Байгалийн гамшгийн нөлөөгөөр ил гарсан археологийн гайхамшигт олдворууд

Байгалийн гамшиг нь үргэлж хор хохирол учруулж, гай зовлон дагуулдаг гэвэл үгүй аж. Эрдэмтэн судлаачдын хувьд заримдах гамшигт явдлын ачаар шинэ судалгаа эхлүүлэх боломж олддог байна. Жишээ нь томоохон үер болсны дараа олон мянган жил газар доор байсан балгас ил гарч ирсэн тохиолдол хэд хэд байдаг бөгөөд чухамдаа тийм гамшиг тохиолдоогүй бол тухайн газарт малтлага хийхгүй байсан нь мэдээж. Ингээд та бүхэнд байгалийн гамшгийн ачаар олдсон олдворуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Байгалийн гамшгийн нөлөөгөөр ил гарсан археологийн гайхамшигт олдворууд

1 Эртний хүмүүсийн ул мөр

2013 онд Их Британийн зүүн эрэгт орших Хапписбург тосгон хүчтэй шуурганд нэрвэгдэж, хөрсний нуралт үүсэхэд газар доор байсан шинэ шороон давхарга ил гарсан байна. Тус нутагт тусламж үзүүлэхээр ирсэн онцгой байдлынхан эргээс хүнийхтэй төстэй хачирхалтай мөр илрүүлжээ.

Археологичид уг мөрийг судалж үзээд 1 саяас 780 мянган жилийн өмнө амьдарч байсан хүний өвөг дээдсийнх болохыг тогтоожээ. Энэхүү олдвор нь Плейстоцены эхэн үед (2.6 сая-12000 жилийн өмнө) хамаарах аж. Европт ийм төрлийн олдвор нэн ховорт ордог бөгөөд бүр Британид өмнө нь олдож байгаагүй гэдгээрээ үнэлж баршгүйд тооцогдох болжээ. 

Эртний хүмүүсийн ул мөр

2 Эртний ой

2014 онд Британийн Уэльсийн Кардиган булан томоохон далайн шуурганд өртсөний нөлөөгөөр хүчтэй үер буужээ. Тэгтэл тэрхүү их ус 4.5 мянга гаруй жилийн өмнө тус нутагт ургаж байсан эртний моддын үлдэгдлийг ил болгосон байна. 

Археологчид модноос гадна 4 мянга орчим жилийн өмнө баригдсан эртний модон замыг илрүүлжээ. Тэрхүү замыг намгархаг газраар чөлөөтэй явах гэж нутгийн иргэд тавьсан байх хэмээн эрдэмтэд тааварласан аж. 

Эртний ой

3 Нүүрс тээвэрлэгч хөлөг онгоц

2012 онд "Сэнди" хар салхи АНУ-ын зүүн эрэгт хүрч, Нью-Йоркийн Файр арлыг түйвээсэн юм. Замдаа таарсан бүх зүйлийг хамсан тус хар салхи 1919 эсвэл 1922 онд осолдсон нүүрс тээвэрлэгч хөлөг онгоц Бесси Уайтын их биеийг ил гаргасан байна. Тус хөлөг онгоц нь далайн шуурганд өртөн далбаа, шураг зэрэг зүйлсээ алдаж, эцэст нь живсэн байна. Ийнхүү 100 гаруй жилийн дараа хүчтэй хар салхины нөлөөгөөр онгоцны үлдэгдэл нь эрэг рүү шидэгдсэн нь энэ аж. 

Нүүрс тээвэрлэгч хөлөг онгоц

4 Төмөр зэвсгийн үеийн араг яс

Төмөр зэвсгийн үе гэдэг нь МЭӨ 9-р зуунаас МЭ 1-р зууны үеийг хэлдэг юм. 2012-2013 онд Шотландын Шетландын арлууд хүчтэй шуурганд өртөж, Каннервикийн хадан цохио нурсан байна. Тэрхүү нурангин дундаас судлаачид 2000 жилийн өмнөх араг ястай хэд хэдэн булш илрүүлжээ. Харамсалтай нь дахин шуурга дэгдсэнээс олдворыг нарийвчлан судлаж чадахаас өмнө булшнууд хаданд дарагдсан байна. 

Төмөр зэвсгийн үеийн араг яс

5 Неолитын үеийн хот

1850 онд Шотландын хойд хэсэгт орших Оркнигийн арлууд хүчтэй шуурганд өртсөн бөгөөд үүний нөлөөгөөр томоохон толгод газар доороос гарч ирсэн байна. Хожим тэрхүү толгод нь үнэндээ хүний гараар бүтээгдсэн болохыг судлаачид  тогтоосон аж.

"Скара Брей" хэмээх энэхүү эртний хотыг МЭӨ 3200-2200 онд буюу 100 жилийн турш барьж дуусгажээ. 1868 онд археологчид эртний дөрвөн байшинг илрүүлсний дараа малтлагаа зогсоогоод байтал 1925 онд өөр нэг шуурганы улмаас эдгээр олдворууд гэмтсэн гэнэ. Тиймээс нутгийн захиргаа түүхийн үнэт дурсгалыг хамгаалах үүднээс чмар ч давалгааг хааж чадах далан барихаар шийджээ. Түүгээр ч зогсохгүй даланг барих явцад өөр эртний барилгууд олдсон байна.

Неолитын үеийн хот

6 Уурын хөлөг онгоц

2001 онд АНУ-ын Миссури мужид урьд хожид байгаагүй хэмжээнд ган гачиг болж, голын усны түвшин хамгийн доод түвшинд хүрсэн байна. Тэгтэл үүний нөлөөгөөр Миссури мөрний түүхэн дэх хамгийн том хөлөг онгоц, 1882 онд баригдсан "Монтана" ил гарч ирсэн аж. Тус хөлөг нь усан доорх модтой мөргөлдсөний улмаас 1884 онд живж 128 жилийн турш хэний нүдэнд өртөөгзй байжээ. 

Уурын хөлөг онгоц

7 Эрдэнэстэй ваар

2015 онд Израилийн Палмачим далайн эргийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн хар салхинд өртсөн юм. Хүчтэй салхи, давалгаа зэрэг нь эрэг дээрх шавран давхаргыг хуулж, эртний олдворуудыг ил гаргасан аж. Тэдгээрийн дотор 1.5 метрийн өндөртэй долиум гэх шавар ваарнууд байсан юм. Археологичдын үзэж байгаагаар тэрхүү ваарнуудыг МЭ 4-6-р зууны хооронд хийсэн байна. Эрдэмтэд ваарнууд дотроос жижиг савтай тос, савны хэлтэрхий, гаанс зэрэг хэд хэдэн зүйлс олжээ.

Эрдэнэстэй ваар

8 Маяачуудын дүрс бичиг

2001 оны 8-р сард Гватемалд шуурга дэгдэж, олон зуун жилийн турш газар доор нуугдаж байсан чулуун шатыг гаргаж ирсэн байна. Түүгээр ч барахгүй энэхүү шат нь Маяагийн эртний дүрс бичгээр хүрээлэгдсэн байсан нь археологичид, маяа судлаачид болон бусад эрдэмтдэд шинэ судалгааны материал, хэлэлцүүлгийн сэдвийг өгсөн аж. Хамгийн гол нь шатан дээрх бичээсүүд нь энэ нутагт амьдарч байсан Маяачуудын түүхийг өөр өнцгөөр харах боломж олгосон юм. 

Маяачуудын дүрс бичиг

9 Хачирхалтай халимны яс

"Сэнди" хар салхи 2012 онд АНУ-ыг дайран өнгөрөхдөө Флорида мужид ноцтой хохирол учруулсан юм. Тэгвэл тус мужийн нэг дүүрэг Волусиагийн далайн эргийн элсэнд нуралт үүсч сонирхолтой олдворыг ил болгожээ. Хар салхины дараа тэрхүү эргээр зугаалж явсан Орландо хотын нэгэн хос Антилийн шүдэт халимны үлдэгдлийг илрүүлсэн байна. Энэ төрлийн олдвор байгальд маш ховор тохиолддог учраас энэ бол жинхэнэ үнэлж баршгүй өв юм. 

Хачирхалтай халимны яс

10 Дэлхийн 2-р дайны үеийн их бууны сум

Дэлхийн 2-р дайны үеийн зэр зэвсгийн үлдэгдэл манай гаригийн өнцөг булан бүрт асуудал учруулсаар байгаа билээ. Жишээлбэл 2012 оны "Сэнди" хар салхины нөлөөгөөр Нью-Жерси мужийн эрэг дээрээс 2 том их бууны сум ил гарч ирсэн байна. 

Мөн 2014 онд шуурганы дараа Их Британийн Девон мужийн далайн эрэг дээр тэсрээгүй бөмбөг далайн гүнээс шидэгдэж, эрэг дээр газарджээ. Судалгааны үр дүнгээс харахад эдгээр олдворууд нь тэсрээгүй учраас ямар нэг аюул занал учруулаагүй ч далайн гүнд үлдсэн бол хэзээ нэгэн цагт аль нэг хөлөг онгоцтой мөргөлдөж хүний аминд хүрэх боломжтой байжээ. 

Дэлхийн 2-р дайны үеийн их бууны сум

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()