Дэлхийн хамгийн эрүүл хүн амтай 16 орон

2021-11-10, 12:11
2,826

Дэлхийн эдийн засгийн форум нь жил бүр "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан"-г гаргадаг билээ. Тус тайлан нь улс орнуудын дэд бүтэц, инноваци, санхүүгийн систем зэрэг 12 хүчин зүйл дээр үндэслэгддэг байна. Харин улс орнуудын хүмүүн капиталын үнэлгээн дээр ард иргэд нь хэр зэрэг эрүүл байгааг гол шалгуур болгодог. Энэхүү үнэлгээний гол шалгуур нь хувь хүн тухайн оронд амьдарснаар эрүүл мэндийн байдал нь хэр тогтвортой байгаа эсэх юм. Тус эрүүл байдлын статусыг улс орны дундаж наслалттай харьцуулан гаргасан хэмжүүрийг Дэлхийн эдийн засгийн форум "эрүүл наслалт" хэмээн нэрлэдэг аж.

Дэлхийн хамгийн эрүүл хүн амтай 16 орон

Ийнхүү дараах 16 орон эрүүл байдлын үзүүлэлтээрээ тэргүүлсэн байна.

 

16 Мальт

Өнгөрсөн жил 23-р байранд байсан Мальт улс энэ жил 70.9 жилийн эрүүл наслалттайгаар долоон байр урагшилжээ.

Мальт

15 Австри

Австри улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 7 хувийг зөвхөн эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг. Тус улсын эрүүл наслалт 70.9 юм.

Австри

14 Люксембург

Чинээлэг Люксембург өнгөрсөн жилийн зургадугаар байрнаасаа даруй 8 байр ухарчээ. Эрүүл наслалт: 71 жил

Люксембург

13 Коста-Рика

Энэхүү улс нь Латин Америкт эрүүл мэндийн салбарын хөгжлөөрөө тэргүүлдэг бөгөөд 71.2 жилийн эрүүл наслалтаараа жагсаалтын дээгүүр бичигджээ. Өнгөрсөн жилээс 23 байраар урагшилсан байна.

Коста-Рика

12 Канад

Канадчууд эрүүл мэндийн хөгжингүй тогтолцоогоороо бахархдаг боловч сэтгэцийн эрүүл мэндийн салбарт зарцуулж буй хөрөнгийн хэмжээнд ихэнх иргэд нь сэтгэл дундуур байдаг байна. Тус улсын эрүүл наслалт 71.2

Канад

11 Израиль

Өнгөрсөн жил 13-т бичигдэж байсан Израйль энэ жил хоёр байраар урагшилжээ. Эрүүл наслалт: 71.4 жил

Израиль

10 Исланд

Исланд нь төрөөс бүрэн санхүүжүүлсэн эрүүл мэндийн тогтолцоотой бөгөөд цөөхөн иргэд нь хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдаг. Эрүүл наслалт: 71.5 жил

Исланд

9 Норвеги

Норвегид 16-с доош насны хүүхдүүд эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй авахын зэрэгцээ иргэн бүрт үзүүлэх эрүүл мэндийн халамжийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг.  Эрүүл наслалт: 71.5 жил

Норвеги

8 Австрали

Тус орон өмнөх жилийнхээс нэг байраар ахижээ. Австрали улсын эрүүл наслалт 71.5 жил байна.

Австрали

7 Франц

Франц улс эрүүл мэндийн үйлчилгээний чанараараа алдартай. Өнгөрсөн жилийн байрнаасаа дөрвөөр ахиж энэ жил тэргүүлэгч арван орны дунд орж иржээ. Эрүүл наслалт: 71.7 жил

Франц

6 Итали

Төрийн эрүүл мэндийн зөв бодлогын ачаар олон Италичуудын амьдралын чанар өндөр байдаг. Эрүүл наслалт: 71.8 жил

Итали

5 Швейцарь

Швейцарь дахь эрүүл мэндийн үйлчилгээг төрөөс бүрэн санхүүжүүлэх бөгөөд бүх иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой байдаг. Эрүүл наслалт: 71.9 жил

Швейцарь

4 Япон

Япон улсын эрүүл наслалт 73.2 жил байна.

Япон

3 Хонконг

7.3 сая хүн амтай Хонконг энэ жилийн жагсаалтыг тэргүүлэгчдийн нэг болжээ. Өнгөрсөн жилийн байдлаар тус орон нь дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлсэн байна (эмэгтэйчүүд 87.32, эрчүүд 81.24).

Хонконг

2 Испани

Испани улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 10 хувийг эрүүл мэндийн салбарт зориулдаг.  Эрүүл наслалт: 72.6 жил

Испани

1 Сингапур

Энэ жагсаалтанд тэргүүлсэн өөр нэгэн жижигхэн хот улс болох Сингапурын эрүүл наслалт 73.6 байна.

Сингапур

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()