1
Хотын цэцэгс (Израиль)
Энэхүү гоёмсог хос цэцэг хэлбэртэй инсталляци нь Иерусалимын Валлеро талбай дээр байдаг. Хотын хуучирч муудсан хорооллын өнгийг сэргээх энэхүү цэцэгсийг бүтээжээ.
Хамгийн гайхалтай нь уг цэцэгс хажуугаар нь хүн өнгөрөх бүрт дэлбээлж, харин хүн байхгүй үед дэлбээгээ хумидаг аж.
2
Хот хоорондын портал (Польш болон Литва)
Польшийн Люблин болон Литвийн Вильнюс хотын иргэд нэг нэгнийхээ амьдралыг цахим порталын тусламжтайгаар ажиглах боломжтой. Анх харахад толийг санагдуулах уг портал нь камер бүхий дугуй дэлгэцтэй бөгөөд тус хоёр хотын хооронд шууд дамжуулалт хийдэг байна. Төслийн хэрэгжүүлэгчид яваандаа дэлхий даяар энэ төрлийн порталыг хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
3
Бүтэн хороолол дахь ханын зураг (Мексик)
Мексикийн жижиг хот Пачука нь удаан хугацааны турш улсдаа нэр хүнд муутай байжээ. Ядуурлын түвшин өндрөөс гадна гэмт хэрэг их гардаг нь иргэдийн тэвчээрийг барж байлаа.
Тэгвэл "GERMEN crew" хөдөлгөөнийхөнд энэхүү байдал таалагдахгүй байсан учир тэд эрх баригчдыг ятгаж, хотоо шинэ өнгө төрхтэй болгохоор шийджээ. Ингээд Пачукагийн 200 орчим байшингийн хана авъяаслаг зураачдын зургийн талбар болж, өнгө муутай хорооолол урлагийн бүтээл болгон хувирсан байна.
4
Markthal (Нидерланд)
Орон сууцны болон оффисийн барилга хосолсон Markthal нь Нидерландын Роттердам хотод байдаг. Барилгын гол онцлог нь тах хэлбэртэй асар том арк болон дотор нь байх задгай худалдааны төв юм. Мөн аркны дотор ханан дээрх зураач Арно Көнений уран зургууд Markthal-ыг улам чимжээ.
5
Орчин үеийн номын сан (Хятад)
Хятадын Тянжинь хотын Бинхай номын санг соёлын дүүрэг байгуулах томоохон төслийн хүрээнд барьжээ. 33700 кв.метр талбайтай тус номын сан нь дотроо бөмбөрцөг хэлбэртэй хурлын танхим, шаталсан зохион байгуулалт бүхий номын тавиуруудаас бүрдэнэ.
Бинхай номын сан нь 1.2 сая боть ном агуулах шийдэлтэй, 1200 уншигчдад зориулсан суудалтай гэнэ.
6
Жуи гүүр (Хятад)
100 метрийн урттай, 140 метрийн өндөрт байрлах энэхүү гүүрийг 2019 онд барьжээ. Олон жуулчид уг гүүрийг бодит амьдрал дээр байдаг гэдэгт төдийлөн итгэхгүй байсан аж. Гэвч ангал дээр гүүр байгаа болох нь батлагдсаны дараа энэхүү гайхамшигтай гүүр жуулчдын хөлд дарагдсан байна. Уг гүүр нь Хятадын чимэг болохоос гадна Жуи хиймэл арлыг эх газартай холбож, ус, цахилгаан, хий зөөвөрлөх холбогч болж өгчээ.
7
"Атомиум" - Брюссель хот, Бельги
Энэхүү байгууламж нь гаднаасаа асар том төмөр хөшөө мэт харагддаг ч үнэндээ бүрэн ашиглалт бүхий урлаг, үйлчилгээний төв юм байна. Атомыг дүрсэлсэн 9 ширхэг бөмбөрцөг дотор нь музей, ресторан зэрэг байрлах бөгөөд хоорондоо хонгилоор холбогддог юм.
8
"Park Royal" зочид буудал (Сингапур)
Сингапур хотын төвд баригдсан баригдсан "Park Royal" ногоон ургамал бүхий террасуудаар чимжээ. Барилгыг харахад яг л ойг ид шидээр авчирч ургуулсан мэт сайхан харагдана.
9
Босоо цэцэрлэгт хүрээлэн (Испани)
Мадридын нэгэн гудамжинд байрлах босоо цэцэрлэгт хүрээлэн нь хотод өнгө нэмэхээс гадна агаарыг цэвэршүүлж, чийглэгийн түвшинг нэмэгдүүлдэг байна.
10
Лянхуа цэцгэн хэлбэртэй сүм - Бахапур, Энэтхэг
Лянхуа цэцгэн хэлбэртэй энэхүү сүм нь Энэтхэгийн уламжлалт Бахаи шашны мөргөлийн газар ажээ. Сүмийн үүд ямар ч шашны шүтлэгтэй хүмүүст нээлттэй бөгөөд төв танхим руу ордог есөн хаалга нь бүх шашны эв нэгдлийг бэлгэддэг байна.
11
Тэнгэр дээрх усан сан (Их Британи)
Sky Pool нь Лондонд байрлах задгай усан сан бөгөөд хоёр амины орон сууцны хооронд 35 метрийн өндөрт байрладаг. Энэхүү орон сууцны иргэд хүссэн үедээ уг бассейнд сэлэнгээ Темза мөрөн болон Британийн парламентын барилга тэргүүтэй түүхэн дурсгалт газруудыг харж нүдээ баясгах боломжтой.
12
"La Muralla Roja" - Калпе, Испани
Өмнөд Испанид байрлах энэхүү орон сууцны хотхоныг харсан хүн бүр тэнд насаараа амьдрахыг хүсдэг аж. "Улаан хана" гэж орчуулагдах тус хотхоны зураг төслийг Араб, Газар дундын тэнгисийн архитектурын хэв маягаас санаа аван гаргажээ. Барилга дотогшоо ороход улаан өнгө нь нил ягаан, хөх болж солигддог байна.
13
Модон дээрх байшин (Итали)
Италийн Туринд байрлах 150 мод бүхий энэхүү орон сууц нь бетон барилгын дундах баянбүрд л гэсэн үг.
14
Хейдар Алиевын нэрэмжит төв - Баку хот, Азербайжан
Баку хотын нүүр царай болсон энэхүү барилгын зураг төслийг архитектор Заха Хадид харь гаригийн биет мэт сэтгэгдэл төрүүлэхээр бүтээжээ. Уг төв дотор үзэсгэлэнгийн танхим, оффис зэрэг байрладаг.
15
"Халуун орны арал" (Герман)
“Халуун орны арал” усан парк нь Берлиний ойролцоо байрладаг юм. Уг цэцэрлэгт хүрээлэнд хүрхрээ, халуун орны шигүү ургамал, жижиг арал, бодит мэт толгодууд бий. “Халуун орны арал”-ыг хүний гараар бүтсэн гэхэд итгэхэд бэрх санагдаж байгаа биз.
16
Канзасын номын сан (АНУ)
Канзасын номын сангийн барилгыг номын тавиур хэлбэрээр барьсан бөгөөд гадна фасад дээр нь 7-8 метрийн өндөртэй 22 номыг байрлуулжээ. Өмнө нь энэхүү барилга банкны эзэмшил байсан боловч хожим нь шинэчлэн засварлаж номын сан болгожээ.