Ирээдүйн олимпын тамирчдыг бэлтгэдэг гол сургуулиуд болох Бээжингийн Шичахай болон Ли Шиаошуаны нэрэмжит гимнастикийн сургуульд 4-10 насны хүүхдүүдийг элсүүлэн авч, асар хүнд бэлтгэлийн хөтөлбөрт хамруулдаг.
Сурагч хүүхдүүдийг байнга бие бялдрын үзлэгт хамруулж, рентгенээр биеийн хөгжлийг нь хянахаас гадна хатуу дэг журмаар хүмүүжил төлөвшлийг суулгана.
Гимнастикийн багш 10 настай шавь нарынхаа хамт
Тус сургуулиудын хичээл өглөө 7 цагт эхэлж, 21:30-д дуусах бөгөөд сурагчид үдээс өмнө ерөнхий эрдмийн хичээлдээ, үдээс хойш гимнастикийн бэлтгэлдээ ордог.
Сунгалтын дасгал хийж буй 7 настай охин
Олимпын алтан медальт Ли Шиаошуан, Ян Вэй, Жэн Ливэй зэрэг тамирчид Ли Шиаошуаны нэрэмжит сургуулиас төрөн гарсан аж.
Суга савлуур дээр бэлтгэл хийж буй 9 настай хүү
Өмнөх олимпын наадмуудад Хятадын спортын гимнастикийн тамирчид нийт 29 алт, 21 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж байжээ.
Өдрийн хоолоо идэхээр жагсаж буй гимнастикч хүүхдүүд
Эдгээр зургуудыг The Associated Press агентлагийн гэрэл зурагчин Грег Бэйкер, Циу Ян нар буулгажээ.
Туршлагатай гимнастикчийн дасгалыг харж буй хөвгүүд
Шпагат сууж буй 7 настай хүү
Дасгалжуулагч сунгалтын дасгал хийлгэж буй нь
Чөлөөт хөдөлгөөний бэлтгэл хийж буй 7 настай охин
Залуу гимнастикчийн цэврүүтсэн гар
Ли Шиаошуаны нэрэмжит сургуулийн зааланд
Гар дээр зогсолт
Модон морин дээр сунгалт хийлгэж буй нь
Гэрээ санасан 5 настай хүү
Дамжуурга дээр бэлтгэл хийж буй охин
Хөвгүүдийн савлуурын бэлтгэл
Гэдэсний таталт хийж буй хөвгүүд