“Хутганы хуй”
Үтрээний анагаах ухааны нэршил “vagina” гэдэг нь латинаар “хутганы хуй” гэсэн утгыг илэрхийлдэг. Эрт дээр үед бэлгийн харилцаа нь хутгыг хуйнаас нь сугалах мэт сэтгэгдлийг төрүүлдэг байсан бололтой.
“Үтрээ өөрөө өөрийгөө цэвэрлэдэг”
Үтрээнд байрлах ашигтай бактериуд хэвийн хэмжээнд байх үедээ үтрээний РН балансыг тэнцвэржүүлж, хавдар болон нянгийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг. Хэт хүчиллэг саван болон бэлгийн замаар дамжих халдвар нь үтрээний РН балансыг алдагдуулж төрөл бүрийн үрэвсэл, өвчлөлд хүргэдэг байна.
“Дур тавих нь толгойны өвдөлтийг намдаадаг”
Дур тавих үед тархинд биологийн идэвхтэй олон бодисууд ялгардаг бөгөөд тэдгээрийн дунд агшсан судсыг тэлэх үйлчилгээтэй нь ч бий.
“Үтрээний хэмжээ биеийн өндрөөс хамаарахгүй”
Намхан биетэй бүсгүйчүүдийн үтрээ илүү нарийн байдаг гэх яриа бий. Гэтэл үнэн хэрэгтээ үтрээ нь өөрөө сунаж, агших чадвартай бөгөөд бэлгийн харилцааны үеэр 2 дахин сунадаг байна. Хэдий намхан бүсгүйчүүдийн ташааны яс жижиг байдаг нь үнэн ч энэ нь дотор эрхтний хэмжээтэй огт холбоогүй.
“G цэгийг 1950 онд нээжээ”
"G” цэг гэдэг нь үтрээний урд хананд 2-7 см-ийн зайд байрлах хэсэг бөгөөд бэлгийн харьцааны үед гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг гэдэг. Уг цэгийг германы эмэгтэйчүүдийн эмч Эрнст Грэфенберг нээсэн бөгөөд нас барсных нь дараа буюу 1982 онд түүний нэрний эхний үсгээр нэрлэсэн байна.
“А цэг гэж бас бий"
Энэ нь үтрээний төгсгөлд буюу умайн хүзүү болон давсагны хооронд байрладаг цэг байх магадлалтай гэнэ. Энэхүү цэгт даралт мэдрүүлэх, эсвэл илэх үед булчин нь агшиж, бэлгийн харилцааны үеэр богино хугацаанд дур ханахад хүргэдэг байна. G цэгийн адилаар А цэг байдаг гэдгийг албан ёсоор батлаагүй.
"Эдгээр цэгүүд байдаг ч байж болох юм"
2008 онд италийн эрдэмтэд сайн, муу хоёр мэдээг хүргэсэн байна. Сайн мэдээ нь гэвэл "G” цэг гэж байдаг. Харин муу мэдээ нь ихэнх эмэгтэйчүүдэд байдаггүй гэжээ.
"G цэг үргэлж таатай байдаггүй"
Энэ цэгийг өдөөхөд эмэгтэй хүн бүр өөрөөр ханддаг. Зарим нэгт нь тэсвэрлэхэд хэцүү таагүй мэдрэмж төрдөг бол зарим нь бага зэрэг л таагүй байдлыг мэдэрдэг гэнэ.
"Үтрээ өөрийн гэсэн үнэртэй байдаг"
Мэдээж, таны дуртай биеийн шингэн саван шиг цэцэгний үнэр үтрээнээс үнэртэхгүй. Танд таагүй мэт санагддаг үнэр нь ерөнхийдөө үтрээний үнэр байх магадлалтай бөгөөд зарим тохиолдолд эмэгтэйчүүдийн эмчид хандах нь зүйтэй. Заримдаа таагүй үнэр аливаа өвчний эхлэл байх магадлалтай.
"Үтрээнд исгэгч амьдардаг"
Хүнсний исгэгч биш гэдгийг та ойлгож байгаа биз. Жишээлбэл: (Candida) төрлийн үтрээний нян нь хэвийн үтрээ, бүдүүн гэдэсний орчинд амьдардаг. Антибиотикийн буруу хэрэглээ, чихрийн шижний өвчний үед энэхүү нянгууд маш ихээр үржиж үтрээний төрөл бүрийн өвчлөл үүсдэг байна.
"Үтрээ өнгөө өөрчилдөг"
Ерөнхийдөө үтрээ цайвар ягаан өнгөтэй байдаг бол жирэмсний явцад бараан, тод өнгөтэй болдог аж.
"Үтрээнд ямар ч хэмжээтэй шодой багтана"
Үтрээний дундаж урт 7.6 сантимер байдаг. Харин сэрэл хөдөлсөн үед үтрээний хана 10 см хүртэл өргөсөж, бүх төрлийн уртад дасан зохицдог. Ялангуяа зөөлөн, удаанаар оруулахад суналтын хэмжээ 200 хувь хүрдэг аж.
"Үтрээ нь ургийг 5 сартай байхад үүснэ"
Нярайн үтрээний урт 3 см байдаг. Бага насанд үтрээ нь умайтай мохоо өнцөг үүсгэдэг бол нас ахих тусам бага багаар доошилж, 5 настай болоход нь нас бие гүйцсэн эмэгтэй хүнтэй ижил байрлалд ордог байна.
"Үтрээ төрсний дараа хэвийн хэмжээндээ ордог"
Бүтэн хүн өөрөөсөө гаргачихаад дараа нь буцаад хэмжээндээ орно гэдэг хачирхалтай санагдаж байгаа биз. Үнэн хэрэгтээ, үтрээ нь үнэхээр өөрийн хуучин өнгө, хэвэндээ ордог байна. Гэхдээ шууд биш. Бүх зүйл хуучин хэвэндээ шилжиж орохын тулд багагүй хугацаа шаардлагатай.
"Үтрээний үс зүгээр ч нэг байдаггүй бололтой"
Энэ нь тухайн эмэгтэй нас биед хүрч, хүүхэд тээх боломжтой болсныг илэрхийлдэг. Үүнээс гадна бэлгийн харилцааны үеэр үрэлтийг багасгаж, гадаад орчны нян бохирдлоос хамгаална.
"Тампон үтрээн дотор алга болох боломжгүй"
Тампон хэзээ ч таны гэдэс рүү орох боломжгүй. Учир нь умайн хүзүү маш богино хэрнээ сайн бэхлэгдсэн байдагт оршино. Умайн хүзүүгээр зөвхөн цус, үрийн шингэн болон хүүхэд л нэвтрэх боломжтой.
Хэрвээ та тампоноо олж чадахгүй байвал магадгүй хэтэрхий гүн хийсэн байж болох юм. Энэ тохиолдолд өөрт эвтэйхэн байрлалыг авч гаргах гээд үзээрэй. Мэдээж, хэрвээ чадахгүй байвал эмэгтэйчүүдийн эмчид хандах нь зүйтэй.
"Кегелийн дасгал бэлгийн харилцаанд ороогүй хүмүүст ч хэрэгтэй"
Яагаад ч юм дур ханаж чадахгүй байгаа хүмүүс л үтрээний булчингаа чангалах хэрэгтэй гэсэн ойлголт байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ кегель дасгал нь шээс задгайрлаас болон төрөлтийн хүндрэлээс сэргийлдэг байна. Сүүлийн үед кегель дасгал хийх маш олон зөвлөмж гарч байгаа учир та дагаад хийгээд үзээрэй.
"Дээр үед "шүдтэй үтрээ" гэх ойлголт байсан"
Энэ нь эрчүүдийг тохиолдлын хавьталд орох, хүчин хийхээс сэргийлж байсан гэнэ. Харамсалтай нь "шүдтэй үтрээ" гэх домог эрчүүдэд төдийлөн тус болоогүй аж.
"Үтрээний ялгадас нь хэвийн зүйл"
Гэхдээ үтрээний ялгадас нь өнгөгүй, тунгалаг, үнэргүй байх ёстой. Энэ нь үтрээг цэвэрлэж буй явц юм. Харин үнэртэй, өнгөтэй байвал эмэгтэйчүүдийн эмчид хандаарай.
"Үтрээ бол дүлий эрхтэн"
Хэдийгээр үтрээнд мэдрэлийн эсийн төгсгөлүүд байдаг ч хэлүүтэй харьцуулбал маш цөөхөн. Үтрээний хананд хүрч буй мэдрэмжийг эмэгтэйчүүдийн 14% л мэдэрдэг байна. Тиймээс та тампон эсвэл сарын тэмдгийн аягаа мэдрэх нь юу л бол.