Өвөрмөц төрхтэй гэгддэг алдартнуудын хүүхдүүд хэрхэн өсч том болсон бэ?

Эдгээр одууд гадаад төрх гэхээсээ илүү өөрийн авъяас чадвар, сэтгэл татах увдисаараа алдар нэрт хүрсэн нь үнэн. Тэгвэл үр хүүхдүүд тэдний өвөрмөц гэмээр царай төрхийг нь дуурайсан болов уу? Эсвэл зөвхөн авъяас чадварыг нь өвлөж авсан болов уу?

Өвөрмөц төрхтэй гэгддэг алдартнуудын хүүхдүүд хэрхэн өсч том болсон бэ?

1 Дуучин Бьорк

Синдри Элдон Чорссон нь ээжийнхээ адилаар урлагтай амьдралаа холбож, хөгжимчин болсон бөгөөд голчлон рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Өдгөө тэрээр хамтлагтайгаа хоёр цомог гаргаад байгаа аж.

Дуучин Бьорк

2 Дуучин Шер

Алдарт поп-дива Шерийн хөвгүүд ч гэсэн урлагийн хүмүүс. Тэдний нэг болох Элайжа Оллман нь ээжийнхээ амжилтыг давтахын тулд уран бүтээлч болсон байна. Харин хоёр дахь хүү болох Чез Боно нь жүжигчин болохоор шийдэж, багагүй амжилттай яваа билээ.

Дуучин Шер

3 Жүжигчин Тильда Свинтон

Дахин давтагдашгүй төрхтэй Тильда Свинтон нь Хонор Свинтон Бирн гэх том болсон охинтой. Охин нь жүжигчний мэргэжлийг мөн сонгож “The Souvenir” хэмээх детектив төрлийн кинонд гол дүрийг бүтээгээд амжсан байна. ​

Жүжигчин Тильда Свинтон

4 Жүжигчин Ума Турман

Том охин Майя Хок нь ээжийнхээ замналыг дагахаар шийдэж кино урлагт хөл тавьсан бөгөөд “Stranger Things” цуврал, Квентин Тарантиногийн “Once Upon a Time... in Hollywood” кинонд дүр бүтээсэн байна. Үүнээс гадна “All Saints” болон “Calvin Klein” зэрэг алдартай брэндийн нүүр царай болжээ.  Харин Умагийн хүү болох Левон Роэн нь хөгжим тоглодог бөгөөд амьдралаа кино урлагтай холбох эсэх нь одоогийн байдлаар шийдэгдээгүй аж.  

Жүжигчин Ума Турман

5 Жүжигчин Денни Трехо

Денни Трехогийн үр хүүхдүүд ч гэсэн урлагийн ертөнцөөс хол байсангүй. Хүү Гилберт нв кино урлагт хүчээ үзэж эхэлсэн ч одоогоор ихэвчлэн жижиг дүрүүдийг бүтээж байгаа гэнэ. Гэхдээ жүжигчин гэхээсээ илүү найруулагчийн ажил түүнд илүү тохирч, богино хэмжээний хэд хэдэн киног амжилттай найруулжээ.

Харин Трехогийн охин Даниэль нь үзэсгэлэнт төрхөөрөө бусдын анхаарлыг татаж байна. Тэрээр сайхан хувцаслах дуртайгаас гадна өөрөө загвар зохион бүтээдэг аж.

Жүжигчин Денни Трехо

6 Дуучин Мик Жаггер

“Rolling Stones” хамтлагийн гоцлол дуучин Мик Жаггерийн том охин болох Жейн урлагийн ертөнцөөс татгалзаж, үнэт эдлэлийн бизнест хөл тавьсан байна.  Харин Габриэль, Жоржия болон Элизабет нар заримдаа сэтгүүлийн нүүрийг чимэглэж, загварын шоун дээр харагдах нь бий. Том охин болох Кэрис нь тогоочийн мэргэжил сонгосон бол хүү болох Лукас Морад нь ирээдүйнхээ талаар бодолгүйгээр шоу цэнгээн хөөцөлдөж байгаа аж. Микийн бас нэгэн хүү Жеймс нь хүүхэд байхдаа аавынхаа амжилт, нэр хүндээс болж ихээхэн шаналдаг байжээ.  Нас ахих тусам Жеймс эцгийнхээ хараа хяналтнаас гарч, кино урлагт хөл тавьсан байна. Үүнээс гадна түүнд брэндийн сурталчилгаанд тоглох санал тавьж байгаа гэнэ.

Дуучин Мик Жаггер

7 Жүжигчин Жерар Депардье

Жерар Депардьегийн өөрийнх нь хэлж байгаагаар тэр 20 хүүхэдтэй гэнэ. Тэрээр амьдралдаа нэг л удаа гэрлэж байсан бөгөөд энэхүү гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй болсон аж. Харамсалтай нь хүү Ги нь 2008 онд нас барсан аж. Харин охин Жюли нь кино урлагт хүч үзэж байгаа гэнэ.

Хоёр дахь охин Роксана нь Сенегалийн модель бүсгүйгээс төрсөн бөгөөд тэрхүү бүсгүй жүжигчин эрийн гэр бүлийг нураасан байна. Роксана нь ээж шигээ ураг зураг сонирхож, аав шигээ кинонд тоглодог аж. Тэрээр Лос-Анжелес дахь Калифорнийн урлагийн сургууль төгссөн боловч 30 насандаа кино урлагт төдийлөн амжилт гаргаагүй байна.

Жүжигчин Жерар Депардье

8 Загвал зохион бүтээгч Донатела Версаче

Донатела Версачегийн охин болон хүү нь ээжтэйгээ маш адилхан. Бүсгүйн хүүхдүүд олны танил болох сонирхолгүй учир олон нийтийн арга хэмжээнд төдийлөн оролцдоггүй байна.

Загвал зохион бүтээгч Донатела Версаче

9 Найруулагч Вуди Аллен

Вуди Аллений охин Дилан О’Салливан нь хэдийгээр хэд хэдэн кинонд дүр бүтээсэн ч урлагийн замналаар явахыг хүсээгүй бололтой. Харин хүү Ронан Фэрроу нь хүүхэд наснаасаа амжилтанд хүрсэн байна. Өдгөө тэрээр “Forbes” сэтгүүлийн хамгийн шилдэг сэтгүүлчдийн нэг болжээ.

Найруулагч Вуди Аллен

10 Дуучин Шарлотт Генсбур

Шарлотт Генсбурын хүү болох Бен Аттал нь чадварлаг мэргэжлийн жүжигчин юм. Өдгөө 20 настай тэрээр францын дөрвөн кинонд дүр бүтээсэн байна.

Дуучин Шарлотт Генсбур

11 Жүжигчин Мэрил Стрип

Мэрил Стрип гурван охин, нэг хүүгээс бүрдсэн өнөр өтгөн гэр бүлтэй. Хүү Хенри Вулф нь кино урлаг, хөгжмийн урлагийг сонгосон бөгөөд  одоогийн байдлаар таван цомог гаргаад баггаа гэнэ.  Харин охин Мэми Гаммер болон Грейс Гаммер нар нь ээжийнхээ зам мөрийг дагаж, америкийн кино урлагт шинээр тодрон гарч ирж байгаа юм. Мэдээж тэд одоохондоо ээж шигээ алдартай биш ч чамлахаар чанга атга гэдэг шүү дээ. Харин хамгийн бага охин нь кино урлаг бус загварын бизнесийг сонгож "IMG Models"-той хамтран ажилладаг байна.

Жүжигчин Мэрил Стрип

12 Дуучин Дэвид Боуи

Алдарт Дэвид Боуигийн хүүхдүүд ч гэсэн урлагийн хүмүүс. Хүү Данкан нь найруулагч бөгөөд түүний бүтээлүүдээс дурьдвал: “Mute”, “Source Code”, “Warcraft”, “Moon” зэрэг кино багтана. Боуигийн охины хувьд одоохондоо аль салбарт хүч үзэхийг тааж хэлэх боломжгүй ч тэр үнэхээр үзэсгэлэнтэй нэгэн. Магадгүй тэр загварын салбарыг ч сонгож болох юм.

Дуучин Дэвид Боуи

13 Жүжигчин Адриано Челентано

Итали жүжигчин эр маань Жакомо хэмээх хүү, Розита хэмээх охинтой. Хүү нь эхлээд аавынхаа мэргэжлийг өвлөж авахаар кино урлагт хөл тавьсан ч хөгжмийн сонирхол нь илүү давамгайлж, өөрийн гэсэн цомгийг гаргасан байна. Харамсалтай нь залуу хоолойны асуудалтай болсон учир дахин дуулж чадахгүй гэнэ.  Харин Розитагийн хувьд багадаа кино зураг авалтанд оролцож байсан ч таалагдаагүй бололтой телевизтэй өөрийн зам мөрийг холбожээ.

Жүжигчин Адриано Челентано

14 Жүжигчин Бетт Мидлер

Инээдмийн жүжигчин Бетт Мидлер нь Софи фон Хазельберг гэх охинтой. Тэд хоорондоо маш адилхан харагдаж байгаа биз. Софи ээжийнхээ адилаар жүжигчин болсон бөгөөд түүний тоглосон киноны хамгийн алдартай нь “Irrational Man” кино юм.

Жүжигчин Бетт Мидлер

15 Дуучин Кортни Лав

Кортнигийн охин Фрэнсис Бин Кобейн ээжтэйгээ маш адилхан ч нас барсан алдарт эцгийнх нь дүр төрх ч мөн харагдана. Тэрээр загвар өмсөгч гэдгээрээ алдартайгаас гадна уран зураг, хөгжмийн бүтээлүүд туурвидаг. 

Дуучин Кортни Лав

16 Жүжигчин Денни де Вито

Денни де Витогийн хувьд гурван хүүхэддээ гайхалтай урлагийн өв үлдээсэн. Түүний бага охин Люси нь жүжигчний гараагаа 2005 онд эхлүүлжээ. Бүсгүйд инээдмийн киноны дүрүүд гайхалтай тохирдог. Харин том охин Грейс Фан нь мөн л өөрийнхөө амьдралыг кино урлагтай холбосон. Гэхдээ тэр жүжигчин биш харин продюссер болохоор шийджээ. Хүү Дэниел нь хэд хэдэн кино зураг авалтанд оролцож, продюссерын үүргийг ч мөн гүйцэтгэсэн байна. Түүний ажлын үр дүнд “The Better Angels” кино бүтсэн бөгөөд уг кинонд шүүмжлэгчид 10 онооноос 5+оноог өгчээ.

Жүжигчин Денни де Вито

17 Жүжигчин Роуэн Аткинсон

Роуэн Аткинсон нь анхны гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй ч саяхан эхнэрээсээ салсан.  Хүү Бенжамин Аткинсон нь эцэгтэйгээ гадаад төрхөөрөө их адилхан. Тэрээр цэргийн сургуульд сурдаг байна. Залуугийн талаар мэдээлэл цахим сүлжээнд тун бага байдаг нь түүний сурдаг сургуультай холбоотой байж болох юм. Охин Мистера  Шастри нь 2021 онд 26 нас хүрнэ. Бүсгүй хэд хэдэн инээдмийн кинонд тоглосон бөгөөд тэдгээрийн нэг нь “Johnny English” юм. Одоохондоо бүсгүй туслах дүрүүдийг бүтээж байгаа ч удахгүй гол дүрүүдийг бүтээх болов уу.

Жүжигчин Роуэн Аткинсон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()