Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН ГОЛ ТОГЛОГЧ - “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ”
Монгол Улс төсвийнхөө гурван төгрөг тутмын нэгийг уул уурхайн салбараас бүрдүүлж байна. Үүн дотроо нүүрсний салбарын үзүүлэх нөлөөлөл илүүтэй жин дардаг. Тиймээс ч “Хөгжлийг дэмжсэн онцлох төслүүд” цуврал энэ удаад Монголын нүүрсний салбарын гол тоглогч “Эрдэнэс Таван толгой” компанийг онцолж байна.
Таван толгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй компаниуд дотроо олборлолтоороо ч, орлогоороо ч тэргүүлж буй нь “Эрдэнэс Таван толгой”. Хамгийн гол нь уул уурхайн бусад төслүүдээс тэдний ялгарах онцлог нь Монгол Улсын 2.5 сая иргэн хувьцааг нь эзэмшдэг, 2019 онд нийтдээ 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг авчихсан байгаа. Эндээс л “Эрдэнэс Таван толгой”-н цар хүрээ, цаашилбал нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь багцаалдаж болох юм. Нийгмийн маш олон төсөл хөтөлбөрүүдэд “Эрдэнэс Таван толгой” оролцож ажилладгаас энэ удаад төмөр замын төслүүдийг нь танилцуулъя.
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Богдхан төмөр зам зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтыг тус компани хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажил ч төмөр замын төслүүд дээр маш амжилттай хэрэгжиж байна.
Энэ төсөл нь “Эрдэнэс Тавантолгой” компаниар зогсохгүй Монгол Улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 5.1 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн бүлэг ордод олборлолт явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн хамгийн том хэрэглэгч нь БНХАУ юм. Гэвч төмөр замгүйгээс үүдэж Тавантолгойн нүүрсийг автомашинаар тээвэрлэсээр зорьсон хэмжээнд борлуулалт хийж чадахгүй байна. Жилдээ 42 сая тонн нүүрс экспортлох зорилтыг Монгол Улсын Засгийн газар сүүлийн хоёр жил дараалж дэвшүүлсэн боловч цар тахлын нөхцөл байдал, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлаас үүдээд чадаагүй. Хэрэв Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орвол тээврийн зардал буурахын зэрэгцээ хилийн нэвтрүүлэх хүчин чадал ч үлэмж нэмэгдэх юм.
Хоёр өртөө, таван зөрлөгтэй Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам ашиглалтад орсноор жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс экспортлох боломжтой болно. Ингэснээр Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайн олборлолт 2-3 дахин нэмэгдэнэ. Харин Монголын нутаг дэвсгэр доторх нүүрсний тээврийн зардал тонн тутамд найман ам.доллар болж хямдарч, өнөөгийн авто замаар хил хүртэл тээвэрлэж буй зардал дөрөв дахин буурах юм. Түүнчлэн 1900 орчим байнгын ажлын байр шинээр бий болж, 25 жилийн хугацаанд нэг тэрбум ам.долларын ногдол ашиг Засгийн газарт өгөх тооцоо бий.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.