1
Бен Аффлек, Женнифер Лопез
Тэртээ 17 жилийн өмнө сүр дуулиантайгаар хагацаж байсан Бен Аффлек болон Женнифер Лопез нар энэ оны 4-р сард хамтдаа амарч байгаа зураг шуугиан дэгдээсэн юм. Төд удалгүй хэвлэлийнхэн, шүтэн бишрэгчдийнхээ санааг амрааж, эргэн нийлснээ албан ёсоор зарласан хос хоёр энэ оны турш улаан хивсний ёслолд хамтдаа оролцож, нэг нэгнийхээ хүүхдүүдтэй хамт цагийг жаргалтай нь аргагүй өнгөрөөж байгаа билээ.
2
Адель, Рич Пол
33 настай дуучин Адель 9-р сард 39 настай, спортын агент мэргэжилтэй Рич Полтой болзож байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. Гэхдээ шүтэн бишрэгчид нь тэднийг аль эрт учир ургуулсан хэмээн сэжиглэж байсан гэнэ.
3
Чаннинг Татум, Зои Кравиц
Зои Кравиц өнгөрсөн оны 12-р сард нөхөр Карл Гусманаас салсан юм. Тэгтэл хэвлэлүүд энэ явлын дараахан түүнийг Чаннинг Татумтай явалдаж байгаа хэмээн шуугиж эхэлсэн байна. Тэд хэд хэдэн төсөл дээр хамтран ажилласан учраас үүний нөлөөгөөр ойртсон байх бүрэн боломжтой юм. Хосууд ч гэсэн үнэнийг удаан нууж чадаагүй билээ.
4
Тайка Вайтити, Рита Ора
30 настай дуучин Рита Ора, 46 настай кино найруулагч Тайки Вайтити нар болзож эхэлсэн тухай цуу яриа энэ 4-р сард гарч эхэлсэн юм. Тэгтэл саяхан хосууд олны нүдэн дээр анх удаа хамтдаа гарч ирсэн аж. Дашрамд хэлэхэд Ора хэдхэн сар болоод л найз залуугаасаа салдаг боловч энэ удаад Вайтититай илүү гүнзгий харилцаа үүсгэхээр шийдсэн бололтой.
5
Аврил Лавин, Maud Sun
Сүүлийн хэдэн жилийн турш чимээгүй амьдарч байсан дуучин Аврил Лавин энэ оны 2-р сард өөрийн шинэ найз залуугаа танилцуулж, олныг гайхшралд оруулсан байна. Удахгүй 33 нас хүрэх хөгжимчин Maud Sun гадаад төрхөөрөө ч, үг үйлдлээрээ ч этгээд нэгэн хэдий ч хос хоёр нэгнийгээ төгс ойлгож чадаж байгаа бололтой.
6
Рене Зеллвегер, Ант Анстед
Жүжигчин Рене Зеллвегер саяхан өөрөөсөө 10 насаар дүү, телевизийн хөтлөгч Анту Энстидтэй учир ургуулсан байна.
Шинэхэн хос хоёр Discovery + Celebrity IOU Joyride шоуны зураг авалт дээр танилцсан бөгөөд тэр даруйдаа бие биендээ татагдсан учраас болзож эхэлжээ. Хосууд хамтдаа өнгөрөөж буй жаргалтай мөчүүдээ олны нүднээс огт нуудаггүй.
7
Милли Бобби Браун, Жэйк Бонжови
Энэ оны 6-р сард “Stranger Things” киногоороо алдаршсан 17 настай жүжигчин Милли Бобби Браун алдарт дуучин Жон Бон Жовигийн хүү, 19 настай Жэйктэй болзоонд явж байгаад хэд хэдэн хүнд "баригджээ". Түүнээс хойш энэ хосууд байнга хамт явах болсон бөгөөд харилцаагаа албан ёсоор зарлаагүй ч бүх зүйл ойлгомжтой байна.
8
Адриан Броди, Жоржина Чапман
Энэ 6-р сард Бродигийн тоглосон "Purity" хэмээх кино Трибека кино наадам дээр нээлтээ хийх үед улаан хивсний ёслол дээр хос хоёр хамтдаа гарч ирсэн байна. Түүнээс хойш тэд олны нүдэн дээр байнга цуг үзэгдэх болжээ. Броди өнгөрсөн 2-р сард Жоржинатай болзож эхэлсэн гэж мэдэгдсэн байна.
9
Ума Турман, Жастин Б. Смит
Энэ оны долдугаар сард жүжигчин Ума Турман "Bloomberg" агентлагийн тэргүүн Жастин Б.Смиттэй харилцаа үүсгэснээ зарласан юм. Жүжигчин бүсгүй гэхдээ нарийн ширийн зүйлсээ чанд нууцалж байгаа аж. Эндээс үзвэл хосууд нэлээд удаан хамтдаа байхыг хүсэж байгаа бололтой.
10
Кортни Кардашьян, Трэвис Баркер
Энэ оны 1-р сард олон жилийн турш найзууд байсан Кортни Кардашиан, Травис Баркер нар илүү дотноссон гэдэг нь тодорхой болсон юм. Учир нь 10-р сард 42 настай Кортни Кардашьян 45 настай Blink-182 рок хамтлагийн бөмбөрчин Трэвис Баркертай сүй тавьсан тухайгаа зарласан байна.
11
Майкл Б.Жордан, Лаури Харви
Жүжигчин Майкл Б.Жордан өмнө нь ирээдүйн хамтрагчаа сонгохдоо маш том шалгуур тавьдаг хэмээн дурдаж байсан юм. Үнэхээр ч тэрээр урт хугацааны турш ганц бие явсан аж. Тэгвэл энэ оны эхээр тэрээр жүжигчин, телевизийн хөтлөгч Стив Харвигийн охин Лоритой албан ёсоор үерхэж эхэлсэн байна.
12
Оливиа Уайлд, Харри Стайлс
Нэг кинонд тоглосон хоёрын хувьд зураг авалтын талбай дээр байхдаа учир ургуулжээ. Харин өнгөрсөн зун Харри төлөөлөгчийнхөө хурим дээр Оливиагийн хамт ирээд зогсохгүй түүнийг өөрийнхөө найз бүсгүй хэмээн танилцуулснаар бүх зүйл илэрхий болсон аж.
13
Белла Хадид, Марк Калман
Белла Хадид 7-р сард Марк Калмантай үнсэлцэж буй зургаа хуваалцсан бөгөөд энэ нь ч багагүй шуугиан тарьсан юм.
Олон тооны алдартнуудтай хамтарч ажиллаж байсан уран зураач, дизайнер Марк Калман үнэхээр Беллаг аз жаргалтай болгожээ. Хосууд нэгнийхээ тухай бараг юм хэлдэггүй бөгөөд олон нийтийн сүлжээн дээр хамтдаа байгаа цөөхөн зургаа хуваалцсан байна.
14
Жона Хилл, Сара Брэди
Жүжигчин Жона Хилл 50 гаруй кг жин хасаад зогсохгүй серфингийн багш хийдэг Сара Брэди хэмээх энгийн нэгэн бүсгүйтэй үерхэж эхэлжээ. Тэд хоёул сонирхол нэгтэй учраас танилцсан цагаасаа эхлээд салаагүй гэнэ.
15
Кендалл Женнер, Девин Бүүкер
Кендалл Женнер 2017 онд өгсөн ярилцлагадаа үерхэж байгаа хүндээ үнэхээр сайн л биш бол зарлах шаардлага байхгүй гэж байсан юм. Тэгвэл тэрээр 2-р сард мэргэжлийн сагсан бөмбөгч Девин Бүүкертэй үерхэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна.