1
Нарны зай
Аливаа одноос хамгийн тохиромжтой зайнд орших бүсийг астрологчид "Голдилокийн бүс" хэмээн нэрлэдэг. Тэгвэл манай дэлхий болон нар хоорондын зай нь усыг хөлдөөж эсвэл ууршуулалгүй шингэн төлөвт байлгах хэмжээнд байдаг аж.
2
Хүчтэй соронзон орны талбай
Дэлхийн соронзон орны талбай нь маш хүчирхэг юм. Үүний ачаар гарагуудын агаар мандлыг сүйтгэдэг нарны шуурга болон бүх амьд биетүүдийг шатаадаг сансрын цацраг туяа бидэнд хүрдэггүй аж.
3
Усны нөөц
Хүчилтөрөгч ба устөрөгч нь сансарт маш түгээмэл байдал элементүүд билээ. Гэхдээ дэлхий дээр аль алиных нь тэнцвэр яг таарч, амьдрал тэтгэгч усыг бий болгожээ.
4
Хатуу гадаргуу
Нарны аймгийн ихэнх гарагуудын гадарга нь үнэндээ хийн төлөвт байдаг аж. Тийм нөхцөлд амьдрал үүсэх ямар ч боломж байхгүй. Азаар дэлхийн гадаргуу хатуу учраас амьдрал бий болох маш сайн "суурь" болж чадсан байна.
5
Хэмжээ
Дэлхийн хэмжээ болон нягт чанар нь агаар мандал үүсэхэд яг таарсан гэнэ. Хэрвээ дээрх хэмжээсүүд нь өөр байсан бол Буд болон сарны нэгэн адил биднийг нарны хэт ягаан туяанаас хамгаалах "бамбай" хэзээ ч гарч ирэхгүй нь мэдээж.
Мөн таталцлын хүч нь арай илүү байсан бол амьд амьтад алхаж, хөгжиж чадахгүйд хүрэх байсан юм. Дэлхийн татах хүч одоогийнхоос 2 дахин илүү байна гээд төсөөл дөө. Тийм нөхцөлд хэр олон бодгаль тэсч үлдэх бол?
6
Сар
Манай ганц дагуул сар нь жижиг ч биш, том ч биш яг зохих хэмжээтэй аж. Сарны таталцлын хүчээр манай гарагт яг шаардагдах түвшний даралт ирж, далайн усыг тогтоон барьсны хүчинд амьдралыг тэтгэх боломжтой болжээ.
7
Уур амьсгалын тогтвортой байдал
Энэ бол амьдрал үүсэхэд хамгийн гол нөлөө үзүүлэх хүчин зүйл юм. Өдөр шөнө, халуун хүйтэн нь төгс тэнцвэрээ олсоны хүчинд л аливаа амьд биет үүсч хөгжиж чадна шүү дээ.
Харин Сугар гараг шиг гадаргуу нь өдөртөө хэдэн зуун хэмээр халдаг байсан бол юу ч тэсч үлдэж чадахгүй нь ойлгомжтой.
Мөн дэлхийн тэнхлэгийн хазайлт нь ердөө 23 хэм байдаг бөгөөд үүний ачаар агаарын урсгал тогтвторжиж, улирлууд аажмаар солигддог болжээ.
8
Нар
Бидний нар хэмээн нэрлэдэг тэнгэрийн эрхэс нь үнэндээ дундаж хэмжээтэй од юм. Нар маань бусад оддын нэгэн адил үе үе идэвхжиж, цацраг туяагаа ялгаруулдаг. Азаар тэрхүү идэвхжил нь харьцангүй цөөн тохиолддог учраас бидэнд бараг нөлөөлдөггүй аж.
Хэрвээ нар бусад одод шиг ойр ойрхон туяа ялгаруулдаг байсан бол дэлхий дээр өдийд амьдрал үүсэхгүй ч байсан байж магад.
9
Тэнхлэгээ тойрон эргэлт
Манай дэлхий төгс таарсан хурдаар эргэдэг учраас дэлхийн агаарын хэмийн дунджийг 15-д барих боломжтой болжээ.
10
Бидний хөршүүд
Бидний ойролцоо Сугар, Ангараг зэрэг жижиг гарагуудын оронд Бархасбадь мэтийн үлэмж биетүүд эргэлддэг байсан бол манай гараг тэдний татах хүчинд "захирагдан", амьдрал үүсэх боломжгүй болох байжээ.
Эсрэгээрээ Бархасбадь гараг нарны аймагт яг төгс байрлалаа олж чадсан байна. Тус гарагийн хүчирхэг соронзон орон нь дэлхийтэй мөргөлдөж болох аварга солируудыг өөртөө татаж авдаг учраас өдийг хүртэл дэлхий дээр хэдэн жижиг "хэлтэрхий"-ээс өөр зүйл унаагүй аж.