2021 оны халуухан хувцаслалтын “хатан хаан”-аар Кендал Женнерийг өргөмжилж болно. Төгс галбиртай тэрээр өөрийн давуу талыг хэрхэн тодотгохоо сайн мэднэ.
Тэрээр энэ жилийн "Мет Гала" ёслолд гялалзсан шигтгээ бүхий Givenchy-ийн даашинзыг сонгосон бөгөөд тэрхүү гоёл нь үзэсгэлэнт бүсгүй мянга мянган алмаазыг өмссөн мэт харагдуулж чаджээ.
Ёслолын даашинз сонголтоороо Меган Фокс ч тэргүүн байранд явна. Тэрээр томоохон брэндүүдийн хамгийн халуухан гэх бүх даашинзыг өмссөн гэхэд болно. Магадгүй үүнд бүсгүйн найз залуу болох рэппер Machine Gun Kelly ихээр нөлөөлж байгаа биз.
Харин Ирина Шейкийн хувьд биеийн өнгөтэй, чухал хэсгүүддээ шар, ягаан, цэнхэр, ногоон цэцгээр чимсэн Jeremy Scott-ийн даашинзыг "Мет Гала" дээр өмсөхөөр сонгосон юм.
Шаргал үст Эль Фаннингийн өмссөн хар өнгийн леди-вамп төрлийн даашинз энэ оны бас нэгэн онцлох гоёл байлаа.
Ингээд шинэ жилийн гоёлоо сонгохдоо санаа авч болох халуухан даашинзаар гоёсон бусад оддын зургийг хүргэж байна.
Камилла Морроне (Camila Morrone)
Севин Стритер (Sevyn Streeter)
Зои Дойч (Zoey Deutch)
Юнг Маиами (Yung Miami)
Дикси ди Амелио (Dixie D'Amelio)
Kayykilo
Меган Фокс
Дуа Липа (Dua Lipa)
Хайди Клум
Кэрол Жи (Karol G)
Клои Бэйли (Chloe Bailey)
Приянка Чопра
Мая Жама (Maya Jama)
Ашанти (Ashanti)
Кэри Расселл