Яагаад тариаг ихэвчлэн өгзөгт хийдэг вэ?

Тариа тариулах гэдэг тийм ч таатай зүйл биш. Булчин тариаг гар, хөл, дал, өгзөг гээд боломжит бүхий газар хийдэг ч өгзгийг ашиглах нь хамгийн элбэг байдаг. Тэгвэл булчин тариаг яагаад ихэнхдээ өгзөгт хийдэг юм бол?

Яагаад тариаг ихэвчлэн өгзөгт хийдэг вэ?

Эмчилгээ хийх олон арга барил бий ч булчин тариа хийх аргыг эмч нар илүүд үздэг. Учир нь уудаг эм болон судсаар хийдэг тарианд бие шууд хариу хамгаалах урвал үзүүлэх магадлал өндөр байдаг. Мөн судсаар орж буй эм, эмийн бүтээгдэхүүний үйлчилгээ хурдан, бие организмаас гарахдаа ч хурдан аж.

Харин булчин тариа нь биед илүү удаан байж, бага багаар судсанд шингэнэ. Хурдан үйлчилгээ үзүүлэхгүй ч илүү  үр нөлөөтэй. Үүнээс гадна бие организм огцом хариу урвал үзүүлэхгүй.

Мөн тарианаас айдаг хүмүүст сэтгэл зүйн давуу байдал олгодог. Өвчтөн өгзөгт тариа хийж буйг харахгүй учир нэг мэдэхэд л эмч тариаг шахаж дууссан байх болно.

Яагаад заавал өгзөг гэж?

Өгзөгт хийж буй тариа нь хамгийн энгийн бас өвчин багатайд тооцогдох бөгөөд бараг л хаана ч, хэнээр ч хамаагүй хийлгэж болно. Учир нь булчинд цөөн тооны судас, мэдрэлийн эсүүд байдаг.

Тиймээс өгзөгний дээд захын буланд тариулвал та бараг л өвчин мэдрэхгүй. Энэ хэсгээс жаахан доор тарьвал мэдрэлийн цэгийг дайрах магадлалтай. Тэгвэл та илүү их өвдөлтийг мэдэрч, зарим тохиолдолд хөлөө ч хөдөлгөж чадахаа болино.

Яагаад заавал өгзөг гэж?

Зарим тариаг хийх тун гэж байх бөгөөд гар болон даланд 1 мл-ээс дээш шингэн хийхийг хориглоно.  Харин өгзөгт 5-10мл тариа хийж болно. Үүнээс гадна өгзөг нь удаан хугацаанд эмчилгээний тариа хийхэд тохиромжтой газар юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()