500 жилийн настай Инк охины занданшсан шарилын нууц

2021-11-11, 16:00
5,791

1999 онд Аргентин, Перугийн хамтарсан экспедицийн судлаачид Льюляйльяко(Lyulagliaco)  галт уулын ойролцоо, далайн түвшнээс дээш 6000 метрийн өндрөөс хоёр охин, нэг хүүгийн цогцос бүхий шарилыг олжээ. Хүүхдүүд хүйтнээс хорогдон агуй дотор унтаж байгаад хөлдөж үхсэн бололтой. 

500 жилийн настай Инк охины занданшсан шарилын нууц

Лабораторийн шинжилгээний үр дүнд тус шарилууд 500 жилийн настай, Инкийн иргэншлийн үед хамаарах нь тогтоогджээ. 

Европ болон Америкийн мэргэжилтнүүдээс бүрдсэн томоохон бүлэг археологийн "PNAS" сэтгүүлд тус шинжилгээний үр дүнг нийтэлжээ.

4-5 насны хүү, охин хоёр болон 13 настай нэг охины үхлийн шалтгаан  гадны нөлөө бүхий хүчирхийлэл бус харин осголт байжээ. Хүүхдүүд шашны холбогдолтой ёслолын золиос болсон байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Брэдфорд их сургуулийн доктор Эмма Брауны тайлбарласнаар эртний Инкүүд дайн тулаанд ялалт байгуулах эсвэл байгалийн гамшиг болох зэрэг тохиолдлуудад хүүхдүүдээр тахил өргөдөг зан үйлтэй байжээ. Ийм зан үйл хийх тогтсон өдрүүд ч байдаг байсан байна.  

Судалгааны явцад хамгийн их сонирхол татаж байсан нь тухайн зан үйлд голлох үүрэгтэй оролцсон байх магадлалтай 13 настай охины цогцос байв. Үснийх нь химийн бүтцэд хийсэн шинжилгээгээр тэр охин амьдралынхаа сүүлийн хоёр жилд аж төрөх хэв маяг, идэх хоол хүнсээ эрс өөрчилсөн байх магадлалтай нь харагджээ.

Шинжээчдийн "Льюляйльяко охин" гэж нэрлээд буй тэрхүү охин нас барахынхаа өмнө илүү чанартай хоол хүнс идэж байсан байх магадлалтай бөгөөд өмнө нь голдуу төмс идэж байсан бол дараа нь мах, эрдэнэ шиш бүхий хоол иддэг болсныг шинжилгээгээр тогтоосон байна.

Мөн тэрээр согтууруулах ундааны зүйлс болон кокайны навч ихээр хэрэглэж байжээ. Кокайны навчны хэрэглээ түүний үхлээс хагас жилийн өмнө хамгийн дээд түвшинд хүрсэн бол амьдралынх нь сүүлийн зургаан долоо хоногийн хугацаанд  түүний согтууруулах ундааны хэрэглээ эрс нэмэгдсэн байна. Харин бусад хүүхдүүдээс кокайн, согтууруулах ундаа хэрэглэсэн шинж илрээгүй байна.

Судлаачдын хэлж буйгаар энэхүү олдвор нь эртний Инкүүдийн зан үйл болон тэдний нийгмийн байгууллын талаар тодорхой мэдээлэл авахад томоохон ашиг тус хүргэсэн ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()