Өдгөө Эр-Рияд хотод 5.7 сая хүн амьдарч байгаа бөгөөд энэ тоо 2013 онд 8 сая хүрэх төлөвтэй байна. Тиймээс эрх баригчид нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс 2014 онд шинэ метроны сүлжээ байгуулахаар шийджээ.
2016 оноос эхэлсэн энэ ажил 176 км урттай зургаан шугам тавигдаж, 85 зогсоол баригдсанаар бүрэн дуусах аж.
Тус метроны хөдөлгөөнөөс эхлээд зогсоол доторх бүхий л үйл ажиллагааг хиймэл оюун удирдах учраас нь Эр-Риядын метро нь дэлхийн хамгийн урт жолоочгүй тээврийн хэрэгсэлтэй сүлжээ болж байгаа юм.
Метроны вагончик бүр сэрүүцүүлэх систем, үнэгүй WiFi зэргээр тоноглогдох гэнэ. Ирээдүйд тус хотын бүх нийтийн тээврийн үйлчилгээг нэг тасалбараар явдаг болгохоор хотын удирдлага төлөвлөжээ. Ингэснээр иргэд нэг тасалбар аваад автобус, метро гэх мэт аль ч тээврийн хэрэгслээр үйлчлүүлж болох аж.
Өдгөө Саудын Арабын нийтийн тээврийн салбар нь тийм ч сайн хөгжөөгүй байгаа учраас иргэдэд хувийн машинаар зорчихоос өөр сонголт байдаггүй байна.
Тус улсын угсаа залгамжлах хунтайжийн хэлснээр шинэ метроны тусламжтай хотоо тэлээд зогсохгүй Эр-Риядын өнгө үзэмж сайжирч, дэлхийн эдийн засгийн төв болох боломжтой гэнэ.
Шинэ метро нь нэг дор хэд хэдэн асуудлыг шийднэ гэдэгт эрх баригчид итгэлтэй байна.
Нэгдүгээрт, Эр-Риядын эдийн засгийн өсөлт нэмэгдэж, хувийн машинаар явах иргэдийн тоо буурснаар байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх аж.
Хоёрдугаарт, автомашины замын ачаалал буурч иргэдийн хөдөлдөөнийг нэмэгдүүлснээр шинэ ажлын байрууд бий болох юм.