Швейцарь улс "амиа егүүтгэх капсул"-ыг хуулиар хүлээн зөвшөөрч, хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ

2021-12-12, 14:01
4,693

Швейцарь улс саяхан 3 хэмжээст технологиор бүтээсэн капсулыг хэрэглээнд нэвтрүүлж, зовлонгүйгээр хорвоог орхихыг хүсч буй хүмүүст эрхийг нь олгох хуулийг баталжээ. The "Sarco Suicide Pods" хэмээн нэрлэсэн уг капсулыг "Exit International" ашгийн бус байгууллага бүтээсэн бөгөөд амиа егүүтгэхийг хүсч буй хүн ердөө дотор нь орж хэвтэхэд л хангалттай тухай The Daily Mail хэвлэл мэдээлсэн байна. "Exit International" нь өөрийн хүслээр амиа егүүтгэх хүний эрхийг дэмжигч ашгийн бус байгууллага аж.

Швейцарь улс "амиа егүүтгэх капсул"-ыг хуулиар хүлээн зөвшөөрч, хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ

Амиа егүүтгэхээр шийдсэн хүнээс тусгайлан бэлтгэсэн асуултнуудад хариулт авснаар амиа хорлох эрх олгогдох ба The Sarco Suicide Pods капсулд орсон хүн доторх хүчилтөрөгчийн хэмжээг бууруулах шийдвэрийг өөрөө өгөх замаар ажиллах горимтой байна.

"The Independent" агентлагийн мэдээлснээр капсул доторх хүчилтөрөгчийн хэмжээ буурснаар хүн ямар нэгэн өвдөлт мэдрэхгүйгээр 1 минутад амьсгал хураах боломжтой хэмээжээ.

"Exit International" ашгийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, өөрийн хүслээр амиа егүүтгэх явдлыг дэмжигч доктор Филипп Нитшке “Бид үйл ажиллагаандаа сэтгэц мэдрэлийн эмч нарын дүгнэлтээс илүүтэйгээр хувь хүн өөрөө өөрийгөө дүгнэж шийдвэр гаргах боломжийг нь олгохыг зорьж байна. Сэтгэцийн эмч нарын хувьд хүлээн зөвшөөрөхөд хүнд боловч хүний сэтгэхүйг хянах хиймэл оюуны тогтолцоог хөгжүүлэх нь бидний гол зорилго юм” хэмээн ярьжээ.

Швейцарь улсын хувьд 1942 онд амиа хорлолтыг хуульчилж, хүнийг нас барахаас нь өмнө команд оруулах аргыг хэрэглэж байсан юм. Ийнхүү зөвхөн өнгөрсөн жилд "Dignitas" болон "Exit" байгууллагуудын амиа егүүтгэх үйлчилгээнд 1300 орчим хүн хамрагдсан тоо баримт бий.

"The Sarco Suicide Pods" капсул нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байгаагаас гадна маш их шүүмжлэл авч байжээ. 2018 онд Филипп Нитшке “Нацист германчуудын хоморголон усгах үйл ажиллагаатай холбоотойгоор Европ тивд хийн амиа хорлолтын төхөөрөмж нэвтрүүлэх нь тун хэцүү. Иймээс ч хүмүүс манай бүтээлийг зүгээр л илүү их алдар нэр олсон хорт хийн өрөө гэж ярьсаар байна” хэмээж байжээ.

Одоогийн байдлаар тус капсулын туршилтын хоёр загвар гараад байгаа бөгөөд гурав дахь хувилбар нь ирэх онд Швейцарь улсад хэрэглээнд нэвтэрнэ гэж тооцож байгаа ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()