Хайр түрүүлж ямар үйлдэл хийдэг вэ?

Энэ асуултанд хүн бүр өөрийнхөөрөө олон өнгөөр хариулна. Гэхдээ хайр хамгийн түрүүнд ойлгож, догдлуулж, баярлуулж, залгаж бас халамжилдаггүй гэж үү?

Хайр түрүүлж ямар үйлдэл хийдэг вэ?

“ХАЙР ТҮРҮҮЛЖ ОЙЛГОДОГ”

Хайртай хүмүүс тань таны дуудлагыг хүлээж байгаа

Юнител группээс хэрэглэгчдэдээ зориулан гаргасан “Хайр түрүүлж залгадаг” дууны клипний тайлал болсон богино хэмжээний киног үзсэн үү? Хүүхдүүдийнхээ дуудлагыг хүлээж байгаа ээж, аавыгаа ажлаасаа ирэхийг хүлээж байгаа бяцхан охин, хайртай хүндээ цэцэг хүргэхээр яаран яваа манай гол дүрийн залуу гээд бүгд хайртай хүмүүс рүүгээ яаран, догдлон залгаж, уулзаж байгаа тухай гарна. Бид биедээ гомдох туних, буруу ойлгох үе гардаг ч, хайр түрүүлж ойлгож, түрүүлж ярилцдаг болохоор та түрүүлж алхам хийгээрэй.

“ХАЙР ТҮРҮҮЛЖ ДОГДЛУУЛДАГ”

Хүрэл хөшөө ч бас хөгжилдсөн

Улаанбаатар хотын алдартай хөшөө дурсгал, барилга дээр лазераар хөөрхөн хөгжилтэй дүрс хөдөлгөөн тусгаж, бие биеэ түрүүлж халамжилж, түрүүлж санаа тавихыг уриалсан. Хайр яг л ийм. Санаанд оромгүйгээр гэнэт догдлуулж, жижигхэн зүйлийг ч сэтгэл хөдөлгөм болгодог.

“ХАЙР ТҮРҮҮЛЖ БАЯРЛУУЛДАГ”

Яагаад бэлэг өөрөө гэнэт нисээд ирж болохгүй гэж?

Хайр шалтгаангүйгээр хайрлаж, бас түрүүлж алхам хийдэгтэй адилаар хүмүүст гэнэт бяцхан хөөрхөн ногоон бэлгийг дроноор нисгэж хүргэж өгч, бас шүхрээр унагасан.

“ХАЙР ТҮРҮҮЛЖ ЗАЛГАДАГ”

Хамгийн үнэ цэнтэй 1 миунтыг хүн бүрд

Бид үргэлж хайртай хүмүүстээ сайн сайхныг хүсэж, тэдэнд санаа тавьж, хайрладаг. Харин энэ их хайр халамжаа мэдрүүлэхэд ердөө ганцхан минут хангалттай. Түрүүлж залгаад хоолойг нь сонсоно гэдэг маш үнэ цэнтэй хором. Нийт Юнителийн 1,5 сая хэрэглэгчдэдээ сүлжээ харгалзахгүй 1 минут ярих эрх бэлэглэсэн юм. Энэ 1 минут бол хамгийн нандин дуудлагыг эхлүүлэх алхам байсан юм.

“ХАЙР ТҮРҮҮЛЖ ХАЛАМЖИЛДАГ”

Автобус хүлээхдээ ч сэтгэл дулаан

Намрын сэрүүн өдрүүдийн жаврыг арилгаж, сэтгэл дулаацуулам дулаан үгстэй автобусны буудлын сурталчилгаан дээрх NFC-ийг уншуулахад “Хайр түрүүлж залгадаг” дуу эгшиглэж байсан. Хайртай хүмүүсээ халамжилна гэдэг сэтгэлийг нь дулаацуулж, баяр бэлэглэх биш гэж үү?

“ХАЙР ТҮРҮҮЛЖ САНААЧИЛДАГ”

Тоглоом тоглоод бэлэг авах уу?

“Хайр түрүүлж залгадаг” дууны клипэн дээр гардаг Туулайны эможи ашиглан анх удаа онлайн видео тоглоом бүтээсэн ба дээш үсэрч хамгийн их ногоон зүрх цуглуулсан хэрэглэгчийг урамшуулах юм. Хайр ийм л бүтээлч байдаггүй гэж үү? Та ч бас туулайгаа дээш хөөргөөд хамгийн олон ногоон зүрхийг цуглуулаарай. 

Хайртай дотны хүмүүс рүүгээ хамгийн түрүүнд залгаж, хамгийн нандин үгээ хэлээрэй. Бидний аз жаргал бидний эхний үйлдлээс эхэлдэг. Танд зориулсан бүтээсэн “Хайр түрүүлж залгадаг” дууг эндээс сонсоорой.

Нэг л өглөө “Хайр түрүүлж залгадаг, хамгийн нандин үгээ хэлдэг” гээд нэг л дотно дуу эгшиглэж, сэтгэлд дулаан үгсээр хотыг чимсэн байсан. Энэ бол Юнител группээс бүх хэрэглэгчдэдээ зориулан бүтээсэн шинэ уран бүтээл бас нийгэмд бие биеэ “түрүүлж хайрлая, түрүүлж халамжилъя, түрүүлж залгая” гэдэг мессэжийг түгээсэн ажил байсан юм. Та “Хайр түрүүлж залгадаг” дууг дуулж уралдаанд оролцохыг хүсвэл ЭНДЭЭС мэдээлэл аваарай.

ХАЙР ТҮРҮҮЛЖ ЗАЛГАДАГ

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.