Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Олон улсын кибер орчин дахь аюулгүй байдлын хамтын ажиллагааны томоохон төсөл болох кибер аюулгүй байдлыг хангах Парисын харилцан итгэлцлийн уриалгад Голомт банк нэгдлээ. Энэхүү уриалгыг Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макроны санаачилгаар 2018 оноос хэрэгжүүлж буй бөгөөд дижитал орон зайд энхтайван, кибер аюулгүй байдлыг хангах ажилд олон улсын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудыг нэгтгэх зорилготой юм.
Голомт банк энэхүү олон улсын уриалгад нэгдсэнээр 9 гол зарчмыг биелүүлэх үүрэг хүлээж байна. Үүнд, хувь хүний болон онц чухал дэд бүтэцтэй байгууллагууд руу заналхийлсэн, системийн хохирол учруулах хэмжээний кибер халдлага болон бизнесийн салбар дахь ёс зүйтэй өрсөлдөөнийг бий болгох зорилгоор оюуны өмчийг дээдэлж, худалдааны болон бизнесийн нууц мэдээллийг алдахаас тус тус урьдчилан сэргийлэх, зогсоох, интернэтийн үндсэн үйл ажиллагааг хамгаалах, сонголтыг баталгаажуулж, мэдээлэлд халдах зорилготой хөндлөнгийн оролцооноос хамгаалах чадавхиа бэхжүүлэх, , хор хөнөөлтэй систем үл дэлгэрүүлэх, кибер аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах, ёс зүйг эрхэмлэх, бүх оролцогч талын кибер орон зай дахь зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, олон улсын хэм хэмжээг дагаж мөрдөх зарчим багтаж буй юм.
Одоогоор энэхүү уриалгад Microsoft, Cisco, Samsung, Siemens, Facebook, Google, ICANN, санхүүгийн салбараас Commerzbank, Deutsche bank, European banking federation (EDF) зэрэг дэлхийн 1100 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил нэгдээд байгаа юм.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.