Шинэ жилийн даашинзтайгаа хослуулах гоёмсог маникюрын санаанууд

Арванхоёрдугаар сар гарч, шинэ жилийн үдэшлэгүүд эхэслэн үед бүсүйчүүд маань ямар маникюр хийлгэх вэ хэмээн толгойгоо гашилгаж сууна уу? Тэгвэл та бүхэнд зориулж хамгийн гэгээлэг баяраараа хамгийн сайхан харагдахад тань туслах энэ өвлийн тренд будалтуудыг танилцуулж байна.

Шинэ жилийн даашинзтайгаа хослуулах гоёмсог маникюрын санаанууд

1 Градиент будалт

Нэг өнгөнөөс өөр өнгө рүү уусган оруулж будах нь бүсгүйчүүдийн дунд хэзээ ч моодноос гардаггүй будалтуудын нэг зайлшгүй мөн билээ. Энэхүү будалтыг хийхэд ямар ч төрлийн өнгө зохистой байдаг юм.

Градиент будалт

Гэхдээ шинэ жилийг тохиолдуулж хүйтэн төрлийн өнгөнүүдийг сонговол тохиромжтой бөгөөд дээр нь маттэ эффект оруулж өгвөл бас үнэхээр тансаг харагдах боломжтой юм. 

2 Марбль бупалт

Энэхүү будалт нь таны хумсыг эрдэнийн чулуу мэт харагдуулах бөгөөд суурь өнгөөр нь мөн өвлийн хүйтэн өнгүүдийг сонгож болно. Үүний дараа хүссэн төрлийн хээгээрээ гоёх нь таны сонголт.

Марбль бупалт

3 Саатай будалт

Гялтагнасан саатай төрлийн будалт нь ямар ч өнгөн дээр зохидог гэдгээрээ онцлдог. Тэр тусмаа тэмдэглэлт баярын үеэр хамгийн зохимжтой билээ. 

Саатай будалт

Тэдгээрээс метал төрлийн саа нь хамгийн загварлаг, тод харагддаг. Хэрэв та мөнгөлөг эсвэл алтан саа хэрэглэхээр бол түүнийгээ үнэт эдлэл, аксесуартайгаа хослуулаарай.

4 Улаан өнгө

Улаан өнгийн будалт нь хэзээд үнэ цэнээ алддаггүй классик өнгө билээ. Мөн шинэ жилийн уур амьсгалтай зохицдог өнгө учир дээр дурдсан загваруудтай хослуулан будаснаар та энгийн бөгөөд эрхэмсэг хумсаараа үдшийг чимж чадна гэдэгт итгэлтэй байна.

Улаан өнгө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()