Дэлхийтэй ойр орших боловч нэг жил нь ердөө 7 цаг үргэлжилдэг гарагийг илрүүлжээ

Бидний амьдарч буй гарагийн хувьд нарыг 365 хоногт буюу 8760 цагийн дотор тойрон эргэснээр нэг жил өнгөрдөг билээ. Тэгвэл эрдэмтэд "GJ 367b" гэх нэгэн хачирхалтай жижиг гарагийг нээсэн бөгөөд тус гараг нь 7.7 цаг тутам нэг удаа "нар"-аа тойрон эргэдэг болохыг мэдээлжээ.

Дэлхийтэй ойр орших боловч нэг жил нь ердөө 7 цаг үргэлжилдэг гарагийг илрүүлжээ

Берлиний техникийн их сургууль, Германы сансрын орон зайн төвийн астрономч Кристин Ламын удирдсан багийнхан TESS хиймэл дагуулын телескопын тусламжтайгаар тус гарагийг илрүүлжээ. GJ 367b хэмээн нэрлэсэн тэрхүү чулуун гараг нь дэлхийгээс илүү нягт, бүтцээрээ Буд гаригтай ойролцоо гэнэ.

Мөн хэмжээгээрээ дэлхийгээс 70 хувиар, массаараа 55 хувиар илүү ажээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар GJ 367b гараг дотор асар том төмөр цөм байх магадлалтай гэнэ. 

Мөн дэлхийгээс 31 гэрлийн жилийн зайд орших жижиг улаан одой одыг тойрон эргэдэг байна. Сүүн зам галактикийн өргөн нь 100000 гэрлийн жил хүрдэг учраас энэ нь харьцангуй ойрхон гэсэн үг. TESS хиймэл дагуулаас авсан дүгнэлтээр GJ 367b-ийн хэмжээ нь бараг тойрон эргэдэг одтойгоо ойролцоо байжээ. 

Хамгийн гайхалтай нь тус гараг өөрийн "нар"-аа ердөө 7.7 цагийн дотор нэг бүтэн тойрдог болохыг тогтоожээ. Ийм гарагуудыг "хэт богино мөчлөгт" буюу USP (ultra-short period) гэж нэрлэдэг бөгөөд энэ ангилал дээр судалгаа маш бага хийгдсэн аж.

Дээр дурдсан хүчин зүйлүүдээс үзвэл GJ 367b гараг дээр амьдрал орших боломжгүй нь тодорхой байна. Дээр нь өөрийн одтойгоо маш ойр зайд оршдог учраас хэт ягаан цацрагийг дэлхий, нартай харьцуулбал 500 дахин их хэмжээтэй шингээж авдаг аж. Мөн тэнхлэгээ тойрч эргэдэггүй тул нэг тал нь үргэлж харанхуй байх бөгөөд харин "нар" луугаа харсан тал дээрх температур нь тогтмол цельсийн 1500 хэм хүрч халдаг байна.

GJ 367b гараг хэрхэн бий болсон тухай мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа ч ирээдүйд гүнзгий судалгаа хийх нь ойлгомжтой биз ээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()