Киноны ачаар дэлхийд гэнэтхэн алдартай болсон 11 зүйл

2021-12-03, 17:03
3,911

Аливаа уран сайхны бүтээлд бодит түүхээс сэдэвлэсэн явдал олон байдаг гэдгийг бид бүхэн сайн мэдэх билээ. Тэгвэл кино дэлгэцээр гарсан зүйлс бодит амьдрал дээр биелэлээ олж, үзэгчдийн дунд алдаршиж байсан тохиолдлуудыг та хэр олон мэдэх вэ?

Киноны ачаар дэлхийд гэнэтхэн алдартай болсон 11 зүйл

1 “Marie Antoinette” франц макароныг дахин алдартай болгосон нь

Хатан хаан Катерин дө Медичигийн Франц оронд жорыг нь авч ирж нутагшуулсан гэгддэг макарон хэмээх амттанг найруулагч Софиа Копполагийн 2006 оны бүтээл “Marie Antoinette” дэлхий нийтэд алдаршуулсан билээ.

Уг кинонд жүжигчин Кирстен Данстын тун амттай харагдах дессерт идэж буй үзэгдэл макароны эрэлтийг үлэмж нэмэгдүүлж, түүнийг үйлдвэрлэж зарах нарийн боовны газрууд ч борооны дараах мөөг мэт олширсон гэдэг. Хожим жүжигчин Кирстен Данст “Найруулагч бид хоёр киноныхоо нээлтийг хийснийхээ дараа энэ бизнест хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байсан юм” хэмээн наргисан байдаг.

“Marie Antoinette” франц макароныг дахин алдартай болгосон нь

2 Скарлетт Йоханссон бүсгүйчүүдийн дунд үсээ улаанаар будуулах хэв маягийг дэлгэрүүлсэн нь

Түүний гол дүрийг нь бүтээсэн "Black Widow" кино шүүмжлэгчдээс сайн, муу олон сэтгэгдлүүдийг хүртсэн боловч үзэгч бүсгүйчүүдийн дунд улаан өнгөөр үсээ будуулах хүслийг асар ихээр өдөөсөн гэдэг. Тус бүтээл нээлтээ хийсний дараа цахим гоо сайхны дэлгүүрүүдээр улаан өнгийн үсний будгийн эрэлт огцом нэмэгдэж байсан аж.

Скарлетт Йоханссон бүсгүйчүүдийн дунд үсээ улаанаар будуулах хэв маягийг дэлгэрүүлсэн нь

3 "To All the Boys I've Loved Before" кино йогуртны эрэлтийг нэмэгдүүлсэн нь

"Netflix" дээр "To All the Boys I've Loved Before" уран сайхны кино нээлтээ хийсэн даруйд гол дүрүүдийн уудаг солонгос йогуртны эрэлт эрс нэмэгдэж, үйлдвэрлэгч компанийн хувьцаа 2.6 хувиар нэмэгдэж байжээ. Хачирхалтай нь гол дүр болох Петер кино зураг авалтын үеэр л тус йогуртыг анх удаагаа амсаж үзсэн нь тэр байсан аж.

"To All the Boys I've Loved Before" кино йогуртны эрэлтийг нэмэгдүүлсэн нь

4 "The Italian Job" кино Mini Cooper автомашины борлуулалтыг нэмэгдүүлсэн нь

Хэдий энэхүү кино итали продюсеруудын сэтгэлд нийцсэн сайн бүтээл болж чадаагүй боловч нээлтээ хийснийх нь дараагаар кинонд гарсан "BMW Mini Cooper" загварын автомашины эрэлт нэмэгдэж байсан гэдэг. Энэ үйл явдлыг нэг ч зоос төлөлгүй хамгийн их ашиг олсон сурталчилгаа байсан хэмээх нь ч бий.

"The Italian Job" кино Mini Cooper автомашины борлуулалтыг нэмэгдүүлсэн нь

5 "Saturday Night Fever" кино диског дэлхий нийтэд алдаршуулсан нь

"Saturday Night Fever" киноны найруулагчид ч уг бүтээлээ төдийлөн амжилттай болно гэдэгт итгэлгүй байжээ. Гэвч үр дүн өөрөөр эргэж, асар их амжилт дагуулсны зэрэгцээ тус кинонд тоглосон Жон Траволта тэргүүтэй жүжигчид алдар нэрийн оргилд хүрсэн билээ. Үүнээс гадна "Saturday Night Fever" мюзикл дэлхий дахинд диско хөгжмийг алдаршуулсан юм.

"Saturday Night Fever" кино диског дэлхий нийтэд алдаршуулсан нь

6 "Bridget Jones's Diary" кино зурагт үзэнгээ зайрмаг идэх соёлыг нэвтрүүлсэн нь

"Bridget Jones's Diary" киног үзэж өссөн үеийнхэн яагаад ч юм зайрмаг идэх туйлын дуртай байдгийг та анзаарч байсан уу? Гадна цаг агаар муу үед телевизор үзэнгээ зайрмаг идэж яагаад болохгүй гэж?

"Bridget Jones's Diary" кино зурагт үзэнгээ зайрмаг идэх соёлыг нэвтрүүлсэн нь

7 “Sex and the City” цувралын Керри Бредшоу өөрийн нэрийг бичсэн хүзүүний зүүлтийг тренд болгосон нь

Барууны орнуудад 1980-аад оны үед дэлгэрч байсан өөрийн нэрийг бичсэн хүзүүний зүүлт зүүх трендийг “Sex and the City” цувралын Керри Бредшоу эргүүлэн авчирсан гэхэд хилсдэхгүй биз ээ. Энэ төрлийн хүзүүний зүүлт бүх насны охид, бүсгүйчүүдийн дунд өдгөө ч эрэлттэй хэвээр байгаа билээ.

“Sex and the City” цувралын Керри Бредшоу өөрийн нэрийг бичсэн хүзүүний зүүлтийг тренд болгосон нь

8 "Miami Vice" кино эрчүүдийн хувцаслалтад хувьсал хийсэн нь

1980-аад онд үзэгчдийн хүртээл болж байсан "Miami Vice" кино эрчүүдийн дунд хувцаслалтын шинэ хэв маягийг авчирсан гэгддэг. Уг бүтээл алдаршиж эхэлсэн цагаас хойш богино ханцуйтай цамц дээр хүрэм өмсөх, оймсгүй гутал өмсөх, тод өнгөөр хувцаслах явдал газар авч, гол дүрийн адил бага зэргийн хууз сахал тавих явдал ч түгээмэл болж байжээ.

"Miami Vice" кино эрчүүдийн хувцаслалтад хувьсал хийсэн нь

9 “Twin Peaks” цуврал интоортой кексийг алдаршуулсан нь

Зарим кино шүүмжлэгчид телевизийн кино урлагийг “Twin Peaks”-ээс өмнөх ба хойших гэж хувааж үзнэ хэмээн уг бүтээлийг өндрөөр үнэлэх нь бий. Найруулагч Девид Линчийн бүтээлд хар кофе ууж, интоортой кекс идэх тун дуртай иргэдтэй нууцлаг жижиг тосгоны үйл явдлыг гаргадаг билээ. Мэдээж цуврал олны хүртээл болсны дараа интоортой кексийн эрэлт нэмэгдэж, тус амттангаар үйлчилдэг кафе ч олширсон гэдэг.

“Twin Peaks” цуврал интоортой кексийг алдаршуулсан нь

10 “Twilight” цуврал мөөгтэй равиолиг алдаршуулсан нь

Кино зохиол дээрээ ч, цуврал кино дээрээ ч гол дүр болох Белла мөөгтэй равиоли идэх туйлын дуртайгаар дүрслэгдсэн байдаг билээ. Иймээс ч тус цувралын шүтэн бишрэгчид эхний ангийн үйл явдал өрнөдөг Форкс хот руу уг хоолыг амтлахаар олноороо зорчих болсон бөгөөд хэт их захиалгад дарагдсан компани хөлдөөсөн равиоли хийж эхлэхэд хүрч байсан удаатай.

“Twilight” цуврал мөөгтэй равиолиг алдаршуулсан нь

11 “Rocky” орчин цагийн тулааны урлагт нөлөөлсөн нь

Нэрт жүжигчин Силвестр Сталоннегийн “Rocky” бол энгийн нэг спортын драм төрлийн кино бус боксын спортын нүүр царай болон үлдсэн бүтээл юм. Өдгөө мэргэжлийн боксын тулаан бүрийн өмнө “Rocky” киноны нэгэн адил ринг рүү тамирчид алхах үед өөрийн хүссэн дуугаа сонгон эгшиглүүлж, тулаан бүрийн дараа мөн аялгуу эгшиглэдэг уламжлалтай болсон билээ.

“Rocky” орчин цагийн тулааны урлагт нөлөөлсөн нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()