"Стилийн хатан хаан" - Диана гүнжийн хамгийн дурсамжтай хувцаслалтууд

80,90-ээд оны үед Диана гүнж дэлхий дахины хайрыг татсан "Бундын хатан" гэж нэрлэгдэхээс гадна охид бүсгүйчүүдэд загварын үлгэр дуурайлал болдог байсан юм. Ингээд түүний тухайн үедээ ярианы сэдэв болж байсан, одоо үед ч хүмүүсийн дурсдаг хувцаслалтуудыг тайлбартай хүргэхээр бэлтгэлээ.

"Стилийн хатан хаан" - Диана гүнжийн хамгийн дурсамжтай хувцаслалтууд

1 Хуримын даашинз, 1981 оны 7-р сарын 29

Дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай даашинзнуудыг нэг бол Диана гүнжийн хуримдаа өмссөн даашинз гэхэд буруудахгүй. Торгоор хийсэн, 7 метр урт нөмрөгтэй энэхүү даашинзыг дизайнер Дэвид, Элизабет Эмануэл нар хамтран бүтээжээ

Хуримын даашинз, 1981 оны 7-р сарын 29

2 Диана гүнж, хунтайж Чарльз нар 1987 оны Каннын кино наадамд

Түүний өмссөн цайвар цэнхэр өнгөтэй торгон даашинзыг дизайнер Кэтрин Уокер гүнжтэй хамтран бүтээжээ. Энэхүү дүр төрхийг найруулагч Альфред Хичкокийн "To Catch a Thief" (1955) киноны Грейс Келлигийн даашинзнаас санаа авчээ.

Диана гүнж, хунтайж Чарльз нар 1987 оны Каннын кино наадамд

3 Диана гүнж, хүү Уильям нар Гвардийн поло клубт, 1988 он

Жинсэн өмд, урт түрийтэй гутал, бейсболын малгай нь түүнд энгийн мөртлөө дэгжин төрхийг бүрдүүлж өгчээ. Гүнжийн энэхүү хувцаслалт тэр даруй алдартай болж, нэг хэсэг загварын чиг хандлагыг тогтоож чаджээ.

Диана гүнж, хүү Уильям нар Гвардийн поло клубт, 1988 он

4 Диана гүнж, хунтайж Чарльз нар Францын Шамбор хотод, 1988 оны 11-р сар

1988 онд Францад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Диана гүнж хээтэй хүрэм сонгожээ.

Диана гүнж, хунтайж Чарльз нар Францын Шамбор хотод, 1988 оны 11-р сар

5 Диана гүнж хунтайж Харри, Уилльям нарын хамт Австрийн Лех хотод цанаар гулгаж буй нь

Цанын зузаан хувцастай ч гэсэн Диана гүнж маш загварлаг харагдаж байна

Диана гүнж хунтайж Харри, Уилльям нарын хамт Австрийн Лех хотод цанаар гулгаж буй нь

6 Хунтайж Чарльз, Диана гүнж нар Бангкок хотод, 1988 оны 2-р сар

Энэ зургийг 1988 онд хос хоёр Тайландын Бангкок хотод албан ёсны айлчлал хийх үеэр авсан юм.

Хунтайж Чарльз, Диана гүнж нар Бангкок хотод, 1988 оны 2-р сар

7 Диана гүнж Хонконгийн Соёлын төвд зочилж буй нь

Диана анх Хонконг руу аялахдаа Элвис Преслигийн алдарт хүрмийг санагдуулам захтай энэхүү даашинзыг өмсөж байжээ. Ингэхдээ Хятадын соёлыг хүндэтгэсний илэрхийлэл болгон даашинзаа сувдаар бүрсэн байв.

Хожим тэрээр 1989 оны Британийн загварын наадам дээр энэхүү даашинзаа дахин өмссөн байна. 

Диана гүнж Хонконгийн Соёлын төвд зочилж буй нь

8 Диана 1995 оны 11-р сард

Диана гүнжийн спортлог хэв маяг одоо ч трэнд хэвээр байна. Энд Диана улбар шар өнгийн дугуйчны шортыг зурагтай цамц, пүүзтэй зоримог хослуулсан харагдана.

Диана 1995 оны 11-р сард

9 Гүнж Карибын тэнгисийн Некер арал дээр амарч байхдаа

Ирвэсний арьсан хээтэй банзлыг ижил өнгийн усны хувцасны дээгүүр өмссөн байгаа энэхүү зураг маш алдартай болжээ.

Гүнж Карибын тэнгисийн Некер арал дээр амарч байхдаа

10 Диана гүнж Кентербери дэх цэргийн ангид зочилсон нь, 1995 оны 5-р сар

Энэ үед Диана гүнж Versace брэндийн ягаан хослолоор гоёжээ.

Диана гүнж Кентербери дэх цэргийн ангид зочилсон нь, 1995 оны 5-р сар

11 Диана гүнж пологийн тэмцээний үеэр, 1983 оны 6-р сард

Олон цагаан хонины дунд нэг хар хонь буйг харуулсан хээтэй энэхүү ноосон цамцыг тэрээр пологийн тэмцээний үеэр өмсчээ.  Өмнө нь Диана нэгэн ярилцлагадаа өөрийгөө хааны гэр бүлд огт танихгүй, гаднын хүн шиг мэдэрдэг гэж дурдаж байв. Тийм учраас магадгүй тэрээр өөрийнхөө юу мэдэрч байгааг цамцныхаа хээний тусламжтай илэрхийлэхийг хүссэн байх.

Диана гүнж пологийн тэмцээний үеэр, 1983 оны 6-р сард

12 Диана гүнж хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч буй нь, 1989 оны 4-р сар

Спортын хослолыг албаны хүрэмтэй хослуулсан Дианагийн бас нэгэн дурсамжтай дүр зураг.

Диана гүнж хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч буй нь, 1989 оны 4-р сар

13 Диана гүнж Цагаан ордонд жүжигчин Жон Траволтатай бүжиглэж байна, 1985 оны 11-р сарын 9

1985 онд АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган Цагаан ордонд хүндэтгэлийн оройн зоог барих үед  Диана гүнж жүжигчин Жон Траволтатай бүжиглэжээ. Түүний өмссөн хилэн хар даашинз хожим дуудлага худалдаанд 347,000 орчим доллараар зарагджээ.

Диана гүнж  Цагаан ордонд  жүжигчин Жон Траволтатай бүжиглэж байна, 1985 оны 11-р сарын 9

14 Диана гүнж Лондонгийн Колизей театрт "Хунт нуур" үзэхээр ирсэн нь, 1989 оны 7-р сар

Диана гүнж урлагт дуртай нэгэн байсан бөгөөд үргэлж балет, дуурийг очиж үздэг байжээ. Нэгэн удаа Лондонгийн Колизей театрт "Хунт нуур" үзэхээр ирэхдээ дизайнер Кэтрин Уолкерын урласан ягаан даашинзыг өмссөн байгаа нь энэ аж.

Диана гүнж Лондонгийн Колизей театрт "Хунт нуур" үзэхээр ирсэн нь, 1989 оны 7-р сар

15 Диана гүнж Таж Махалын өмнө, 1992 оны 2-р сарын 11

Диана 1992 онд Энэтхэгийн Таж Махалыг үзэхдээ энэхүү тод өнгөтэй дүр төрхийг сонгожээ.

Диана гүнж Таж Махалын өмнө, 1992 оны 2-р сарын 11

16 Диана гүнж Гэгээн Мэри эмнэлэгт, 1994 оны 3-р сарын 15-нд

Хэдий Дианагийн өмссөн гайхалтай даашинзууд байнга дурсагддаг ч үнэндээ тэрээр хослол өмсөх дуртай байжээ. Тэрээр Лондонгийн Гэгээн Мэри эмнэлэгт өөрийн дөнгөж төрсөн дүү Чарльз Алтроп дээр очихдоо энэхүү хослолыг сонгожээ.

Диана гүнж Гэгээн Мэри эмнэлэгт, 1994 оны 3-р сарын 15-нд

17 Диана гүнж Элтон Тауэрсийн цэцэрлэгт хүрээлэнд, 1994 оны 4-р сар

Диана хэд хэдэн удаа бэйсболын хүрмийг гадуур хувцас болгон өмссөнөөр загварын шинэ чиг хандлагыг бий болгожээ. 

Диана гүнж Элтон Тауэрсийн цэцэрлэгт хүрээлэнд, 1994 оны 4-р сар

18 Дианагимйн "өшөө авалт"-ын даашинз, 1994 оны 6-р сар

Диана гүнжийн "Өшөө авалтын даашинз" нь магадгүй хамгийн алдартай мини хар даашинз байх. Тэрбээр 1994 онд нэгэн зуны үдэшлэгт оролцохдоо дизайнер Кристина Стамболианы энэхүү даашинзыг өмсөж байсан юм.

Яг тэр өдөр түүний нөхөр болох хунтайж Чарльз эхнэрээ араар тавьж, Камилла Паркер-Боулз хэмээх бүсгүйтэй уулздаг байснаа хүлээн зөвшөөрсөн юм.

Дианагимйн "өшөө авалт"-ын даашинз, 1994 оны 6-р сар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()