"Хятадын үйлдвэр хот" - Хүн ажил дээрээ амьдрах боломжтой юу?

2021-12-14, 19:30
11,586

Хүн ажил дээрээ амьдрах боломжтой болов уу? Мэдээж энэ асуулттай нүүр тулсан хүмүүсийн дийлэнх нь үгүй гэх байсан биз ээ. Тэгвэл энэхүү асуултад тийм хэмээн итгэл төгс хариулж чадах иргэдтэй хот хэмээгддэг БНХАУ-ын хамгийн том аж үйлдвэрийн төвүүдийн нэгийг танд танилцуулж байна.

"Хятадын үйлдвэр хот" - Хүн ажил дээрээ амьдрах боломжтой юу?

Жил бүр хэдэн арван мянган хүмүүс Хятадын өнцөг булан бүрээс боломжийг хайж EUPA үйлдвэрийг зорьдог. Тэдгээр ажилтнууд амрах завгүйгээр кофе чанагч, индүү, цахилгаан шарагч гэх мэт зүйлсийн үйлдвэрлэлд гар бие оролцдог ажээ.

Тус үйлдвэрийг зорьж очиж буй хүмүүсийн хувьд тогтмол орлоготой болохоос гадна давхар орон гэртэй болдог гэдгээрээ онцлогтой. Жилийн дөрвөн улиралд нэг ч хором ажлаа зогсоодоггүй энэ л үйлдвэртээ тэд хайр дурлалтай учирч, гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болдог аж.

Өдөрт 60,000 ширхэг индүү, сард 36,000 ширхэг кофены машин, жилд 18 сая ширхэг цахилгаан шарагч үйлдвэрлэн гаргадаг ийм хэмжээний үйлдвэр дэлхийн өөр хаана ч үгүй.

БНХАУ нь хүний нөөц ихтэй, ажилтнуудад өгөх цалингийн хэмжээ бага тул уг үйлдвэр үйлдвэрлэлдээ ямар нэгэн автомат робот ашиглахгүйгээр зөвхөн хүний хөлс хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүнийг ийнхүү бэлтгэн зах зээлд нийлүүлсээр байгаа юм.

Томоохон үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ эд ангиудыг бусад үйлдвэрүүдээс татан угсрах зарчимтай үйл ажиллагаагаа явуулдаг бол эл үйлдвэр өчүүхэн жижиг хэмжээтэй эд ангиас эхлэн бүхнийг дотооддоо үйлдвэрлэн гаргадаг байна.

1994 оноос эхлэн цахилгаан шарагч үйлдвэрлэж эхэлсэн энэхүү үйлдвэр өдгөө 800 гаруй төрлийн шарагчийг 60 угсрах тасагт үйлдвэрлэж байгаа ажээ. Ажилчид нэг цахилгаан шарагчийг ердөө 12 секундэд угсрах ба өдөрт 50,000 ширхэг, жилдээ 1,5 сая ширхэгийг үйлдвэрлэн гаргасаар байгаа юм.

Нэг ч хором амардаггүй үйлдвэрийн жилийн орлого 350 сая ам.доллартай тэнцэх бөгөөд өрсөлдөгч байгууллагуудыг даван гарахын тулд тогтвортой өсөлтийг цаашдаа ч гаргасаар байх хэрэгтэйг онцлоод буй юм.

Ажилчдын байр үйлдвэрээс хэдхэн минутын зайд байрладаг нь хүмүүст ажил амьдралаа зохицуулахад нэн таатай орчныг бүрдүүлж өгчээ.

Өмнөд хөршид олон ам бүлтэй өрх гэрүүд төрөл садангийн хамтаар элэг бүтэн, тогтмол орлоготой байх боломжийг эдгээр аж үйлдвэрийг асар том төвүүд л олгодог тул үйлдвэрийн ажилтнууд ажилдаа сэтгэл хангалуунаар тогтвор суурьшилтай ажилладаг аж.

БНХАУ-ын засаг захиргаа 1980-аад онд капитализмын эсрэг үзлээ халж, Шиамэнь хотын ойролцоо зөвхөн фермийн аж ахуй үйл ажиллагаа явуулдаг байсан газрыг сонгон асар том аж үйлдвэрийн ажил эхлүүлсэн бөгөөд хожим 1988 онд Тайванийн EUPA компани уг үйлдвэрийг эзэмшин ажиллуулах болжээ.

Тус улс гадны орны зочид, жуулчдад уг үйлдвэрт нэвтрэх эрхийг олгодоггүй боловч ийнхүү эдийн засгийн онцгой бүсийг байгуулж байгаа нь гадны хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсаар буй юм

EUPA компаний эзэмшлийн тус үйлдвэрийг өдгөө үйлдвэр хэмээн нэрийдэхэд ч бэрхтэй болсныг үйлдвэр дотроо хоолны газар, дэлгүүр, сагсанбөмбөг, хөлбөмбөгийн талбай, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай гэх мэт эгэл хотын бүх л шинж тэмдэг цогцолсон байгаагаас харж болох биз ээ.

Ийнхүү хотын хэмжээнд яригдах болсон тус үйлдвэрт ажилтнууд хурим хийх явдал их гардаг тул компанийн зүгээс залуусын хуримын ёслолыг хамтад нь хийх тусгай уламжлалтай ч болжээ.

Залуу хосуудыг хамтатган хурим болон сүйн ёслол үйлдэх үед бусад ажилтнууд нь бүгд хүрэлцэн ирж, нэгнийхээ баярт өдрийг халуун дотноор хуваалцдаг найрсаг уламжлал тус үйлдвэрт нэгэнт тогтсон аж.

Түүнчлэн үйлдвэрийн менежерүүд ажилтнуудтайгаа долоо хоног бүр уулзаж, зөвлөлддөг бөгөөд ажилтнуудыг яг л өөрийн хүүхдүүд мэт авч үзэн зааж сургаж байх дүрэм үйлчилдэг гэхэд хилсдэхгүй.

Эдгээр үйлдвэрүүдэд гэртээ байгаа мэт тухтай орчинд ажиллангаа Шанхай гэх мэт томоохон хотуудад авч болох цалингаас даруй хоёр дахин өндөр цалинтай болох боломжийг эрэлхийлж тус улсын өнцөг булан бүрээс 20-30 насны залуус цугладаг.

Тэд 7 хоногт 40-50 цагаар ажиллах горимтой байдаг ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()