Ронни тэр үед 15-30 секунд алхаад л тамир нь тасардаг байсан учраас өрөөнөөсөө огт гардаггүй, хувцсаа өмсөхөөс хоол хийх хүртэлх бүхий л ажлаа гэрийнхнээрээ хийлгэж дассан байв. Түүний нэг өдрийн хоол нь гэвэл 10 чизбургер болон 2 том хэмжээтэй пицца.
Гарах шаардлага гарвал хаалгаар хажуулдаж байж багтана. Ронни тэр үед гүн сэтгэцийн хямралд орсон учраас их хэмжээний хоол, архи, хар тамхи зэргээр өөрийгөө тайтгаруулж байжээ.
Тэгтэл нэг эмч түүнд амьдралын хэмнэлээ өөрчлөхгүй бол 30 нас хүрэхээсээ өмнө зүрх нь зогсоно хэмээн анхааруулсан байна. Үүнийг сонссон ээж нь уйлж байхыг харсан Ронни амьдралаа шинээр эхлэхээр шийджээ.
Гэхдээ тэрээр хаанаас эхлэхээ мэдэхгүй байсан учраас фэйсбүүк дээр амьдралаа өөрчлөхөд нь туслахыг хүссэн пост оруулав. Үүнийг харсан нэгэн эмэгтэй хувийн дасгалжуулагч үеэлээ санал болгожээ. Тэрхүү дасгалжуулагч эхнэрийн хамт Ронниг эрүүл амьдралын хэв маягт оруулсан байна.
Ронни тэдний заасан хоолны дэглэмийг баримталж, долоо хоногийн зургаан өдөр тус бүрт гурван цаг дасгал хийдэг байжээ. Тэрээр 23 сарын турш энэ журмыг дагаж мөрдсөн бөгөөд үүний хүчинд 2015 оны дөрөвдүгээр сарын 11-нд 30 нас хүрэхдээ 113 кг жинтэй болсон байв. Өөрөөр хэлбэл Ронни нийт 193 кг жин хасч чаджээ.
Энэ бүх хугацаанд Ронни бэлтгэл хийнгээ өөрийн дуртай дуучин Тэйлор Свифтийн хөгжмийг сонсдог байжээ.
Үүнээс өмнө жингээсээ болж Тэйлор Свифтийн тоглолтыг нь үзэж чаддаггүй байсан учраас тэрээр 2015 оны 6-р сарын 3-нд шүтээнээ амьдаар нь үзэхээр шийдэв.
Түүний найз Youtube дээр Роннигийн амьдралыг түүхийг өгүүлсэн бичлэг байршуулж, Тэйлор Свифтээс тоглолтынхоо үеэр тэрхүү сэтгэл хөдөлгөм түүхийг ярьж өгөхийг хүссэн байна. Хэдийгээр тэрхүү бичлэгийг 3.7 сая хүн үзсэн ч Тейлор өөрөө хараагүй гэнэ.
Гэхдээ Ронни амьдралаа өөрчилж чадсан учраас үүнд санаа зовсонгүй.
2015 оны зун тэрээр унжиж суларсан арьсаа тайруулж түлэгдэлтийн тасагт хандивласан байна.
Тэрээр фэйсбүүк дээрх "600lbs to Success" хэмээх хаяг дээрээ тэрээр хэрхэн жин хасч байгаагаа урам өгөх үгсийн хамт нийтэлж эхэлжээ. Хэдийгээр тус хаяг нь олон дагагчтай болсон ч өдгөө устгагдсан байна.
Уг хаягийнхаа тусламжтай Ронни бэлтгэлийн хувцас, пүүз, хүнсний нэмэлт тэжээлийн компаниудын бэлтээгдэхүүнийг сурталчилж санхүүгийн эх үүсвэртэй болжээ.
Ронни мөн 2015 онд фитнес дээр ирээдүйн эхнэр Андреатайгаа уулзжээ.
Андреа 2014 онд усны хувцас нь багадсан тул жин хасч эхлээд, 113-аас 54 кг болж турсан байна.
Ингээд үзвэл хосууд хамтдаа нийт 263 кг хассан аж.
Өдгөө хосууд маань аль хэдийн хүүтэй болсон бөгөөд хэн хэн нь дэглэмээ үргэлжлүүлэн барьж байгаа гэнэ.