөсөө ордоггүй юм уу?" гэж асуулаа. Би гайхаад, яагаад тэгж бодсоныг нь асуутал "Эндхийн барилгууд бүгд таазгүй юм байна ш дээ. Тэгэхээр бороо ордоггүй байсан юм биш үү?" гэх нь тэр.

-"Австралид хойд зүг нь хаашаа билээ?" гэж нэг жуулчин асууж байв. Магадгүй улирал нь өөр болохоор зүг чиг нь бас өөр гэж бодсон бололтой. 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.